1
Сармис
Сармис нь элгэнд тустай маш олон бодис агуулдаг. Ялангуяа антиоксидантын нөлөөг нэмэгдүүлж, биеийг цэвэрлэдэг "селен" гэх бодисоор баялаг юм. Сармисанд мөн "аргинин" хэмээх амин хүчил агуулагдах бөгөөд энэ нь элгийг цэвэрлэж, цусны даралтыг бууруулдаг байна.
Мөн тус хүнсний ногоо нь өөртөө витамин В6 агуулдаг ба энэ нь элгийг өвчлүүлдэг үрэвслийг үгүй хийх үйлчилгээтэй билээ.
2
Оливын тос
"Extra virgin" буюу 100 хувь байгалийн гаралтай оливын тосыг хүмүүс ихээр сонгон хэрэглэх болсон. Энэ нь өөртөө "липид" хэмээх биеэс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй бодисыг өөртөө агуулдаг байна.
3
Ногоо болон ургамал
Ногоон навчит хүнсний ногоо нь метал химийн бодисоос элгийг хамгаалж, пестицидийг саармагжуулдаг. Аругула, бууцай болон цикори зэрэг ногоог өдөр тутамдаа хэрэглэж, цөсний үйл ажиллагааг сайжруулж болох юм. Мөн броккли, цэцэгт байцаа, бруссель нахиа болон бусад хүнсний ногоонууд элгийг "фермент", болон хорт бодисоос хамгаалдаг байна.
Хүрэн манжин нь цусыг цэвэрлэж, элгийг хамгаалдаг тустай хүнсний ногоо билээ.
Гепатит буюу элэгний үрэвсэл, элэг өөхлөх зэрэг өвчний үед хүний элэг томордог байна. Харин энэ тохиолдолд та эрүүл мэндэд тустай ногооны шүүсийг уух хэрэгтэй. Энэ нь элгийг хэвийн байдалд шилжихэд туслах төдийгүй нойр булчирхайнд ч мөн сайнаар нөлөөлдөг.
Орц:
- Хүрэн манжин - 1/4
- Лууван - 1 ширхэг
- Нимбэгний шүүс - 5 хоолны халбага
- Ус - 200 мл
Бэлтгэх арга:
- Эхлээд хүрэн манжин болон луувангаа угааж цэвэрлэнэ. Дараа нь жижиглэж хэрчээд, блендэрт хийгээрэй.
- Дээр нь нимбэгний шүүс болон усаа нэмж хийж эргүүлээрэй.
Ингээд л таны шүүс бэлэн болох бөгөөд үүнийг өглөө бүр уух хэрэгтэй.
4
Ногоон цай
Антиоксидант, ялангуяа "катехин"-аар баялаг ногоон цай нь биеийг төрөл бүрийн хорт хавдраас сэргийлж байдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Мөн элгийг гэмтэхээс сэргийлж, үйл ажиллагааг дэмждэг байна.
5
Бэрсүүт жүрж
Бэрсүүт жүрж нь С витаминаас гадна, "глутатин" хэмээн бодисыг өөртөө агуулдаг байна. Энэ нь дархлааны системийг сайжруулж, химийн хортой найрлагаас бие организмыг хамгаална. Нэг ширхэг бэрсүүт жүржинд 70 мг "глутатин" агуулагддаг төдийгүй элэгний үйл ажиллагааг дэмжиж, ферментийг хоргүйжүүлэхэд тусладаг аж.
6
Хушга
Хушга нь "аргинин", "глутанин" болон омега 3-г өөртөө агуулж, элэгний үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ цэвэрлэдэг байна.
Мөн тус самар нь антиоксидант, эрүүл өөх тосоор баялаг тул ханаагүй өөх тос-оор баялаг учраас элгийг өвчлүүлж буй өвчний үрэвслийг үгүй хийдэг ач тустай. Мөн хүчирхэг "мембран эсийг" бий болгодог давуу талтай.
7
Алим
"Пектин"-ээр баялаг алим нь биеэс хэрэггүй бодисуудыг гадагшлуулж, хоол боловсруулах системийг цэвэрлэдэг байна. Мөн элгэнд ирэх ачааллыг хөнгөлдөг.
8
Куркума
Куркумад агуулагдах хамгийн чухал бодис бол "куркумин" билээ. Энэхүү антиоксидант нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх төдийгүй элгийг цэвэрлэж, хамгаалдаг. Элэгний эсүүдийг сэргээж, бие организмд сөргөөр нөлөөлдөг "алкохол" болон хорт бодисыг үгүй хийх ач тустай юм. Иймд та хоолоо куркумагаар амталж байгаарай. Энэ нь хоолыг амттай болгоод зогсохгүй эрүүл мэндэд тань эерэг нөлөө үзүүлнэ.
9
Нимбэг болон лайм жимс
Нимбэг болон лайм жимс нь өөртөө их хэмжээний С витамин агуулдаг бөгөөд энэ нь бие дэх хорт бодисууд болон илүүдэл шингэнийг гадагшлуулдаг. Багахан хэмжээний цэвэр нимбэг болон лайм жимс нь элэгний үйл ажиллагааг дэмждэг.
10
Авокадо
Авокадо нь элгэнд хамгийн сайн нөлөөг үзүүлдэг жимс юм. Найрлаганд нь агуулагдах "глутатион" бодис болон С, Е витаминууд нь элэгний үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ гэмтсэн эд эсүүдийг нь сэргээдэг.
Харин Е болон К витамин нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд элгийг гадны хорт нөлөөллөөс хамгаална. Мөн энэ нь холестроны хэмжээг хянаж байдаг. Тус жимсийг европ жимс худалдаалдаг зах, үйлчилгээний газруудаас авах боломжтой.
Танд эрүүл энхийг хүсье!