Хээрийн тогоон дээр Загасны амтат шөл хийх жор

Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ хамт, агаар салхинд гарахаар төлөвлөж байна уу? Хээр хөдөө гараад, амттай загасны шөл идэх шиг жаргал гэж хаана байх билээ. Тэгвэл бид та бүхэндээ хээрийн тогоон дээр загасны "Уха" шөл хийх аргыг, жорын хамт дуулгахаар бэлтгэлээ. Таны ажлын ядаргааг тайлж, жинхэнэ амралтыг мэдрүүлэх болно. 

Хээрийн тогоон дээр Загасны амтат шөл хийх жор

1 Загасны "Уха" шөл

Өнөөдөр та бүхэндээ "Уха" загасны шөлийг хэрхэн хийх аргыг танилцуулъя. Энэхүү шөл нь ядаргаа тайлж, биеийн дархлааг дэмжихийн зэрэгцээ тамир тэнхээг сайжруулдаг билээ. 

Загасны "Уха" шөл

Та ямар төрлийн загасаар энэхүү шөлийг бэлтгэж байгаагаас хамаарч, өнгө нь өөрчлөгдөх болно. Тухайн шөл загаснаас хамаарч, цагаан, бор эсвэл улаан өнгөтэй болж хувирдаг.

2 Хээрийн хоол хийх дуртай хүмүүст өгөх зөвлөгөө

  • Хоол хийхдээ шавар тогоог ашиглаарай. Мөн хоол идэх таваг тань зэвэрдэггүй байх ёстойг анхаараарай.
  • Буцалж байгаа шөлийг таглах шаардлагагүй. Зөвхөн гал дээрээс тогоотой хоолоо авч тавьсны дараа л, таглаж болох юм.

Хээрийн хоол хийх дуртай хүмүүст өгөх зөвлөгөө

  • Уха шөлөндөө хоол амтлагч бульон, тос хийж болохгүй. Энэхүү шөл нь өөрөө сайхан амттай тул, ямар нэгэн нэмэлт амт оруулагч шаардлагагүй юм.
  • Мөн шөлөндөө будаа гоймон зэргийг хийхээс татгалзаарай. 
  • Жижиглэж хэрчсэн ногоо хийж болох бөгөөд давс, перец зэрэг амтлагчаа болгоомжтой, бага хэмжээгээр хийх хэрэгтэй.
  • Загасны түрс, сүү, өөх зэрэг нь шөлөнд заавал байх ёстой тул, гаргаж хаяж болохгүй. 

3 Орц

Ингээд "уха" шөл хэрхэн хийх аргатай танилцъя.

  • Загас (ямар ч төрөл байж болно) - 1.5 кг
  • Ус - 2 литр
  • Сонгино - 2 ширхэг
  • Төмс - 2-3 ширхэг
  • Лууван - 1 ширхэг
  • Яншуй - 1 багц
  • Ногоон гоньд
  • Лаврын навч - 1 ширхэг
  • Бөөрөнхий хар перец - 8-10 ширхэг
  • Давс - амталгаагаар

Орц

4 Бэлтгэх арга

  • Усаа буцалгаж, дотор нь арилгаж хэрчсэн төмс, яншуй, бөөрөнхий болгож хэрчсэн лууван, жижиглэсэн сонгиноо хийж хутгана. Цэвэрлэсэн загасны толгой болон сүүлийг хэрчиж, тогоонд хийгээрэй. 
  • Шөлөө 10 орчим минут буцалмагц, толгой болон сүүлээ гаргаж авна. Харин үлдсэн шөлөндөө лаврын навч, хар перец, давс зэргээ хийх хэрэгтэй.
  • Ахин 5 минут буцалгаад, том том болгож хэрчсэн загасны махаа шөлөндөө хийнэ.
  • Ойролцоогоор 15 минут буцалгаад, хоолоо гаргаарай. Шөлөө гал дээрээс авч, 10-15 минут таглаж, тавих хэрэгтэй. Харин дараа нь таваглаж идээрэй. 

Бэлтгэх арга

"Загасны махаар хийсэн хоол хамгийн эрүүл" байдаг. Та сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()