1
Арьс загатнана
Бохир дотуур хувцастай байхад хамгийн түрүүнд арьс загатнах шинж илэрнэ. Гэхдээ загатнаа нь бохироос гадна өөр олон шалтгаануудын улмаас үүссэн байж ч болно. Дотуур хувцсаа солихгүй удах үед нян хуримтлагдсанаар эмзэг арьстай хэсгийг загатнуулдаг байна.
2
Үрэвсэл бий болж болно
Загатнах шинж тэмдэг хүндэрвэл арьсан дээр тууралт гарч, идээ, шарх үүсч болзошгүй. Тууралт нь мөн л нянгийн халдвараас болж үүсэх бөгөөд яаралтай арга хэмжээ авахгүй бол газар авч, арьсны бусад хэсэгт халдварлаж болзошгүй. Энэ нь таны биед таагүй мэдрэмжийг төрүүлэх төдийгүй илүү ноцтой асуудлыг ч үүсгэж болзошгүй.
3
Эвгүй үнэр гарна
Дотуур хувцсаа солихгүй удсанаас болж бэлэг эрхтэнд нян, бичил биетэн үржиж, эвгүй үнэрийг бий болгодог.
4
Мөөгөнцрийн халдвар авч болзошгүй
Нян, мөөгөнцөр үүссэнээр арьсанд хөлрөх, зууралдах шинж тэмдгүүд илэрнэ. Хэрвээ таны дотуур өмд цэвэр даавуун материалаар хийгдээгүй бол ойр ойрхон солих хэрэгтэй. Учир нь мөөгөнцөр даавуун дахь элдэв хольцоос үүсч болно. Торон болон нийлэг материалаар хийгдсэн дотуур хувцас нь агаарыг сайн нэвтрүүлдэггүй учраас биед сөрөг нөлөө үзүүлдэг.
5
Шээсний замын халдвар бий болно
Нян, бичил биетэн давсганд орох үед шээсний халдвар буюу цистит бий болдог. Тиймээс дотуур өмдөө ойр ойрхон, халуун усаар угааснаар нян устаж, элдэв өвчнөөс та өөрийгөө сэргийлж чадна.
Дотуур өмдөө удаан солихгүй байх нь ариун цэврийн төдийгүй эрүүл мэндийн олон асуудлыг үүсгэнэ.