Гэртээ зайрмаг хийх хялбар аргууд

Аагим халуун зуны өдрүүдэд, амттай зайрмаг идэж, сэрүүцэх шиг сайхан зүйл гэж хаана байх билээ. Гэхдээ та зайрмагаа дэлгүүрээс худалдаж авах биш, гэртээ хийж идэх боломжтой юм. Гарын доорх материалаар богино хугацаанд амттай зайрмаг хийж, алдрай бяцхан үрсээ дайлаарай. Ингээд хамтдаа гэртээ зайрмаг хийх аргатай танилцъя. 

Гэртээ зайрмаг хийх хялбар аргууд

1 Шоколад болон нэрстэй зайрмаг

Орц:

  • Сүүн крем- 2 аяга
  • Сүү- 2  аяга
  • Ванилийн нунтаг- 1 хоолны халбага
  • Нэрсний чанамал, компот- 3/4 аяга
  • Хар шоколад- 1 бүтэн
  • Шоколадны үйрмэг - 2 цайны халбага

Бэлтгэх арга:

  • Сүүн кремээ миксердэж өтгөрүүлнэ. Үүндээ сүүгээ бага багаар хийж дуусгаад сүүлд нь ванилийн нунтгаа хийгээрэй.
  • Дараа нь жижиглэсэн шоколад болон интоороо хийх бөгөөд сайтар миксэрдэж, жигд болгоно.
  • Бэлэн болсон зайрмаг дээрээ шоколадны үйрмэгээ асгаж, хутгаарай.
  • Үүнийгээ хөлдөөгчинд хийж, 4-6 цаг байлгаад идэж болох юм. 

Шоколад болон нэрстэй зайрмаг

2 Зөгийн бал, ванильтай зайрмаг

Орц:

  • Хүйтэн сүү - 2 аяга
  • Зөгийн бал - 1/3 аяга
  • Эрдэнэшишийн цардуул - 1 хоолны халбага
  • Өндөгний шар - 2 ширхэг
  • Сүүн крем - 2 аяга
  • Ванилийн нунтаг- 1 хоолны халбага

Бэлтгэх арга:

  • Жижиг сав сонгож, 1/2 аяга сүү, зөгийн бал болон эрдэнэшишийн цардуулаа хийгээрэй. Үүнийгээ сайтар хутгана.
  • Үлдсэн сүүгээ халааж, дээр нь өмнө бэлтгэсэн сүүгээ бага багаар хийж хутгаарай. Мөн өндөгний шараа хийж, 2 минут буцалгана. Зөөлөн гал дээр сүүгээ өтгөртөл нь байлгаарай. Сүүгээ гал дээрээс авч хөргөөд, дээр нь сүүн кремээ хийгээд, миксэрдэнэ.
  • Бэлэн болсон зуурмагтаа ванилийн нунтгаа хийж хутгаад, хөлдөөгчинд 3-4 цаг байлгах хэрэгтэй.
  • Одоо харин таны амттай зайрмаг бэлэн болсон байх болно.  

Зөгийн бал, ванильтай зайрмаг

3 Анар жимстэй зайрмаг

Орц:

  • Мөстэй ногоон цай - 1.5 аяга
  • Анар жимсний шүүс - 1.5 аяга
  • Анар жимсний үр - 1/2 аяга

Бэлтгэх арга:

  • Бүх орцуудаа нэгтгэж хутаад, дөрвөн тэнцүү хэсэгт хуваана. Үүндээ мод байрлуулж, зайрмагны хэвэнд хийж хөлдөөгөөрэй. 

Анар жимстэй зайрмаг

4 Тоортой зайрмаг

Орц:

  • Хэрчсэн тоор - 4 аяга
  • Зөгийн бал - 3 хоолны халбага
  • Нимбэгний шүүс - 1 хоолны халбага
  • Желатин - 1/2 цайны халбага
  • Сүүн крем - 1 аяга

Бэлтгэх арга:

  • Тоороо дундаж хэмжээтэй саванд хийж, дээр нь зөгийн бал, нимбэгний шүүсээ нэмж, хутгаарай. Үүнийгээ таглаж, 2 цаг байлгах хэрэгтэй. Жимснээс гарсан шүүсийг ялгаж аваад, тоороо блендэрт хийж орхино.
  • Жимсний шүүсэндээ желатинаа хийж, 5 минут зөөлөн гал дээр халаагаарай.
  • Одоо харин желатинаа, блендэрт байгаа тоорон дээр нэмж, эргүүлэх хэрэгтэй.
  • Үүнийгээ сүүн кремтэй хольж миксердэх бөгөөд өтгөрмөгц нь хөлдөөгчинд хийж, 4-5 цагийн дараа гаргаж идээрэй. 

Тоортой зайрмаг

5 Гадилтай зайрмаг

Орц:

  • Гадил - 2 ширхэг
  • Сүү - 1.5 аяга
  • Элсэн чихэр - 2 хоолны халбага
  • Шанцай - 1/2 цайны халбага
  • Ванилийн нунтаг- 1/2 цайны халбага
  • Шоколадны үйрмэг - 1/4 аяга
  • Бөөрөлзгөнө - 1 аяга
  • Шоколадны сироп - 4 хоолны халбага

Бэлтгэх арга:

  • Гадил, сүү, элсэн чихэр, шанцай, ванилиа блендэрт хийж, 3 минут эргүүлнэ.
  • Үүнийгээ цэвэрхэн гялгар уутанд хийж, шоколадны үйрмэгтэй холих бөгөөд хөлдөөгчинд хийж, 4 цаг байлгана.
  • Хөлдөөгчнөөс ууттай зайрмагаа гаргаж хэрчээд, ахин блендэрт хийж эргүүлнэ. 
  • Бэлэн болсон зайрмагаа саванд хийж, 30 минут хөлдөөгөөрэй.
  • Үүнийгээ 4 аяганд тэнцүү хувааж, дээр нь бөөрөлзгөнө жимсээ тавих бөгөөд шоколадны сиропоо асгаж, өнгө үзэмж нэмээрэй. 

Гадилтай зайрмаг

Амралтын өдрөө амттай, сэрүүн өнгөрүүлээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()