1
Эмийг элдэв зүйлээр даруулж уух
Эм уух үедээ гаргадаг хамгийн нийтлэг алдаа бол гартаа тааралдсан ямар ч хамаагүй шингэнээр эмийг даруулж уух явдал юм. Ялангуяа доорх зүйлс нь эмний нөлөөг сулруулдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
- Кофе, кола- Эмнийг нөлөөг үгүй хийдэг.
- Цай- Эмний шингэцийг удаашруулдаг.
- Сүү- Антибиотикийн үйлчилгээг сулруулдаг.
- Жимсний шүүс- Эмний нөлөөг хувиргадаг.
Иймээс та эм уухдаа тасалгааны температурт буй цэвэр усаар даруулж уух нь зөв юм.
2
Буруу хооллолт
Хэрвээ та хоолны үеэр эм ууж байгаа бол хоолныхоо орцонд анхаарлаа нэг хандуулаарай. Ширхэглэг ихтэй хоол хүнс нь таны биед шаардлагатай эмний найрлагыг үгүй хийдэг байна. Үүнд:
- Хивэг, овъёос
- Байцай
- Жимс
- Ногоо
- Хулуу
- Шош
- Мөөг
- Буудайн гурил гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүд багтана.
3
Эмийг цагаар уухгүй байх
Хүчтэй эмүүд, ялангуяа "антибиотикын төрлийн эмүүдийг хэрэглэх үед цагийг маш сайн барих шаардлагатай байдаг. Түүнчлэн, олон янзын эм ууж байгаа үедээ, эмний найрлага дахь бодисуудыг биедээ авч үлдэхийн тулд заавал тогтсон дарааллаар, цагийн хуваарийн дагуу уух хэрэгтэй. Олон төрлийн эмийг хольж, солихгүйн тулд тасалгаатай саванд хийж, хадгалах нь хамгийн зөв шийдэл юм.
4
Бүх эмийг нэг дор уух
Хэрвээ эмч танд хэд хэдэн эм бичиж өгсөн бол бүгдийг нь нэг зэрэг уугаад, холион бантан хутгаж болохгүй. Эмний нөлөөг хадгалж үлдэхийн тулд та тэдгээрийг дор хаяж 10 минутын зайтай уух хэрэгтэйг санаарай.
5
Эмчилгээгээ дур мэдэн зогсоох
Бид эм уугаад биеэ бага зэрэг дээрдэж, тэнхрээд эхлэнгүүт л эмчилгээгээ зогсоочихдог. Энэ нь харин ч эсрэгээрээ тухайн өвчнөөр дахин өвдөх магадлалыг ихэсгэдэг байна. Тиймээс эмийг эмчийн зөвлөсөн хугацааг дуустал тасралтгүй уух хэрэгтэй бөгөөд ингэснээр өвчнөөс бүрэн ангижрах болно.
Та өвдсөн үедээ эмний найрлагад бүрэн итгэлгүйгээр өөрөөсөө шалтгаалах чухал зүйлсийг ч бас заавал хийж байж, найдвартай эдгэрэх болно гэдгийг санаарай.