Эмэгтэйчүүд амьдралаас юуг хамгийн ихээр хүсдэг вэ?

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, гэхдээ мөрөөдсөн бүхэн заавал биелэх албагүй шүү дээ. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн бүр л байгаагаасаа илүү ихийг хүсч, бодол санаандаа сайхан амьдралыг мөрөөдөж явдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн ертөнцөд мөрөөдөл гэдэг зүйл маш хийсвэр, хэтрүүлэгтэй, заримдаа бүр биелүүлэхийн аргагүй зүйлс байх нь бий. Гэвч мөрөөдөл л биднийг энэ хорвоо дээр илүү өөдрөг сэтгэлээр амьдрахад тусладаг нь маргахын аргагүй үнэн юм. Энэхүү нийтлэлээр бид ихэнх бүсгүйчүүдийн хүсч явдаг зүйлсийг тоймлон хүргэх болно. 

Эмэгтэйчүүд амьдралаас юуг хамгийн ихээр хүсдэг вэ?

1 Гүнж болох

Цэцэрлэгийн бяцхан охиноос эхлээд нас биед хүрсэн эмэгтэйчүүд хүртэл гүнж болохыг нууцхан мөрөөдөж л явдаг. "Араатан ба гоо үзэсгэлэн" хүүхэлдэйн киноны Белла чамин, шар даашинзтайгаа шатнаас буух мөч, Ариел гүнж ханхүүгээ үнсэх тэр агшныг эмэгтэй хүн болгон л догдлон үздэг бизээ. Нас биед хүрч, ухаан суухын хэрээр мөрөөдөл илүү бодитой болдог ч гэсэн эмэгтэй хүн болгоны сэтгэлд, гэнэт л хааны гэр бүлийн гишүүн гэдгээ мэдэх, өөрийн ханхүүгээ хайж олох, тансаг даашинз, үдэшлэг гэх мэт бодлууд хөвөрсөөр л байдаг байна. 

Гүнж болох

2 Хэзээ ч таргалахгүй байх

Эрүүл хэв маягаар амьдардаг, жимс, ногооны коктейл ууж, хөнгөн зууш идэж, өглөө бүр гүйдэг эмэгтэйчүүд бий. Гэхдээ дийлэнх эмэгтэйчүүд бургер, шарсан төмс идэж, кола уух гэх мэт хүссэн зүйлээ идэж уухаас татгалзаж чаддаггүй шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүдийн мөрөөдөл нь супер бодисын солилцоо, тачаангуй бие галбир болж хувирдаг юм. 

Хэзээ ч таргалахгүй байх

3 Мөрөөдлөө хүч заралгүйгээр биелүүлэх

Амжилт, нэр алдар, баян чинээлэг амьдралыг хүн бүр хүсдэг боловч үүний тул маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Харин нөр их хөдөлмөрөөр хүссэн зүйлээ олж авахын оронд мөрөөдлийн амьдрал өөрөө ирж, нүдний өмнө бий болохыг эмэгтэй гэлтгүй хүн бүр л хүсдэг. 

Мөрөөдлөө хүч заралгүйгээр биелүүлэх

4 Дэлхийгээр аялах

Ихэнх жирийн хүмүүс л амралтаараа аялаж, зугаалахын тулд маш их хөдөлмөрлөж, мөнгө олох хэрэгтэй болдог. Гэхдээ хүн бүр л гэнэт л маш их мөнгөтэй болж, бүх ажлаа хаяж, үүрэг хариуцлагаас зугтаад, тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж, наран шарлагын газар хэвтэж байхыг мөрөөдөж байдаг шүү дээ. Яг үнэндээ гайхамшиг, эсвэл маш их аз л тохиохгүй бол ажиллаж олсон мөнгөөрөө дэлхийг тойрон аялахад тун хэцүү. Харин эмэгтэйчүүд үргэлж галт тэрэг, онгоц, дугуй, эсвэл бүр явганаар аялж, байгалийн сайхныг үзэж, гадаад улс оронд амьдарч үзэхийг мөрөөдөж явдаг. 

Дэлхийгээр аялах

5 Ханхүүтэй гэрлэх

Ухаантай, царайлаг, үлгэрт гардаг ханхүүг олж гэрлэнэ гэдэг бараг л боломжгүй асуудал. Ихэнхи эмэгтэйчүүдийн хамгийн том мөрөөдөл бол Ryan Gosling эсвэл Christian Grey шиг хүчтэй, царайлаг, баян залуутай гэрлэх байдаг. Эмэгтэйчүүдийн мөрөөдлийн залуу, хайр, хуримын тухай бодол ихэнхдээ үлгэр, домгийн шинжтэй юм. 

Ханхүүтэй гэрлэх

6 Хэзээ ч ажил хийхгүй байх

Амьдрал дээр ихэнх эмэгтэйчүүд гэртээ, ажил дээрээ маш их хөдөлмөрлөж байдаг. Сугалаанд их хэмжээний мөнгө хожих, маш баян залуутай гэрлэхээс нааш хэзээ ч ажил хийхгүйгээр сайхан амьдрах боломжгүй ч гэсэн мөрөөдөхөд мөнгө төлөхгүй шүү дээ. Бүсгүй хүн бүрийн сэтгэлд л ийм мөрөөдөл байдаг. 

Хэзээ ч ажил хийхгүй байх

7 Хувийн тогооч, гэрийн үйлчлэгчтэй болох

Эмэгтэй хүн бүрт л хоол хийх, гэр цэвэрлэх гэх мэт залхуутай ажлуудаас залхах үе бий. Хийгээд л байдаг хэрнээ хэнд ч үнэлэгддэггүй ажил бол гэрийн ажил юм шүү дээ. Урт, завгүй өдрийн дараа гэр цэвэрхэн, халуун хоол бэлэн байхад ямар ч хүч, цаг зав зарцуулах шаардлагагүй байвал хичнээн сайхан бэ?

Хувийн тогооч, гэрийн үйлчлэгчтэй болох

8 Балетчин болох

Балет бол эмэгтэй хүний гоо сайхан, бие галбирыг төгс харагдуулдаг хамгийн сайхан урлаг билээ. Үлгэрт гардаг гүнж нар шиг дэрвэгэр даашинз өмсөж, балетийн гутал углаад, тайзан дээр үзэгчдийн өмнө нүүр бардам, аз жаргалтайгаар бүжихийг эмэгтэй хүн бүр хүсдэг. 

Балетчин болох

9 Шидэт карттай болох

Ямар ч үед, хүссэн бүхнээ санаа зоволтгүйгээр худалдан авч чаддаг байвал үнэхээр сайхан. Алдартай брендийн цүнх барьж, дэгжин хувцаслаад, өөртөө итгэлтэй гудамжаар алхахыг эмэгтэй хүн бүр л хүсдэг. Ялангуяа энэ бүхнийг үлдэгдэл нь хэзээ ч дуусахгүй шидэт картаар өөрийн болгохыг бүсгүй хүн бүр л нууцхан мөрөөдөж явдаг. 

Шидэт карттай болох

10 Төгс нүүр хувиргалт

Романтик кинонууд эмэгтэйчүүдийн сэтгэлийг хэрхэн татахаа үнэхээр сайн мэддэг шүү. Кинон дээр гардаг шиг хайртай залуутайгаа хамт дэлгүүр очоод хүссэн хувцсаа авч өмсөөд, хамгийн шилдэг үсчинд очиж, нүүрээ будуулж, танигдахын аргагүй сайхан бүсгүй болон хувирахыг эмэгтэй хүн бүр хүсдэг. 

Төгс нүүр хувиргалт

11 Шоколадны үйлдвэртэй болох

Олон эмэгтэйчүүд шоколадыг өдөр бүр хүссэнээрээ идэж байхыг хүсдэг. Харин шоколадыг зүгээр ч нэг идээд зогсохгүй өөрийн гэсэн үйлдвэр байгуулж, тэндээ бүх төрлийн шоколадыг үйлдвэрлэж, хүссэн үедээ идэж байх нь боломжгүй мэт сонсогдож байгаа ч эмэгтэйчүүдийн толгойд иймэрхүү мөрөөдөл хангалттай багтдаг. Шоколад бол эмэгтэйчүүдийг аз жаргалтай болгохоор бурхнаас заяасан бэлэг юм. 

Шоколадны үйлдвэртэй болох

12 Үлгэрийн хурим хийх

Эмэгтэйчүүдийн хуримын талаарх мөрөөдөл үнэхээр хийсвэр юм. Европ маягийн харшид, ид шидийн цэцэрлэгт хүрээлэнд хамгийн үнэтэй, гоёмсог хуримын даашинз өмсөж хуримаа хийхэд дор хаяж л хэдэн арван сая төгрөг хэрэгтэй болно. Гэхдээ сайн зурагчны ачаар жирийн нэг хуримыг тансаг зэрэглэлийн, үлгэрийн мэт харагдуулах боломж байж мэдэх л юм. 

Үлгэрийн хурим хийх

13 Өөрийн гэсэн хувцасны өрөөтэй болох

Кинон дээр гардаг шиг өөрийн гэсэн хувцасны өрөөтэй, түүндээ алдарт дизайнеруудын урласан даашинз, хүрэм, тансаг, чамин гутал, зүүлт чимэглэл дүүрэн байлгахын бүсгүй хүн бүр л ядаж нэг удаа хүсч байсан байх. Эмэгтэйчүүдийн хувцасны хэрэгцээ бол хэзээ ч дуусашгүй зүйл юм. Шүүгээ дүүрэн, олон янзын хувцас байгаа мөртлөө яг алийг нь өмсөхөө мэдэхгүй, эсвэл ямар нэг зүйл дутуу байгаа ч юм шиг санагдах үе эмэгтэй хүн бүрт л бий.

Өөрийн гэсэн хувцасны өрөөтэй болох

14 Баян өв залгамжлагч болох

Маш их мөнгөтэй, бас ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй байвал дээр дурдсан ихэнх мөрөөдлүүд бодит болох боломжтой. Маш их мөнгө зүгээр ороод ирвэл хэзээ ч ажил хийх хэрэггүй, мөн өөрийн гэсэн хувцасны өрөө, шоколадын үйлдвэр, бүр үлгэрийн хуримыг ч хийж болно. Ажиллаж, хөдөлмөрлөхгүйгээр маш их мөнгөтэй болох санаанд оромгүй арга бол өв залгамжлагч болох юм. 

Баян өв залгамжлагч болох

15 Барби шиг амьдрах

Төгс царай, бие галбир, урт, намирсан үс, баян тансаг амьдрал зэргийг барби болсноор биелүүлэх боломжтой байж магадгүй. Эмэгтэйчүүдийн хийсвэр сэтгэлгээ үнэхээр эцэс төгсгөлгүй гэдгийг үүнээс харж болно. Бодит амьдрал дээр барби болон хувирах нь "бараг" боломжгүй ч, ихэнх бүсгүйчүүд үүнийг мөрөөддөг байна.

Барби шиг амьдрах

Бүсгүйчүүд ил гаргаж хэлдэггүй ч сэтгэл дотроо иймэрхүү зүйлсийг нууцхан мөрөөдөж явдаг байх нь...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()