1
Ажил хийж стресстэх шаардлага байхгүй
Ялангуяа бусдын удирдлаган дор дарамт, шахалттай ажиллана гэдэг тийм ч амар зүйл биш. Гэсэн хэдий ч өнөөдөр маш олон залуус өнөө маргаашийнхаа хоол, амьжиргааны зардлыг таслахгүйн тулд хичээж, хөдөлмөрлөж байгаа юм. Харин баян залуусын хувьд байдал арай өөрөөр яригдана. Тэд хэзээ ч, хэнээс ч шан харамж, цалин харж ажиллахгүй. Ер нь ажиллаад байх ч шаардлага байхгүй. Түүнтэй түүнгүй эхлүүлсэн бизнес нь ганхахгүйгээр үргэлжлээд явна гэдэг хүчирхэг байдлын илрэл юм. Тиймээс ч бүсгүйчүүд баян залууд сэтгэл алдарч, гэр бүл болохыг хүсдэг.
2
Мөрөөдлийнхөө байшинд амьдарч болно
Зовж, хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө өөрийн гэсэн байр, унах унаа, амьжиргааг босгоно гэдэг мэдээж гайхалтай зүйл. Хөдөлмөрлөж олсон бүхэн хэзээд амттай байдаг шүү дээ. Хэдий тийм ч заавал тэгтлээ их хөдөлмөрлөж, зовохгүйгээр хүссэн мөрөөдлийнхөө байшинд амьдрахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж цөөхөн юм.
3
Алдартай, үнэтэй брэндээр өөрийгөө чимнэ
Охид бүсгүйчүүдийн нүдээ хужирлаж, авахыг хүссэн алдартай, үнэтэй гэх болгоныг ямар ч бэрхшээлгүйгээр, хүссэн үедээ хаанаас ч гэсэн авна гэхээр гоё шүү дээ. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд дэлгүүр хэсэх, нүүрээ будах, гоёж гоодох нь яг л бид хоол идэх хэрэгтэй байдаг шиг, амьдралынх нь салшгүй хэсэг болдогтой холбоотой. Тиймээс өөрийнх нь хүссэн бүхнийг авч өгөх чинээлэг залуутай амьдралаа холбохыг хүсдэг байна.
4
Тансаг уулзалтуудад оролцоно
Найз залуу, нөхрөө дагаад тансаг хүлээн авалт, уулзалтуудад оролцон танилын хүрээгээ тэлж, давхар бие сэтгэлийн асар их таашаалыг авах нь сайхан шүү дээ. Тансаг газарт сууж, халуун яриа өрнүүлэнгээ дуртай дарсаа шимээд суухыг хүсэх бүсгүйчүүд олон тул, тэд хайртайраа чинээлэг эрийг сонгодог аж.
5
Үргэлж баян, нөлөө бүхий хүмүүстэй танилцана
Баян нөхөртэй болно гэдэг нь нэг талаар баян, нөлөө бүхий хүмүүстэй их уулзаж, өөрийн карьераа давхар өсгөх боломж юм. Үргэлж нөхрийнхөө нөмөр нөөлөгт хоргодсон бяцхан болжмор байснаас, хэнээс ч хамааралгүйгээр өөрийн бизнесийг эхлүүлэх шонхор байхыг хүсдэг тул, баян залууг амьдралынхаа ханиар сонгодог байна.
6
Тансаг машинаар давхина
Таныг хаа явсан газар бүрт тань тансаг төмөр хүлгүүд чимж, үйлчлэх болно гэхээр мэдээж таатай санагдана. Нөхрийнхөө тансаг машинаар хүргүүлж, өөрөө ч мөн сайхан машиныг эзэмшиж, хүссэн газар руугаа салхи татуулан давхина. Ямар бүсгүй эдгээр зүйлсийг хүсэхгүй байна гэж?
7
Хүссэн газартаа амарч болно
Жирийн орлого, амьдралтай хүмүүсийн хувьд хүссэн улс руугаа аялалаар явна гэдэг тийм ч боломжтой зүйлсийн нэг биш. Магадгүй сайтар төлөвлөж, мөнгөө хуримтлуулсны дараа зорьсон газар руугаа явж болох ч, тэр нь нэг их удалгүй дуусахаас гадна, ахиж явахад бэрх болно. Харин баян залуусын тухайд бүхий л өдөр, хүссэн цагтаа, хэзээ ч хамаагүй хүрч чадна.
8
Үдэшлэг ямар байдгийг жинхэнэ утгаар нь мэдэрнэ
Баян залуутай хуримласнаар та үдэшлэг гээчийг жинхэнэ утгаар нь мэдрэх болно. Тансаг гэх тодотголтой бүхий л зүйлсийг өөрийн болгож, дураараа наргиж цэнгэх боломжтой. Магадгүй та урьд нь ингэж наргиж байгаагүй юм байна хэмээн бодохыг ч үгүйсгэхгүй билээ.
9
Санхүүгийн хувьд эрх чөлөөтэй
Та урьд урьдынхаасаа илүү санхүүгийн эрх чөлөө, эрх мэдэлтэй болох болно. Хүссэн бүхнээ авч, хүссэн газар руугаа аялахаас гадна, мөнгө таны хувьд асуудал байхаа болих тул, давхар сэтгэлээ ч тайвшруулах боломжтой. Мэдээж хэн ч энэ их жаргалыг хүсэх нь тодорхой шүү дээ.
10
Хүссэн бүхнээ хийж болно
Магадгүй танд урьд өмнө мөнгө дэмий үрсэн, шал утгагүй хэмээн санагддаг байсан зүйлс одоо амьдралын чинь чухал зүйл болохыг үгүйсгэхгүй. Жимс эсвэл дарсаар дүүргэсэн ваннд хэвтэж, өдөр бүр гоо сайхны үйлчилгээ авах болно.
11
Хүүхдүүдээ хамгийн шилдэг сургуульд сургана
Баян залуутай гэр бүл болсны дараа та хүүхдээ хэрхэн сургаж, ямар боловсрол олгох вэ гэдэгт санаагаа нэг их чилээх шаардлагагүй юм. Учир нь таны хүүхэд хамгийн үнэтэй, чанартай гэх сургуульд сурахаас гадна, дутагдах, гачигдах зүйлгүй сайхан амьдарч чадах юм. Тиймээс ч бүсгүйчүүд ирээдүйгээ бодож, баян эртэй амьдралаа холбох нь бий.
12
Эмнэлгийн тусламж үйлчилгээг хамгийн сайнаар авна
Хөрөнгө мөнгөтэй, чинээлэг хүмүүст төр засаг нь хүртэл сайхан хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг ч мөн жирийн иргэдийг бодоход хэд дахин сайн үзүүлдэг. Гэвч үхэл хагацал, өвчин зовлон хэнийг ч ялгахгүй тул, эмчилгээ авахгүй хорвоог орхих хүмүүс олон. Хэдий тийм ч гэсэн танд бусдыг бодоход илүү урт удаан, эрүүл амьдрах боломж нээгдэнэ гэсэн үг юм.
13
Үнэтэй, чанартай гэх согтууруулах ундааг ууна
Архи, согтууруулах ундааг ч мөн ижил гарт таарснаа уучихгүй. Тэдэнд хэдэн оны, ямар үйлдвэрийн, юуны найрлагатай дарс, эсвэл архи гэдэг нь маш чухал. Тиймээс ч үргэлж хамгийн чанартай, сайн гэх архи, согтууруулах ундааг сонгон хэрэглэдэг. Магадгүй энэ нь тухайн үдшийг илүү сайхан, мартагдашгүй болгодог байхыг үгүйсгэхгүй.
14
Хамгийн романтик болзоонд явна
Эмэгтэй хүн бүхэн романтик, тансаг болзоонд явж үзэх юмсан гэх нууцхан хүслийг сэтгэлдээ тээж явдаг. Харин тэдэн дундаас хэсэг бүсгүйчүүд нь хүслээ биелүүлж, хөрөнгө чинээ ихтэй эрчүүдийг нөхрөө болгохоор сонгодог байна. Үнэтэй дарс, тансаг ресторан, амттай хоол, уянгалаг хөгжим. Та ч бас үүнийг хүсдэг л биз дээ.
15
Эрсдлээс эмээдэггүй
Баян хүнтэй суусан байхад, юунаас ч, хэнээс ч эмээхгүй гэх бодол бүсгүйчүүдийн толгойнд суусан байдаг. Нэг ёсондоо мөнгөтэй байхад бүтэхгүй зүйл гэж үгүй гэх бөгөөд өөрийн хүссэн бүхнээ хийх боломж үүсдэг байна. Тиймдээ ч охид бүсгүйчүүд баян эртэй амьдралаа холбож, юугаар ч дутахгүй сайхан амьдрах боломж бүрдэнэ хэмээн ойлгодог аж.