93 хүний амь насыг аварсан амжилтаар 13 жилийн ойгоо угтаж байна

2017-06-21, 08:26
4,157

Монгол улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойг Өмнөд бүсийн төв, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тэмдэглэн өнгөрүүллээ. 

93 хүний амь насыг аварсан амжилтаар 13 жилийн ойгоо угтаж байна

Манай аймгийн ОБГ нь 2017 оны хагас жилийн байдлаар 32 удаагийн гамшиг осол, 17 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж 93 хүний амь нас, ард иргэдийн 176,000,000 төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан амжилтаар түүхт 13 жилийн ойгоо угтаж байна. Өмнөговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах аврах 21-р анги үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойд зориулсан “ГОВИЙН ОНЦГОЙХОН” нэртэй сүлд дуугаа хүлээн авч алба хаагч, сонсогч олондоо толилууллаа. 

Мөн энэ үеэр Өмнөд бүсийн төв, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид цол нэмж ард түмний аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байдаг хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүллээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()