Сүүлийн үед өндөгний чанар улам бүр муудсаар байгаа нь тахианы идэш тэжээл болон амьдрах орчинтой нь салшгүй холбоотой. Мөн зарим улс оронд тахиаг хиймлээр бордож, тэр нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нь бий. Та доорх мэдээллийг уншсанаар, сайн чанарын өндгийг ялгаж, сонгож сурах болно.
Эрүүл өндгийг хэрхэн таних вэ?
- Эрүүл, сайн чанарын өндөгний хальс нь бат бөх, зузаан байдаг байна. Тиймээс тийм ч хялбар хагарахгүй.
- Мөн өнгөний хувьд бараан, улбар өнгөтэй байдаг. Энэ нь тухайн тахианы идэш, тэжээл нь чанартай байгааг харуулдаг.
- Хальсыг хагалахад өндөгний шар нь задарч, цагаантайгаа нийлдэггүй.
Чанар муутай өндөг ямар байдаг вэ?
- Хальсны хувьд эсрэгээрээ маш зөөлөн, барих төдийд цөмөрч, хагардаг. Энэ нь тухайн тахианд кальци дутагдаж байсныг илтгэнэ. Мөн идэж байсан хоол нь шим тэжээлгүй үед өндөгний хальс хэврэг байдаг.
- Өнгөний хувьд цайвар шар өнгөтэй, байвал омега 3 амин дэм бага бөгөөд таны биед хэрэгтэй амин дэмүүд бага гэсэн үг юм.
- Өндгийг хагалахад цагаан нь шартайгаа нийлэх бөгөөд энэ нь тус өндөг шим тэжээл, уураг муутай болно.
Нэмэлт зөвлөмж:
- Дэлгүүр болон супермаркетаас өндөг авахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь тухайн өндөгнүүд хэд ч хоносон байж болно.
- Ялангуяа дэлгүүрийн өндгийг бага насны хүүхдэд идүүлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
- Мөн хэрэв боломжтой бол, тахианы фермээс шинэ өндгийг авч байх хэрэгтэй.
- Чанасан өндгийг тухайн өдөртөө идэх хэрэгтэй бөгөөд харанхуй сэрүүн газарт хадгалж байгаарай.
- Дэлгүүрийн өндгийг 7 болон түүнээс дээш хоног хадгалахгүй байх хэрэгтэй.