Долоохон хоногт энэхүү дэглэмийг бариад, 3кг тураарай!

Ханборгоцой жимсэнд дургүй хүн гэж ховор болов уу? Амт чанар сайтай, олон төрлийн витаминыг өөртөө агуулдаг тус жимсээр дэглэм баримтлаад үзээрэй. Долоо хоногийн турш зөвхөн ханборгоцой идсэнээр, биед багагүй өөрчлөлт гарч, таныг гайхшруулах болно. Хэрхэн дэглэм баримталж, ямар арга хэмжээ авах ёстойг хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйгээс уншиж мэдэцгээе. 

Долоохон хоногт энэхүү дэглэмийг бариад, 3кг тураарай!

1 Ханборгоцойн дэглэм гэж юу вэ?

Та ханборгоцойн дэглэмийг баримталснаар, долоо хоногт дунджаар 3 кг жинг хасах болно.  Учир нь ингэснээр таны бие цэвэрлэгдэж, хоол боловсруулах системийг дэмжинэ. Мөн бие эрхтнийг эрүүлжүүлж, түргэн хугацаанд илүүдэл жингээсээ хялбархан салах боломжтой. 

Ханборгоцойн дэглэм гэж юу вэ?

2 Ханборгоцой хэрхэн тураадаг вэ?

Тус жимс нь чихэрлэг амттай тул, амттан идэх хүслийг дарж, хоолны дуршлыг бууруулдаг. Энэ нь гэмтсэн чөлөөт радикалыг эмчилдэг "манган"-ыг өөртөө агуулдаг бөгөөд төрөл бүрийн витамин, амин дэмээр баялаг юм. Ханборгоцой нь таны биед эрч хүчийг бэлэглэж, давхар арьсыг чангалан, үрчлээгүй болгох давуу талтай. 

Ханборгоцой хэрхэн тураадаг вэ?

3 Ханборгоцой идэхийн давуу тал

Ханборгоцойнд агуулагдах кали нь, зүрхний үйл ажиллагааг хянаж, өвчлөхөөс сэргийлдэг. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул, бодисын солилцоог сайжруулж, хоол боловсруулах системийг дэмждэг. Корнеллийн их сургуульд хийгдсэн судалгаанаас үзэхэд, ханборгоцойн энзим нь гэдсэнд ороод задардаггүй цөөн хэдэн энзимийн нэгээр нэрлэгдсэн билээ. Ингэснээр тухайн бүтээгдэхүүний хоол боловсруулах системд үзүүлэх нөлөө нь бусад хүнсийг бодвол удаан үргэлжилж,  үр дүнтэйгээр эмчилж чадна гэсэн үг юм. 

Та ханборгоцойн дэглэм баримталж байхдаа, савласан мах, давстай хоол, бяслаг, согтууруулах ундаа, нүүрс ус ихтэй хоол хүнсээс татгалзаарай. Их хэмжээний ус ууж байхад хангалттай аж. 

Ханборгоцой идэхийн давуу тал

4 Хэрхэн дэглэм барих вэ?

Та энэхүү дэглэмийг 4 өдөр баримтлаад, биеэ чагнаад үзээрэй. Хэрвээ таны бие сульдаж, ядарч байгаа мэдрэмж төрвөл, дэглэмээ зогсооно. Харин улам бүр эрч хүч мэдрэгдэж, бие тань сэргэж байвал, цааш үргэлжлүүлэн, ахин 1-2 хоног идэх хэрэгтэй.

Өглөөний цай: Нэг зүсэм ханборгоцой, ханборгоцойн шүүс болон цай

Амттан: Ханборгоцойн шүүс

Өдрийн хоол: 3-4 зүсэм ханборгоцой, 1 зүсэм бүхэл үрийн шарсан талх

Зууш: Жүрж болон ханборгоцойн шүүс

Оройн хоол: Цай, 2 зүсэм ханборгоцой, 1 аяга агшаасан будаа. 

Мөн та хоолоо бага зэрэг арвижуулахыг хүсч байвал, туна загаснаас бага хэмжээтэйг нэмж идэж болно. Та 100 хувь байгалийн гаралтай ханборгоцойн шүүс уух ёстойг анхаараарай. Мөн их хэмжээний ус уух хэрэгтэй. 

Хэрхэн дэглэм барих вэ?

5 Санамж:

Хэрэв та чихрийн шижин, элэгний үрэвсэлт өвчтэй бол, энэхүү дэглэмийг туршиж болохгүй. Ханборгоцойн дэглэм нь зөвхөн цоо эрүүл хүмүүст зориулагдсан болохыг анхаараарай. Тус дэглэмийг барих явцад бие хавагнаж, амьсгалахад хэцүү болж байвал, яаралтай эмчид хандаж, ханборгоцойг идэхээ зогсоогоорой. Учир нь та тус жимснээс харшилтай байж мэдэх юм. Мөн энэхүү дэглэмийг урт хугацаагаар баримталж болохгүй бөгөөд энэ нь бөөрөнд сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Ердөө 3-4 хоног баримтлах ёстойг санаарай!

Санамж:

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()