Хэзээ ч үл тоож болохгүй 10 төрлийн зүүд

Олон зуун жилийн туршид бид зүүд, түүний утга учрыг сонирхож байсан. 19-р зуунд сэтгэл судлаач Карл Жунг (Carl Jung) үзэхдээ, "Зүүд нь тухайн хүний далд ухамсрыг харуулдаг бөгөөд давхар сүнсний ертөнцийн үүд хаалгыг нээж байдаг. Тиймээс ч таагүй зүүд бодит амьдрал дээр биеллээ олох нь бий" хэмээсэн аж. Мөн ийнхүү үргэлж таагүй зүүд зүүдлэх, зүүдэндээ ярих нь сэтгэцийн өөрчлөлт, тархины эмгэг байж болох юм. Иймд бид та бүхэндээ хэзээ ч үл тоож болохгүй 10 төрлийн зүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэзээ ч үл тоож болохгүй 10 төрлийн зүүд

1 Нисэж байна гэж зүүдлэх

Нисэж байна хэмээн зүүдлэх нь хүсэл эрмэлзэлдээ хүрэх замыг илэрхийлдэг. Таны хаашаа явах гэж байгаа, мөн зорьсон газраа хүрч чадаж байгаа эсэх, замд танд ямар нэгэн бэрхшээл учирч байгаа зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Иймд та зүүдээ эргэн санаж, зорилгодоо хүрэхэд тань ямар саад бэрхшээл учрахыг олж мэдээрэй! Мөн сонирхуулахад, тухайн зүүдийг зүүдлээд сэрсний дараа бид ямар нэгэн зүйлээс чөлөөлөгдсөн мэт болж, асар их тайтгарлыг мэдэрдэг байна.

Нисэж байна гэж зүүдлэх

2 Хүрхрээ зүүдлэх

Усны тухай зүүдлэх нь сэтгэлийн төлөв байдлыг илтгэдэг. Хэрэв таны зүүдэлсэн ус нь цэвэр, тунгалаг байвал, сайны шинж юм. Мөн хүрхрээ, цутгаж байгаа их усыг зүүдлэх нь  шинэ эхлэлийг илэрхийлж байгаа аж.
Хэрэв та зүүдэндээ хүрхрээ харвал дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Үүнд:

  1. Хүрхрээ ямар хэмжээтэй байна вэ?
  2. Та хүрхрээний усанд орж байна уу? эсвэл хараад зогсож байна уу?
  3. Хүрхрээ харанхуй ойд байна уу? эсвэл үзэсгэлэнтэй далайд цутгаж байна уу?

Хэрэв хүрхрээ том байвал, таны амьдралд томоохон өөрчлөлт гарахыг илтгэнэ. Жижиг байвал, тухайн өөрчлөлт танд нэг их хүчтэй сэтгэгдэл төрүүлэхгүй.

Хүрхрээний усанд орж байвал та амьдралаа өөрчлөхийг, шинэчлэл хийхэд гар бие оролцохыг хэлнэ. Харин зүгээр л хараад зогсож байвал, өөрчлөлт нэг л мэдэхэд ирэх болно.

Хүрхрээ харанхуй ойд байвал өөрчлөлт хийхэд багагүй хугацаа, тодорхой саад бэрхшээл учирна. Харин үзэсгэлэнтэй далайд цутгаж байвал удахгүй зорьсон бүхэн бүтэхийн илрэл юм.

Хүрхрээ зүүдлэх

3 Шүд зүүдлэх

Шүд унаж байна гэх зүүд нь олон хүмүүст түгээмэл зүүдлэгддэг. Шүдтэй холбоотой зүүд бүхэн муу байдаггүй. Хэрэв та хөдөлсөн шүдээ гараараа татаж байна гэж зүүдэлвэл, энэ нь таныг ямар нэгэн зүйлээс айж эмээх, бухимдахыг илтгэж байна.

Харин шүд унаж байна хэмээн зүүдлэх нь өдөр тутмын амьдралын стресс, түүнийг үүсгэх хүчин зүйлсүүдээс хамаардаг. Мөн таны амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарах бөгөөд тухайн зүйл танд тааламжгүй сэтгэгдлэл төрүүлэхийг зөгнөж болно.

Шүд зүүдлэх

4 Үхэл зүүдлэх

Үхлийн тухай зүүдлэх нь ямар нэгэн зүйлийн төгсгөлийг бэлэгддэг. Үхэл бол эго хэсгүүдийн төгсгөл юм. Үүнд: Стресс, уур хилэн нөлөөлнө. Үхэх, үхэхийг зүүдлэх нь сэтгэл зүйн томоохон өөрчлөлт хийх, хийж байгаа зүйлдээ цэг тавих, гэр бүл салах зэргүүд орж болно.  

Үхэл зүүдлэх

5 Бие давхар болсноор зүүдлэх

Жирэмсэн байгаа зүүд нь өсөлт хөгжил, үржлийн бэлэгдэл юм. Ажил төрөл өөдрөг бүтэмжтэй байх, өөрийн зорилго биеллээ олох, амьдралаа өөрчлөх боломж гарах, магадгүй гэр бүлд бүл нэмэхийг зөгнөж байхыг үгүйсгэхгүй.  

Бие давхар болсноор зүүдлэх

6 Байшин зүүдлэх

Гэр орон, байшин зүүдлэх нь биеэ даасан байдал, хувийн шинж чанарыг илэрхийлдэг. Байшингийн төрөл, хэмжээ, эсвэл өрөөнүүдээс хамаарч тайлбар нь гүнзгийрч болно. Байшингийн тухай зүүд нь аврал, тайтгарлын илрэл юм. Мөн энэ нь дурсамжийг бэлгэддэг. Харин хонгилын өрөө зүүдлэх нь, зөн совингоо дагаж, ухамсартай байхыг сануулна.
 

Байшин зүүдлэх

7 Мөнгө зүүдлэх

Мөнгө зүүдлэх нь биднийг илүү сэрэмжтэй байж, илүү их зүйл хийж бүтээхийг зөгнөдөг. Мөнгөний тухай зүүдлэх нь таныг азанд найдалгүйгээр, илүү их хөдөлмөрлөх хэрэгтэйг сануулна. Эс бөгөөс таны төсөөлөөгүй их алдагдал учирч, өрөнд орж мэдэх юм. Санхүүгийн тогтвортой байдал нь бидний амьдралд нөлөөлдөг томоохон хүчин зүйл шүү дээ. Тиймээс илүү сонор сэрэмжтэй байгаарай!

Мөнгө зүүдлэх

8 Секс хийж байна гэж зүүдлэх

Хосуудын харилцаа төвөгтэй байдалд орсон үед, хүмүүс секс хийж байна гэж зүүдэлдэг байна. Хайртай хүнээ алдахаас айсан, харилцаандаа сэтгэл хангалуун биш байгаа, хэт их хүсэл тачаалдаа автсан үед, секс зүүдлэх нь бий. Харин энэ тохиолдолд та хайрттайгаа ярилцаж, харилцаагаа аварч үлдэхийг хичээх хэрэгтэй юм. 

Секс хийж байна гэж зүүдлэх

9 Гал зүүдлэх

Галаар наадаж, зүүдэндээ гал харах нь эрсдэлтэй зүйлтэй нүүр тулах аюулыг зөгнөдөг байна. Мөн таныг цаашдаа болгоомжтой байж, галтай харьцахдаа анхааралтай байгаарай гэх нэгээхэн сануулга гэж ойлгож болох юм. 

Гал зүүдлэх

10 Нүцгэн байна гэж зүүдлэх

Өөрийгөө нүцгэн байна гэж зүүдлэх нь маш түгээмэл байдаг. Энэ нь таны айдастай холбоотой бөгөөд бусдад хэлээгүй нууцаа мэдэгдчих вий гэх бодол тархинд давамгайлснаар, өөрийгөө нүцгэн байна гэж зүүдэлдэг аж. 

Мөн өөртөө итгэлгүй болох, бухимдаж сандрах үед ийм зүүд зүүдэлдэг байна. Нэг ёсондоо тухайн нууцад хэт анхаарлаа хандуулж, бусдад мэдэгдэх вий хэмээн байнга бодож, сэтгэл санаа тавгүй байх нь шөнө унтахад хүртэл нөлөөлж, зүүдэнд ордог гэнэ. Харин та энэхүү зүүдээс салахыг хүсвэл, аль болох тайван байж, хамгийн итгэлтэй хүндээ тухайн нууцаа ярих хэрэгтэй юм. 

Нүцгэн байна гэж зүүдлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()