1
Галт тэрэгний эргэдэг сандал
Тус сандал нь 360 градус эргэдэг тул та урт удаан аяллынхаа туршид хүссэн тал руугаа сандлаа эргүүлээд тухлан суух боломжтой.
2
Үсээ гаргах боломжтой мотоциклын хамгаалалтын дуулга
Таны харж байгаа энэхүү хамгаалалтын дуулгыг бүсгүйчүүдэд зориулан тусгайлан бүтээсэн бөгөөд зориулалтын нүхээр шууж боосон үсийг гаргах учиртай аж.
3
Хүүхэдтэйгээ хамт суух боломжтой нийтийн суултуур
Эцэг эхчүүд нийтийн угаалгын өрөөгөөр тайван үйлчлүүлж чаддаггүй. Учир нь тэднийг бие засаж байхад хүүхэд нь хаа нэг тийшээ гүйгээд явах, эсвэл хэн нэгэн аваад явчихвий хэмээн яаран сандрахдаа тухтай ч бие засч чаддаггүй шүү дээ. Харин энэхүү суултуур нь эх, хүүхэд хоёр хамтдаа үйлчлүүлэх зориулалттай юм.
4
Ганцаардсан хүмүүст зориулсан кафе
Гадуур зугаалж, цагийг хэн нэгэнтэй хөгжилдөж өнгөрүүлье гэхэд хамт явах хүнгүй үед Япон залуус тус кафег зорин ирдэг байна. Өхөөрдөм хөөрхөн чихмэл тоглоомууд таны ганцаардсан сэтгэлийг тайтгаруулж өгнө.
5
Явган хүний хөндлөн гарц
Та тус явган хүний гарцыг Токио хотод харж болно. Хүний хөдөлгөөн их, замын ачаалалтай тус хот нь явган зорчигч, авто машинуудын ачааллыг бууруулах, гарцаар гарахад илүү амар байлгах үүднээс энэхүү гарцыг хийсэн байна.
6
Таблет тогтоогч
Кино үзэх, ном унших бүртээ гараа өвтгөлгүй, хамгийн тохиромжтой байрлалаар, хүссэн зүйлээ тав тухтай үзэх боломжтой.
7
Нохойнд зориулсан нарны шил
Амьтдын нүд ч мөн нарны хэт ягаан туяанд өртөж, хараа нь мууддаг тул Японы зохион бүтээгчид тус нарны шилийг бүтээжээ.
8
Зөвхөн өөрт нь сонсогдох кароакены микрофон
Дуртай дуугаа дуулж байхдаа хэн нэгэнд саад болохыг хүсдэггүй л биз дээ... Тэгвэл тус микрофоны тусламжтайгаар, та хүссэн дуугаа, зөвхөн өөрөө өөртөө дуулах боломжтой юм.
9
Зөвхөн угаалгын өрөөнд өмсөх гэрийн шаахай
Япончууд маш цэвэрч ард түмэн тул, тэд зөвхөн угаалгын өрөөнд өмсөх гэрийн шаахайтай байдаг аж. Учир нь угаалгын өрөөнөөс маш олон нян, нүдэнд үзэгдэхгүй биетийг бусад өрөөнд халдаах аюултай тул тэд энэхүү бодлогыг баримталдаг байна.
10
Хэвтэнгээ ажлаа хийхэд зориулсан буйдан
Хэвтээгээрээ зөөврийн компьютер дээр ажиллаж байхад гар маш амархан цуцаж ядардаг шүү дээ. Харин та тус буйдангийн тусламжтай, бүхнийг илүү хялбараар бас амархан хийх болно.
11
Айл бүрийн гадаа гэрийн эзний нэр байдаг
Японд хэн нэгний гэрийг олох тун амархан. Учир нь айл бүр гаднаа гэрийн эзний нэрийг бичиж тогтоосон байдаг.
12
Гараа угаагаад дараа нь усаа татна
Тус технологи нь манай оронд маш хэрэгтэй зүйлсийн нэг яалтчгүй мөн билээ. Жилээс жилд багассаар байгаа цэвэр усны нөөцийг зөв зүйтэй зүйлд зарцуулахын тулд бид гар угаасан усаараа суултуурын бохирдлыг урсгах бүрэн боломжтой.
13
Автомат дэлгүүрүүд
Магадгүй ирээдүйд хамгийн түрүүнд хэрэгцээгүй болох мэргэжлүүдийн дунд худалдагч орох болов уу. Японы хэд хэдэн супер маркетуудад худалдагч, тэр бүү хэл касс байдаггүй бөгөөд бүх зүйл автомат горимд шилжсэн байдаг аж.
14
Роботон динозавртай зочид буудал
Таны харж байгаа тус буудалд ресепшны оронд роботон динозавр ажилладаг байна.
15
Бургер идэхдээ нүүрээ халхлах зориулалт бүхий цаасан савлагаа
Японы үйлчилгээний газруудад бургер өгөхдөө заавал тус цаасан савлагаанд хийж өгдөг байна. Учир нь хүмүүс бургер идэхдээ зайлшгүй амаа том ангайж идэх хэрэгтэй тул бусдын нүдэнд таагүй харагдуулахаас сэргийлж иймэрхүү цаасан савлагаанд хийж өгдөг байна.
16
Этгээд ресторан
Токиогийн Шибуяа дүүрэгт байрлах тус ресторан нь маш этгээд өвөрмөц шийдэлтэй бөгөөд үйлчлүүлэгч бүрт дур булаам сувилагчийн хувцастай охид үйлчилдэг байна. Ингэхдээ тэдэнд секс тоглоомын тусламжтай коктейль найруулан өгдөг аж.
17
Хэлбэрээ өөрчилдөг тавилга
Тус тавилга нь Япон хүмүүсийн эртний уламжлалтай нь салшгүй холбоотой аж. Учир нь тэд хооллох, унтах, ажлаа хийхдээ үргэлж шалан дээрээ газар суудаг бөгөөд тус тавилга нь таны хүссэн бүхнийг гаргах зориулалттай юм.
18
Шүхрийн тавиур
Тус тавиур нь албан байгууллага бүрт байдаг бөгөөд хүмүүс нойтон шүхрээ тавьж, усыг нь шавхарч, хатсаны дараа орой авч явдаг байна.
19
Онгойлгоход амархан лааз
Сүүлийн үед иймэрхүү даршилсан, төмөр савлагаатай бүтээгдэхүүнүүд илүү олширсон билээ. Тиймдээ ч Японд задлахад хялбар, тус төрлийн савлагаануудыг үйлдвэрлэдэг байна.
20
"Maid" кафе
Токиод иймэрхүү төрөл бүрийн аниме, хүүхэлдэйн баатрууд, эсвэл өхөөрдөм дүрд хувирсан үйлчлэгч бүсгүйчүүдтэй кафе олон байдаг байна. Тэдгээр охидыг харахын тулд олон жуулчид тус кафегаар зорьж үйлчлүүлэх нь бий.