Уйланхай нь дараагийн сарын тэмдэг ирэх үеэр аяндаа зүгээр болдог боловч уйланхайг үүссэн даруйд нь эмчлэхгүй бол сарын тэмдгийн мөчлөг алдагдах, гэдэс цэрийх, нуруу өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс, аарцгаар өвдөх, бэлгийн хавьтлын үед зовиур илрэх, мөн хүндэрвэл үргүйдэл бий болгох эрсдэлтэй байна!
Хэрвээ таны өндгөвчний уйланхай хүндрээгүй бол, доорх байгалийн аргуудаар эмчлэх боломжтой. Ингээд бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
1
Халуун жин тавих
Халуун жин тавих нь өндгөвчний уйланхай үүссэн үед илрэх зовиур болох булчин татах, хэвлийгээр өвдөх гэх мэт зовиурыг намдаах хамгийн сайн арга юм. Халуун жин тавихдаа зориулалтын халуун жин, эсвэл саванд халуун ус хийж хэвлийн доод хэсэгт 15 минут байлгаарай. Хэвлийн өвдөлтийг намдтал халуун жинг өдөрт хэдэн ч удаа тавьж болно.
2
Тосон туулга
Тосон туулга нь биеэс хорт бодисыг гадагшлуулдаг бөгөөд уйланхайг эмчлэх маш эртний арга юм.Тосон туулга нь тунгалгын системийн үйл ажиллагааг идэвхжүүлж, уйланхайг үгүй хийдэг.
Үүнийг хэрэглэхийн тулд эхлээд хэвлийгээ орооход хүрэлцэхүйц том даавуу бэлдэнэ. Жижиг даавуун дээр тосон туулгаа дусааж, том даавуун дээрээ тавьж, хэвлийн хэсэгтээ тааруулж гэдсээ орооно. Дээрээс нь хэвлий дээрээ халуун устай сав тавьж, дулаан хөнжилд орж, хэвтээрэй. Үүнийг 3 сарын турш долоо хоногт 3 удаа хийх хэрэгтэй. Тосон туулгыг гэдэснээсээ арилгахын тулд содатай усыг хэрэглээрэй.
Энэ аргыг сарын тэмдгийн үеэр болон жирэмсэн болохыг хүсч буй эмэгтэйчүүд хэрэглэхийг хориглоно.
3
Балжингарма цэцгийн цай
Балжингарма цэцгийн цай нь өвчин намдаах үйлчилгээтэй шилдэг бүтээгдэхүүн юм. Мөн хэвлий, умайн хэсгийн цусны эргэлтийг нэмэгдүүлж, сарын тэмдгийн мөчлөгийг тэнцвэржүүлдэг байна. Цайг бэлдэхдээ 2 халбага хатаасан балжингарма цэцгийг 1 аяга халуун усанд хийж, 5 минут хандлаад,1 халбага зөгийн бал нэмж, өдөрт 3 удаа ууна.
4
Далайн давстай усанд орох
Далайн давстай усанд ороход бие тайвширч, сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаадаг. Далайн давс нь булчинг тайвшруулах үйлчилгээтэй магнийн сульфатаар баялаг тул өвчин намдаах үйлчилгээ үзүүлдэг ажээ. Ваннанд бүлээн ус дүүргэж, 1 аяга далайн давс хийгээд, 10 дусал цэцгийн (сарнай, лаваанд, жасмин гэх мэт) тос дусаана. Өдөр бүр 30 минут ийм усанд орж байвал уйланхай эдгэх болно.
5
Хүрэн манжин
Хүрэн манжинд "бетацианин" хэмээх элгэнд сайнаар нөлөөлж, биеийг хорт бодисоос цэвэрлэдэг нөсөөт бодисыг агуулдаг. Мөн бие дэх хүчлийн хэмжээг тогтворжуулах "алкалин" хэмээх бодисыг агуулдаг байна. 1/2 аяга хүрэн манжингийн шүүсэнд 1 хоолны халбага зуун настын зөөлөн эд, 1 халбага бурам нэмж, өглөө бүр өлөн элгэн дээрээ уугаарай.
6
Алимны цуу
Уйланхай нь ихэнхдээ калийн дутагдлаас болж үүсдэг бөгөөд алимны цууны найрлагад маш их кали агуулагддаг байна. Хэрэглэхийн тулд 1 хоолны халбага алимны цууг нэг аяга бүлээн усанд хийж, 1 халбага бурам нэмээд уйланхайг алга болтол өдөр бүр 2 аягыг уугаарай.
Та эдгээр энгийн аргуудыг ашиглан гэрийн нөхцөлд, маш энгийн аргаар өндгөвчний уйланхайг эмчлээрэй!