Мах бол бидний хоол хүнсний гол хэрэгцээ билээ. Харин өдрөөс өдөрт чанартай мах олж авах нь асуудал болж, сонголт хийхэд улам бүр бэрх болж байна. Сүүлийн үед хүмүүс мал амьтнаа таргалуулж, илүү их үнэд хүргэх гэж төрөл бүрийн антибиотик тарьж, эм тариа хэрэглэх болсон. Харин тус төрлийн химийн аргаар таргалуулсан амьтны мах идэх нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж, хоол болохоос илүүтэй хор болох аюултай.
1
Махыг хэрхэн сонгох вэ?
- Таны сонгох мах гарт наалдаж, хэт нойтон байж болохгүй.
- Шинэхэн, чанартай гахайн мах нь ягаан шаргал, үхрийн мах нь цайвар ягаан эсвэл улаан хүрэн өнгөтэй байдаг.
- Эм тариа шахуулсан мах ихэвчлэн сул, нурж унасан байдаг. Тиймээс та барьцтай, бага зэрэг хатуу махыг сонгох хэрэгтэй.
- Цус урсаж байгаа махыг бүү сонгоорой.
2
Антибиотиктой мах хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Хамгийн бага хэмжээтэй антибиотикийн хэрэглээ нь харшил үүсгэгч болдог.
- Антибиотик нь биед удаан хугацаанд хадгалагдсанаар, дархлааны систем муудаж, төрөл бүрийн өвчний халдвар авах аюултай болох аж.
- Маханд агуулагдах антибиотикийн хэмжээ их байснаар, эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлж, эд эрхтэнг гэмтээдэг байна.
3
Махан дахь антибиотикийн хэмжээг хэрхэн бууруулах вэ?
Хэрвээ та махыг 3 цагийн турш чанах юм бол, антибиотикийн хэмжээг 90 хувиар бууруулдаг. 20 хувь нь бүрэн гүйцэт устаж, 70 хувь нь шөлөндөө тунаж үлддэг аж.
Харин махыг угааж эсвэл хөлдөөж хэрэглэх нь агуулагдах антибиотикийн хэмжээг 20-25 хувиар бууруулдаг.
Мөн давс, содатай усанд 15 минут байлгаснаар, маханд агуулагдах антибиотикийг бууруулах болно.
Нэрс, броколи, аньс зэрэг нь антибиотикийн үйлчилгээг бууруулж байдаг. Тиймээс та махаа эдгээр жимс, ногоотой хольж хэрэглэх боломжтой.
Харин биеэ цэвэрлэж, хорт бодисуудыг гадагшлуулахын тулд төрөл бүрийн ногоон цайг ууж болно.