Суганы эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Нас биед хүрсэн ихэнх хүмүүст тохиолддог бэрхшээл бол хөлсний үнэр билээ. Үүнээс ангижрахын тулд хүмүүс ихэнхдээ хөлс дарагч, хөлрөлтийн эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэдэг. Хүний биеэс ялгардаг хөлс нь угтаа ямар ч үнэргүй байдаг. Харин хөлсөн дэх "липид" буюу өөх тос, амин хүчлүүд устгах үед, суганаас таагүй үнэр үнэртдэг аж.

Суганы эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Хүмүүс суганы эвгүй үнэрээ дарахын тулд, бактерийн эсрэг үйлчилгээтэй үнэр дарагч болон хөлсний булчирхайн үйл ажиллагааг саатуулж, нянг устгах үйлчилгээтэй цацлага, түрхлэгийг голцуу хэрэглэдэг. Гэвч тэдгээрийн найрлагад хөнгөн цагаан агуулагддаг тул бидний биед олон сөрөг нөлөөг үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. 

Суган дахь бодисын солилцоо

Хүний суганд олон төрлийн нян, бактери агуулагддаг.  Гэвч суган дахь зарим нян нь бүдүүн гэдсэн дэх нянтай ижил ашигтай байдаг байна. Хамгийн гол нь тэдгээрийн тэнцвэрийг хадгалах нь чухал билээ. Эдгээр олон нянгуудын тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд сугыг зөв арчилж, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэж байх хэрэгтэй. Иймд бид та бүхэндээ сугыг хэрхэн зөв арчлах тухай хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж байна.

1 Зөөлөн саван хэрэглэх

"Өнгөц идэвхтэй бодис" агуулсан саван нь арьсыг хамгаалах үүрэгтэй халим ( буюу sebum)-ийг гэмтээдэг байна. Тиймээс өнгөц идэвхтэй бодис агуулаагүй, зөөлөн саванг хэрэглэж хэвшээрэй. 

Зөөлөн саван хэрэглэх

2 Хөнгөн цагаанаас татгалзаарай

Хөлрөх үйл явцыг зогсоодог хамгийн хүчтэй бодис бол хөнгөн цагаан юм. Гэвч хөнгөн цагаан нь хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдгийг эрдэмтэд тогтоосон. Тиймээс суганы үнэр дарагч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компаниуд "хөнгөн цагааны агууламжгүй" хэмээх сурталчилгааг өргөнөөр ашигладаг болжээ.

Хөнгөн цагаанаас татгалзаарай

3 "Crystal" үнэр дарагч

Энэхүү бүтээгдэхүүний шошгон дээр хөнгөн цагааны агууламжгүй гэж бичсэн боловч найрлагыг нь харвал "alum" хэмээх бодис бий. Энэ нь мөн л хөнгөн цагааны төрлийн бодис буюу хөнгөн цагаан калийн сульфат юм. 

Тиймээс та хөлс дарагч бүтээгдэхүүн худалдан авахын өмнө найрлагыг нь заавал уншиж байгаарай. 

"Crystal" үнэр дарагч

4 Нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс болгоомжлох

Парабен (гоо сайхны бүтээгдэхүүн, ялангуяа суганы үнэр дарагчинд ихээр агуулагддаг бодис), Триклозан (нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис) гэх мэт бодисууд нь суган дахь нянгуудын үйл ажиллагааг тогтворгүй болгож, ашигтай нянгийн үржлийг зогсоодог байна. 

Нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс болгоомжлох

5 Зуун настын шүүс

Зуун наст ургамлын шүүсийг сугандаа түрхвэл, хөлрөлтийг багасгаж, эвгүй үнэрийг дарахад тусалдаг. Иймд та хэрвээ сугаараа их хөлөрдөг бол зуун настын цэвэр шүүсийг асуудалтай хэсэгтэй түрхэж өгөөрэй! 

Зуун настын шүүс

Суган дахь эвгүй үнэр бол урин дулааны улиралд бидэнд хамгийн элбэг тохиолддог бэрхшээл билээ. Харин та эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлж, зөв бүтээгдэхүүнийг хэрэглэж заншвал энэхүү бэрхшээлээс үүрд ангижрах болно!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()