Ходоод шархалсан үед илрэх шинж тэмдгүүд

Ходоод бол бие организмын хамгийн чухал эрхтэн билээ. Учир нь ходоод хоолыг боловсруулах үүрэгтэй байдаг. Гэвч бид амьдралын буруу хэв маяг болон бусад асуудлаас болж, ходоодоо өвчлүүлж, улмаар ходоодны шархтай болдог. Өнөөдөр олон хүн энэ өвчнөөс болж, зовж, шаналж байгаа нь нууц биш юм. Иймд бид та бүхнийхээ эрүүл мэндэд зориулан, ходоод шархалсан үед илрэх хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийг дуулгахаар бэлтгэлээ. 

Ходоод шархалсан үед илрэх шинж тэмдгүүд

1 Ходоодны шарх гэж юу вэ?

Ходоодны шарх нь их хэмжээний өвдөлт мэдрэгддэг, ходоодны дотор хэсэг эсвэл гэдсэнд үүсдэг өвчлөл юм. Ходоодны шарх нь хоол боловсруулах эрхтнийг хамгийн ихээр гэмтээдэг гэж ойлгож болно. Ходоодны хананд байрлах салстууд нь хоол боловсруулах үед ялгарах хүчиллэг шүүснээс ходоодыг хамгаалах үүрэгтэй байдаг. Ингэж чадахгүй болох үед хүчил ходоодонд шарх үүсгэдэг байна. 

Уг өвчин нь амар хялбар аргаар эмчлэгдэж болох хэдий ч, тохирох эмчилгээг хийлгэлгүй даамжруулбал, хүндрэх аюултай байдаг. 

Ходоодны шарх гэж юу вэ?

2 Юунаас болж ходоод шархалдаг вэ?

Ходоодны шарх нь дараах хүчин зүйлүүдээс болж үүсдэг байна. Үүнд:

  • Бактерын гаралтай үрэвсэл /Хеликобактер/
  • Аспирин, ибупрофен зэрэг антибиотикын хэт их хэрэглээ
  • Ходоодны хүчил ихсэх, амьдралын буруу хэв маяг /стресстэх, тамхи татах/
  • Астмын эсрэг үйлчилгээтэй "стеройд" хэрэглэх
  • Кальцийн дутагдалд орох
  • Удамших
  • Нас ахих /50-аас дээш нас/
  • Согтууруулах ундааны хэт их хэрэглээ

Юунаас болж ходоод шархалдаг вэ?

3 Илрэх шинж тэмдгүүд

Ходоод шархлах үед хэд хэдэн шинж тэмдгүүд илэрдэг. Цээж болон хэвлий хэсгээр халуу шатаж буй мэдрэмж төрдөг. Өвчний зовиур хэдэн минут эсвэл цөөн хэдэн цаг үргэлжилнэ. 

Шинж тэмдгүүд:

  • Ходоод өвдөх
  • Жин хасах
  • Өвчний зовиураас болж, хоолны дуршил буурах
  • Хий огих эсвэл бөөлжих
  • Хэвлий хийгээр дүүрэх
  • Ходоодонд хүчил хэт их ялгарах
  • Юм идэхэд бие организм таагүй хүлээж авах

Илрэх шинж тэмдгүүд

Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүд илэрсэн бол, яаралтай мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг цаг алдалгүй хийлгүүлээрэй гэж хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()