1
Усархаг цэврүүг эмчлэх
Хэрвээ таны хөлөн дээр үсэрсэн цэврүү жижиг хэмжээтэй бол, хагалалгүй, ус төрөгчийн хэт ислээр арчихад хангалттай. Жижиг цэврүү нь 1-2 өдрийн дараа гэхэд эдгэж, арилна.
Харин цэврүү том хэмжээтэй бол, хагалж, шүүсийг нь гаргах хэрэгтэй. Үүнийгээ цэвэрлэсний дараа, шархны лент наагаарай.
2
Цэврүүг богино хугацаанд эмчлэх
- Марганцтай ус: Та марганцтай усанд хөлөө хэсэг байлгаж, цэврүүг эмчилж болох юм.
- Давс: 1 литр буцалсан усанд, 1 халбага далайн давс хийж хутгаад, хөлөө байлгаарай.
- Балжингарав цэцэг: Тус цэцэг нь бактерийн эсрэг үйлчилгээтэй билээ. Та хатаасан цэцгийг усанд хийж, үүндээ хөлөө дүрж хэсэг байлгах хэрэгтэй.
- Өндөг: Судлаачдын үзэж байгаагаар, өндөг нь гэмтсэн арьсыг эмчилдэг байна. Та түүхий өндгийг хагалж, дотрох нимгэн хальсыг нь цэврүүн дээр тавьж, гадуур нь бинт эсвэл шархны лентээр боох хэрэгтэй .
3
Хөлийн эврийг эмчлэх
Хөлийн эврийг эмчлэх маш олон аргууд байдаг. Тэр дундаас хамгийн үр дүнтэйг нь танд дуулгая. Энэ нь хөлийн эврийг зөөлрүүлж, арьсыг хэвийн байдалд оруулдаг байна.
- Цагаан цуу буюу уксус: Та 1:3 хэмжээтэй уксус болон усыг хольж, үүнийгээ "бинт"-д шингээж, хөлөө боогоорой. Орой унтахдаа ингэж боох бөгөөд өглөө нь боолтоо авч, эвэр үрэгчээр үрнэ.
- Нимбэг: Та хөлийнхөө эвэртэй хэсгийг нимбэгний хальсаар үрээд үзээрэй. Дараа нь бүлээн усанд хэсэг байлгаж, ахин үрээд дахин үрвэл үр дүнгтэй байх болно.
- Зуун наст: Зуун настын навчийг голоор нь хувааж, гелийг нь цэврүүн дээрээ түрхэнэ. Орой унтахдаа энэхүү аргыг хэрэглэж байгаарай.
- Ургамлын тос: Орой орондоо орохоос өмнө, багахан ургамлын тосыг хөлөндөө ялангуяа эвэршсэн хэсэгтээ түрхээрэй. Энэ нь эвэршиж хатуурсан хэсгийг зөөлрүүлж, арьсыг хэвийн болгодог.
- Хүнсний сода: Энэ нь таны хөлийн үхэжсэн арьсыг гуужуулж, зөөлрүүлэх болно. Та бүлээн усанд 2 цайны халбага хүнсний содыг хийж, хутгаад хөлөө дүрээрэй. Ойролцоогоор 15 минут байлгахад хангалттай бөгөөд дараа нь асуудалтай хэсгээ хөлийн эвэр үрэгч ашиглан сайтар үрнэ.
Танд амжилт хүсье!