ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

2017-06-22, 16:31
5,324
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Өмнөговь аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл ээлжит хурлаа өнөөдөр хийж дараах асуудлыг хэлэлцлээ.

Аймаг орон нутгийн хөгжилд тулгамдаж буй асуудал бол дахин төлөвлөлт. Өмнөговь аймагт ашиглаж байгаа нийт эмнэлэг, цэцэрлэг, сургууль, орон сууцны барилгын 54,3% нь насжилт өндөртэй, барилгын нийт бат бэх болон газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар буурсан нь газар хөдлөлийн гамшгийн эрсдэл өндөр байна. Барилга байгууламжийг паспортжуулж, хүчитгэх, засвар хийх, дахин төлөвлөлтийн ажлыг зохион байгуулснаар эрсдэл буурах боломжтой юм. МХГ-ын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай ба үүнд иргэдийн оролцоо хамгийн чухал гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Түүнчлэн манай аймаг нь газар хөдлөлтийн идэвхитэй бүс. Сүүлийн 6 жилийн хугацаанд 12000 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн байдаг.Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх олон ажлуудыг хийж хэрэгжүүлсээр байна. Тодруулбал "Говийн чоно" гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх олон улсын дадлага сургуулийг орон нутагт зохион байгуулсны зэрэгцээ Цогтцэций, Даланзадгад сумдыг "Сэрээн дохио"-той болгосон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()