1
Илрэх шинж тэмдэг
- 3 сараас дээш хугацаагаар, учир битүүлэг өвчин мэдрэгдэх
- Өглөө сэрээд л ядарч эхлэх
- Нойрны хэмнэл алдагдах
- Зарим нэг цэгүүдээр өвчин илүү мэдрэгдэх
- Толгой өвдөх
- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
- Ходоод гэдэс өвдөх
- Шээхэд өвдөлт мэдрэгдэх
- Хэт мэдрэмтгий болох
- Шалтгаангүйгээр халуурах
- Үе мөчөөр өвдөх
- Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болох
- Бухимдуу болох эсвэл байнга сэтгэлийн дарамтанд байх
2
Хүмүүсийн дунд тархсан худал яриа
- Энэ нь өвчин биш, ердөө таагүй мэдрэмж
Харин ч эсрэгээрээ, "фибромиалги" нь тулгуур хөдөлгөөний эрхтний түгээмэл өвчлөлийн нэг юм. Одоогоор эмч нар нэгдсэн дүгнэлтэнд хүрч чадаагүй байгаа төдийгүй өвчний шалтгааныг тодорхойлж чадахгүй байгаа юм.
- Зөвхөн өндөр настнуудад л илэрдэг
Тус өвчин нь хүүхдэд ч илэрч болох бөгөөд нийт өвчлөгсдийн насны хязгаар 20-50 нас байдаг аж. Статистик судалгаанаас харахад, ихэвчлэн эмэгтэйчүүд тус өвчнөөр өвчилдөг хэмээсэн байдаг ч, эрчүүдийг тойрч гарна гэж саналтгүй.
- Айх шаардлагаүй, өвдөлт бага мэдрэгддэг
Энэ нь ор үндэсгүй худал зүйл юм. Тус өвчин нь маш хүчтэй мэдрэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдахад ч хүргэж болзошгүй. Үүнээс гадна цус харвалтын эрсдлийг нэмэгдүүлдэг ажээ.
3
Ямар арга хэмжээ авах вэ?
- Хамгийн түрүүнд, эмчид үзүүл
Зөвхөн эмч л энэ нь ямар өвчин болохыг хэлж чадна. Тиймээс яаралтай эмчилгээ хийлгэж, бага дээр нь өвчнөө эмчлээрэй.
Өвдөлтийг намдааж, үрэвслийг бууруулах эм ууж, эмчилгээ хийлгэнэ.
- Дасгал хөдөлгөөн, иллэг болон бусад эмчилгээ
Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, бие эрхтнээ хэвийн байдалд шилжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ спортоор хичээллэж, йог болон усанд сэлэлтээр хичээллэж болох юм.
- Сэтгэл санаагаа тогтвортой байлгана
Сөрөг хандлага, стресс бухимдлаас аль болох хол байж, сэтгэл санаагаа аль болох тогтвортой, эерэг байлгаарай. Эмч нарын үзэж байгаагаар, гэрийн тэжээмэл амьтантай байх нь өвчнийг шинж тэмдгийн бууруулна хэмээжээ.
4
Өвчний цэгүүд
Та зурагт үзүүлсэн цэгүүд дээр дарж, өөрийгөө өвчилсөн эсэхийг мэдэж болох юм. Хэрэв бага зэргийг өвчин мэдрэгдэж байвал, өвчний эх үүсвэр явагдаж байна гэж ойлгож болно. Харин дарах төдийд хүчтэй өвдөлт мэдрэгдвэл, яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй юм.
Танд эрүүл энхийг хүсье!