1. Арьс өөрчлөгдөх: Жирэмсний үед бие болон нүүрний арьс өөрчлөгддөг бөгөөд арьс тослогтвол охин, хуурайшвал хүүтэй болно хэмээн үздэг байна.
2. Батга: Охин хүүхэд тээж байгаа тохиолдолд, батга гарч, өвддөг.
3. Арьс гэрэлтэх: Хэвлийд эрэгтэй хүүхэд бойжиж байгаа тохиолдолд, арьс гэрэлтэж, улам бүр үзэсгэлэнтэй харагдаж эхэлдэг аж.
4. Хэвлий хэсгээр хар зураас гарах: Жирэмсний үед хэвлий хэсгээр босоо зураас гардаг билээ. Харин тус зураас нь бүдэг байвал охин, тод байвал хүү гэж үздэг.
5. Соданы тест: Хачирхалтай сонсогдож мэдэх ч гэлээ, үр дүнгээ үзүүлдэг байна. Та аяганд шээж, дээр нь 2 халбага хүнсний сода хийгээрэй. Хэрэв шээс тань исгэрч байвал, хэвлийд тань хүү бүрэлдэж байна гэж ойлгоорой.
6. Үс: Үс гэмтэж, ихээр унавал охин, улам бүр гялалзаж, бат бөх болж байвал хүүтэй болох аж.
7. Биеийн үс: Хэвлийдээ хүү тээж байгаа тохиолдолд биеийн үс маш хурдан ургадаг байна.
8. Биеийн жин: Та зөвхөн хэвлий хэсгээрээ таргалж байвал хүү, бүх хэсгээрээ таргалж байвал охинтой болох магадлал өндөр байх аж.
9. Хөлийн дулаан: Хөлөө анзаарч, халуун дулаанаар нь ямар хүүхэд тээж байгаагаа мэдэж болно. Хэрэв таны хөл үргэлж хүйтэн байвал, хүүтэй болох гэнэ.
10. Гутлын размер: Эрэгтэй хүүхэд хэвлийдээ тээж байгаа тохиолдолд, жирэмсэн эхийн хөл томорч, гутлын размер нь өөрчлөгддөг байна.
11. Ургын байрлал: Таны гэдэс шөвгөр хэлбэртэй, ураг дээш байрлаж байвал хүү, гэдэс өргөн хэлбэртэй, урагшаа доош байрлаж байвал охин гэж үздэг аж.
12. Хоол идэх хүсэл: Хэрвээ та жирэмсний үед чихэрлэг зүйлд дурлаж байвал охин, давстай хоол идмээр байвал хүүтэй болно.
13. Хүүхдийн аавын жин: Инээдтэй сонсогдох хэдий ч, хүүхдийн аав жирэмсний үед жин нэмж эхэлвэл, тэд охинтой болно хэмээдэг билээ.
14. Толгой өвдөх: Хэвлийдээ хүү тээж байгаа жирэмсэн эхчүүдийн толгой ойр ойрхон өвддөг.
15. Унтах байрлал: Та зүүн талаараа унтдаг бол хүү, баруун талаараа унтдаг бол охинтой болох аж.
16. Хөхний товчны өнгө: Жирэмсний үед хөхний товчоо ажиглаж олон зүйлийг мэдэж болно. Хэрэв таны хөхний товч тод бараан өнгөтэй бол хүүтэй болох магадлал өндөр.
17. Хөхний хэмжээ: Таны баруун хөх, зүүнээсээ том байвал хүүтэй, зүүн хөх баруунаасаа том байвал охинтой болно.
18. Сэтгэл санаа: Жирэмсний үед будилуу, хэт эрх дураараа болох нь хүүтэй болохын дохио юм.