Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, эрчүүдээс илүүтэй целлюлит сэтгэлийг нь чилээж зовоодог. Энэ нь тэдний биеийн онцлог, хооллох хэв маяг, бодисын солилцоо удаашрах, гормонийн өөрчлөлт, элдэв тураах дэглэм, физиолигийн үйл ажиллагаа, илүүдэл жин зэрэгтэй холбоотой байна. Үүнийг бүрэн эмчилж, ор мөргүй арилгах боломжтой тул та битгий эрт шантарч, сэтгэлээ чилээгээрэй!
1
Биеийн аль хэсгээр түгээмэл тохиолддог вэ?
Целлюлит нь цусны эргэлт удааширсан, тэрчлэн илүүдэл жинтэй хэсгүүдээр түлхүү үүсдэг. Тэдгээр хэсгүүдэд өгзөг, гуя, гарын унжсан мах, хэвлий зэргүүд болно. Иймд та илүү их хөдөлгөөнтэй байснаар, илүүдэл жингээсээ салж, целлюлитыг ч мөн арилгах боломжтой. Хэдийгээр илүүдэл жингүй ч гэсэн, целлюлиттэй хүмүүс байдаг. Энэ нь богино хугацаанд хэт их жин хассан, болон дээр дурдсан тухайн хүний эрүүл мэнд, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой байдаг. Түүнчлэн энэ нь зөвхөн нэг төрөл бус, нэлээд олон төрөлтэй байдаг нь хоорондоо харилцан адилгүй бөгөөд эмчлэх аргууд нь ч мөн өөр байдаг.
2
Целлюлитыг хэрхэн арилгах вэ?
Юун түрүүнд энэхүү асуудлаас таныг салгах зориулалтын тосыг түрхэх хэрэгтэй. Энэ нь хэдийгээр үр дүн муутай мэт боловч, таныг зорилгодоо хүрэхэд туслах болно. Тус төрлийн тосыг дасгал хийхээс өмнө асуудалтай хэсгүүдэд түрхэх хэрэгтэй бөгөөд ингэснээр дасгалын явцад үзүүлэх нөлөө нь сайжирна.
3
Тосны орц, найрлагыг харах
Целлюлитын эсрэг үйлчилгээтэй ихэнхи тосонд "Sentulu Asiatica" хэмээх найрлага багтсан байдаг. Энэ нь арьсны уян хатан байдлыг сайжруулж, арьсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй юм. Мөн хамгийн хүчтэй орц бол, "Ginkgo Biloba" юм. Энэ нь арьсны доор хуралдсан өөхөн давхаргыг хайлуулах, цусны эргэлтийг сайжруулан, целлюлитыг хөөх үйлчилгээг дэмждэг.
4
Гэртээ скраб бэлтгэн целлюлитээс салах
Үрлэн кофег буталж, хэрэглэсний дараа гарах шаараар биеийн асуудалтай хэсгүүдээ үрж, иллэг хийгээрэй. Энэ нь мөн л цусны эргэлтийг сайжруулан, целлюлитыг арилгахад өндөр тустай юм. Түүнээс гадна арьсыг торгомсог зөөлөн, чийглэг болох болно. Та ЭНД дарж гэртээ хэрхэн целлюлитийг арилгах аргыг мэдэж аваарай!
5
Иллэг хийх
Биеийн таргалалтай хэсгүүдээр сайтар иллэг хийж өгснөөр, арьсны доорх өөхөн давхаргууд задарч, целлюлит арилдаг.