Дотор эрхтнүүд муудсан үед биед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Биеийн аль хэсэгт өвдөж байгаа нь мэдэгдэхгүй, эвгүй мэдрэмж төрөх үе олон тохиолддог. Нүдэнд ил харагдахгүй иймэрхүү өвчлөлийн үед бид дотор эрхтнүүд рүүгээ өнгийгөөд харж чадахгүй ч, хэвлийн хөндийн аль хэсэгт өвдөлт өгч байгаагаар нь ямар дотор эрхтэн өвчилснийг мэдэж болно. Та доорх мэдээллийг ашиглан өвчнөө зөв таньж, тохирсон арга хэмжээг авч байгаарай. 

Дотор эрхтнүүд муудсан үед биед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

1 Нарийн гэдэс

Нарийн гэдэсний өвчлөлийн үед ихэвчлэн хүйсний ойролцоо өвдөлт өгдөг. Хэрвээ гэдсээр их хөндүүрлэн өвдөж, алхахад хүндрэлтэй болвол яаралтай эмчид хандаарай. 

Нарийн гэдэс

2 Бүдүүн гэдэс

Хэвлийн хөндийгөөр, ялангуяа баруун талаар өвддөг. Мөн үргэлж өтгөн хатаж байвал бүдүүн гэдэстэй холбоотой асуудал үүссэний шинж юм.

Бүдүүн гэдэс

3 Зүрх

Зүрх өвдсөн үед цээжээр хөндүүрлэн өвдөж, үргэлжлүүлэн зүүн гар, мөр, хүзүүгээр хөшиж өвддөг. Мөн зүрх маш хүчтэй өвдсөн үед биеэ хөдөлгөж, амьсгал авахад ч бэрх болно. 

Зүрх

4 Уушги

Уушгинд мэдрэлийн судлууд байдаггүй учраас уушги өөрөө өвчин мэдэрдэггүй. Гэхдээ уушги өвчилсөн үед цээжээр хатгуулах, амьсгалахад хүндрэл учрах, ханиах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. 

Уушги

5 Бөөр

Бөөрний өвдөлт нь ихэнх тохиолдолд нурууны өвчнөөр илэрдэг. Нурууны өвчнөөс ялгаатай нь бөөр өвдөхдөө хавирганы өндөрт хүртэл, илүү гүн өвдөлтийг өгдөг байна. 

Бөөр

6 Мухар олгой

Мухар олгой нь хэвлийн баруун доод хэсэгт байрладаг. Харин олгой өвдөх үед гэдэс, хэвлийн хөндийд нэлэнхүйд нь өвдөлт өгдөг. Мөн баруун хөл рүү сунаж өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах шинж тэмдгүүд илэрч болно. 

Мухар олгой

7 Ходоод

Ходоод өвдөх үед нурууны харалдаа, хавирганаас ялгүй доод талд өвдөлт өгнө. Улаан хоолой болон ходоодны өвдөлтийг зүрхний өвчинтэй андуурах тохиолдол их байдаг. 

Ходоод

8 Элэг, цөс

Элэг, цөс нь хэвлийн хөндийн баруун дээд хэсэгт байрладаг. Мөн л нурууны харалдаа хэсэгт өвдөнө. Элэг өвдөхөд аманд гашуун амт амтагдахаас эхлээд шар өвчин тусах хүртэл олон янзын шинж тэмдэг илэрдэг. 

Элэг, цөс

9 Нойр булчирхай

Нойр булчирхай нь хэвлийн хөндийн төв, дээд хэсэгт, ходоодны доор байрладаг. Нойр булчирхай өвдөхөд хэвлийд бүхэлдээ хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ. Мөн хоол идсэний дараа шууд дээшээ харж хэвтэх нь нойр булчирхайг өвтгөдөг байна. 

Нойр булчирхай

Та эдгээр зөвлөгөөний дагуу өвчнөө зөв таньж, цаг тухайд нь тохирсон арга хэмжээг авч байгаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()