Лаазалсан туна загасаар хийж болох хялбархан бөгөөд амттай 10 хоолны жор

Заримдаа гэнэтийн зочид ирэх үед хялбар хэрнээ түргэн хоол хийх хэцүү, бас үнэтэй байдаг. Тэгвэл энэ тохиолдолд танд эрүүл мэндэд тустай, хямд, илчлэг багатай туна загас жинхэнэ "аминд" орно. Туна загасны тусламжтайгаар та хямд, амттай хоолыг богино хугацаанд хийх бүрэн боломжтой. Ингээд танд туна загасаар хийж болох хялбар 10 хоолны жорыг хүргэе.

Лаазалсан туна загасаар хийж болох хялбархан бөгөөд амттай 10 хоолны жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Туна загас, нимбэг, ногоон гоньдтой паста

Бэлтгэх хугацаа: 20 минут

Порц: 2 хүн

150гр шпагетти чанана. Нэг саванд 200гр лаазалсан туна загас (тосгүй), жижиг хэрчсэн тал ягаан сонгино, жижиг үрсэн нимбэгний хальс, нимбэгний шүүс, ногоон гоньд болон 2 халбага оливын тос хийж хутгана. Ингээд шпагеттинийхаа шүүсийг шүүж, тунатайгаа холино.

Туна загас, нимбэг, ногоон гоньдтой паста

2 Итали сүмс болон туна загастай пицца

Бэлтгэх хугацаа: 30 минут

Порц: 2 хүн

Шарах шүүгээгээ 220ºС хүртэл халаана. Бэлэн пиццаны гурил эсвэл жорын дагуу пиццаны гурилаа зуураарай. 23 см-ийн диаметртэй бөөрөнхий саванд пиццаны гурилаа хийгээд дээрээс нь 4 хоолны халбага пастаны сүмс түрхэж, улаан лооль болон чили тавина. Ингээд 200гр лаазалсан туна загас, 6 анчоус, олив тавиад 20 минутын турш шарах шүүгээндээ болгоно. Дээрээс нь руккола цацаад амтат пицца бэлэн боллоо.

Итали сүмс болон туна загастай пицца

3 Хялбар салат

Бэлтгэх хугацаа: 20 минут

Порц: 2 хүн

15 минутын турш 200гр төмсийг болтол нь чанана.  Өндгөө чанаад, голоор нь хуваана. 100гр ногоон вандуйг чанаад хүйтэн усаар зайлна. 2 ширхэг сонгинын оройн хэсгийг нь авч жижиглэж хэрчээд дээрээс нь цагаан дарсны уксус, 3 хоолны халбага оливын тос нэмнэ. Төмс, ногоон шош, өндгөө 2 тавган дээр бага зэрэг хэмжээний салат навчин дээр тавина. Бага зэрэг интоор помидор нэмнэ. Ингээд 200гр лаазалсан туна загасны шүүсийг нь юүлж, 2 тавган дээрээ хуваагаарай.

Хялбар салат

4 Туна загас, халуун ногоотой ороомог

Бэлтгэх хугацаа: 10 минут

Порц: 2 хүн

200гр лаазалсан туна загасыг 3 хоолны халбага майонез, 1 хоолны халбага үрж жижиглэсэн тунхуу болон жижиглэж хэрчсэн ногоон сонгинотой холино. Бэлэн болсон туна загасаа 2 хэсэг хувааж, 2 ширхэг “элдэвтэй гурил” дээр тавьж, ногоон бууцай цацаад орооно.

Туна загас, халуун ногоотой ороомог

5 Туна, яншуй, чилитэй брускетта

Бэлтгэх хугацаа: 20 минут

Порц: 2 хүн

Чибатта талхнаас  8 нарийн зүсмийг зүснэ. 2 талаас нь гриллдэж шараад тал сармисаар арчиж, оливын тосоор цацна. 200гр лаазалсан туна загасыг жижиглэж хэрчсэн чинжүү, яншуй, каперс буюу каперын давсалсан хошуу болон нимбэгний шүүстэй хутгаад бэлэн болсон талхан дээрээ тавина.

Туна, яншуй, чилитэй брускетта

6 Туна-аар хийсэн бөөрөнхий мах

Бэлтгэх хугацаа: 30 минут

Порц: 2 хүн

Саванд 400гр лаазалсан туна загас (шүүсийг нь асгана), жижиглэж хэрчсэн нэг хумс сармис, талхны үйрмэг, нунтагласан базилик, 25гр пармезан бяслаг, үрсэн нимбэгний хальс болон нэг өндөг хийж хутгана. Ингээд бэлэн болсон нухашаараа 20 ширхэг жижиг бөөрөнхий мах хийгээд алтлаг өнгөтэй болтол нь шарна. Дээрээс нь нэг лааз томатны соус хийгээд хэдэн минутын турш буцалгана. Базилик цацаад талх эсвэл паста-ны хамтаар хоолыг идэхэд бэлэн боллоо.

Туна-аар хийсэн бөөрөнхий мах

7 Хурдан будаа

Бэлтгэх хугацаа: 15 минут

Порц: 2 хүн

2 өндөг чанаж цэвэрлэхээс гадна 250гр будааг агшааж бэлдэнэ. 4 ширхэг сонгины оройг жижиглэж хэрчээд, чили болон 2 цайны халбага карриг шарна. Будаан дээрээ 200гр лаазалсан туна загас (шүүсийг нь асгана) хийж хутгана. Өндөг, яншуй болон нимбэгний шүүсийн хамт иднэ.

Хурдан будаа

8 Яншуй болон оливтой туна загас

Бэлтгэх хугацаа: 10 минут

Порц: 1 хүн

Туна загас, лаазалсан оливтой хамт амтлаж холино. Чибаттай талхны зах дээр улаан лооль, яншуй болон туна загастай хольж тавина. Дээрээс нь оливын тос түрхээрэй.

Яншуй болон оливтой туна загас

9 Шарсан тахиатай тонатто

Бэлтгэх хугацаа: 10 минут

Порц: 2 хүн

2 ширхэг шарсан тахианы цээж махыг нимгэн хэрчээд тавган дээр тавина. Блендэрт 85гр лаазалсан туна загас, 5 хоолны халбага майонез, нимбэгний шүүс болон каперс хийж жижиглэнэ. Ингээд тахианы цээж махныхаа хажууд тавьж, черри болон каперсаар чимэглэхэд л болно.  

Шарсан тахиатай тонатто

10 Туна загас болон шоштой салат

Бэлтгэх хугацаа: 5 минут

Порц: 2 хүн

200гр лаазалсан шош, жижиглэж хэрчсэн ягаан сонгино, жижиглэсэн сармис, черри, 100гр яншуй болон 50гр рукколатай холино. 200 гр туна загасыг нимбэгний шүүс, оливын тостой хольж хутгана. Өөрийнхөө хүссэнээр амтлаад л бэлэн боллоо.

Туна загас болон шоштой салат

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()