1
Дууриамал савхин цүнх
Дууриамал савхин цүнх нь биегүй, хэт нимгэн харагддаг. Энэ нь таны гоо үзэсгэлэн, хувцаслалтыг гундааж, хямдхан мэт харагдуулах сөрөг талтай.
2
Олон төрлийн арьсан цүнх
Матар болон могойн арьсыг хольж, урласан цүнх хэзээ ч дэгжин харагддаггүй. Энэ нь ердөө л тухайн цүнх хуурамч гэдгийг илтгэх болно.
3
Хуниастай цүнх
Хуниастай цүнх нь яг л хүүхдийн тоглоом мэт харагдаж, таны хувцаслалтыг хямдхан харагдуулж мэднэ.
4
Брэндийн дууриамал цүнх
Брэндийн дууриамал, хуурамч цүнхийг бүү үүрээрэй. Үүний оронд энгийн цэвэрхэн цүнхийг сонгож болно шүү дээ. Аливаа зүйлсийн хулхи буюу дуураймал нь харах төдийд мэдэгдэх тул, таны нэр хүндийг унагах аюултай юм.
5
Эдлэл хэрэгслийн хэлбэртэй цүнх
Сүүлийн үед төрөл бүрийн хэлбэртэй цүнхнүүд үйлдвэрлэгдэх болсон. Харин та тэдгээр цүнхийг сонгож, өөрийн гоо төрхөө гундааж хэрхэвч болохгүй.
6
Нүхтэй цүнх
Энд тэндгүй нүхтэй цүнх нь танд өвөрмөц санагдаж болох хэдий ч, сонгохоос татгалзаарай. Учир нь тус цүнх таны тансаг хувцаслалтыг хямдхан харагдуулах сөрөг талтай.
7
Зүйдэлтэй цүнх
Олон төрлийн зүйлсийг нийлүүлж оёсон буюу зүйдэлтэй цүнх нь тун ч мэдрэмжгүй, хямдхан харагддаг байна.
8
Хэт их хээтэй цүнх
Хэт их хээ, чимэглэлтэй цүнхийг сонгохоос татгалзаарай. Энэ нь яг л хивстэй адил санагдаж, таныг мэдрэмжгүй нэгэн мэт харагдуулна.
9
Нейлон материалтай цүнх
Нейлон материалтай цүнх нь хямдхан харагдаж, хувцаслалтын өнгө төрхийг унагаах нь бий. Иймд та аль болох тус төрлийн цүнхнээс татгалзах хэрэгтэй.
10
Том хэмжээтэй цүнх
Том хэмжээтэй цүнх нь багтаамж сайтай тул, охид бүсгүйчүүд ихээр сонгодог. Гэхдээ энэ нь таны дэгжин хувцаслалтыг гутааж, хямдхан мэт харагдуулах сөрөг талтай гэдгийг мартаж болохгүй. Том хэмжээтэй цүнхийг зөвхөн аялал зугаалганд л авч явж байгаарай.
11
Хэт том бариултай цүнх
Албаны төрлийн хэт том бариултай цүнхнүүд нь тийм ч зөв сонголт биш юм. Ялангуяа тус төрлийн цүнхийг зөв хувцсан дээрээ тохируулж өмсөөгүйгээс болж, та мэдрэмжгүй нэгэн мэт харагдах аюултай.
12
Лакан болон хэт чимэглэлтэй цүнх
Лакан цүнх нь тийм ч зөв сонголт биш юм. Цүнхэн дээр хурууны хээ үүсч, өнгө төрхийг нь гундааж мэднэ. Мөн тус төрлийн цүнх нь төмөр чимэглэлтэй бол үүрэхээс татгалзаарай.