Ямар хоол хүнс хэвлийгээр таргалуулдаг вэ?

Гоолиг, сайхан бие, нарийхан бэлхүүстэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй биз ээ. Гэвч сексийн дутагдал, хөдөлгөөний хомсдол болон буруу хооллолт зэргээс болж, дээрх хүсэл биелэхэд хэцүү болдог байна. Мэдээж хэрэг хэвлийгээр таргалахад хүргэж буй хамгийн том хүчин зүйл бол буруу хооллолт юм. Үүнд хэд хэдэн хоол хүнсийг нэрлэж болох бөгөөд эдгээр нь хэвлий хэсгээр таргалахад нөлөөлдөг ажээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Ямар хоол хүнс хэвлийгээр таргалуулдаг вэ?

1 Гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүн

Талх, жигнэмэг, боорцог болон гамбир нь бүгд гурилан бүтээгдэхүүнүүд бөгөөд эдгээр нь хэвлийгээр таргалах гол шалтгаан болдог. Харин чихэрлэг бүтээгдэхүүнүүд нь нүүр ус агуулдаг бөгөөд энэ нь хэвлийгээр таргалахад нөлөөлөх нь бий. Иймд та төрөл бүрийн жигнэмэг, мөхөөлдөс, бусад олон төрлийн гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүнээс татгалзаж, аль болох бага хэмжээгээр хэрэглэж байхыг зөвлөе.

Гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүн

2 Сахар

Хэрэв та хэвлий хэсгээрээ турахыг хүсч байгаа бол, сахар болон сахарын агууламж ихтэй хоол хүнснээс татгалзахаас өөр аргагүй. Үүнд дэлгүүрт зарагддаг савлагаатай жүүснүүдийг дурдаж болно. Сахарнаас татгалзахын тулд та сахарыг зөгийн балаар орлууулах боломжтой. Байгалийн гаралтай зөгийн бал нь таны эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй билээ.

Сахар

3 Давс

Давс нь хоолонд гайхалтай сайхан амт оруулдаг хэдий ч, хэтрүүлэн хэрэглэх нь таргалах нэг үндэс болдог байна. Бие дэх давсны хэмжээ ихэссэнээр, илүүдэл шингэнийг гадагшлуулж чадахаа больж, улмаар хавагнахад хүрдэг аж.
 

Давс

4 Төмс

Төмсийг чанаж идвэл, бие организмд багагүй сайн нөлөөтэй байдаг. Харин шарж идэх нь хэвлий хэсгээр таргалуулаад зогсохгүй, төмсөнд агуулагдах цардуулын хэмжээг ихэсгэдэг байна. Энэ нь мэдээж хэрэг хүний биед сөрөг муу нөлөөтэй билээ.

Төмс

5 Усан үзэм болон гадил

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, гадил болон усан үзмийг хэтрүүлэн хэрэглэвэл, хэвлий хэсгээр таргалдаг байна.
 

Усан үзэм болон гадил

6 Цагаан будаа болон амуу будаа

Будаанд агуулагдах цардуул нь биеийн хэлбэрт сайнаар нөлөөлдөггүй. Хэрэв та турах бодолтой байгаа бол, амуу болон цагаан будааг 14 хоногт дор хаяж нэг удаа хоол хүнсэндээ ашиглахад л болох юм. Харин бор будааг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болно. Учир нь бор будаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөггүй байна.

Цагаан будаа болон амуу будаа

7 Түргэн болдог хоол

Эдгээр хоол хүнс нь нүүрс ус их хэмжээгээр агуулдаг учраас идсэний дараа төд удалгүй хугацааны дараа дахин өлсөх мэдрэмж төрж эхэлдэг. Ингэснээр таргалахад хүргэдэг. 

Түргэн болдог хоол

8 Шөл болон мах

Тэжээллэг чанар агуулсан шөлтэй хоол нь их хэмжээний холестерол агуулдаг учраас эрүүл мэндэд тийм ч тустай биш юм. Мөн өөх тос ихтэй мах идэх нь хэвлийгээр таргалуулдаг байна.

Шөл болон мах

9 Майонез, зайдас болон лаазалсан хоол хүнс

Эдгээр хоол хүнс нь бүгд хэвлийгээр таргалуулах шалтгаан болдог бөгөөд энэ нь найрлагандаа их хэмжээний өөх тосыг агуулдагтай нь холбоотой аж. 

Майонез, зайдас болон лаазалсан хоол хүнс

10 Түргэн хоол

Түргэн хоол буюу хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн нь их хэмжээний калори агуулдаг учраас бодисын солилцоонд сөргөөг нөлөөлж, үйл ажиллагааг нь удаашруулдаг байна. Хэрэв та хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг бол турах талаар бодоод ч хэрэггүй болохыг эмч нар хэлж байна. 

Түргэн хоол

11 Шар айраг

Согтууруулах төрлийн ундаа тэр тусмаа шар айргийг хэтрүүлэн хэрэглэвэл, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна, хэвлий хэсгээр таргалуулдаг сөрөг нөлөөтэй аж. Мөн тамхи татахаа зогсоох хэрэгтэй болохыг анхаарна уу. 

Шар айраг

Ямар хоол хүнс идэх хэрэгтэй вэ?

Хулуу, улаан лооль, манжин, өргөст хэмх, гуа, тарвас, хар чавга, алим, тоор, бэрсүүт жимс, жүрж, гүзээлзгэнэ, аньс, нэрс зэрэг хүнсний ногоо болон жимс жимсгэнүүдийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй. 

Мөн загас, өндөг, хар мах, бяслагийг дээрх хүнстэй хослуулан хэрэглэвэл, хэвлий хэсгээрээ таргалахгүй байх ач тустай юм. 

Өглөөний цайндаа гурвалжин будаа, овъёос, арвай эсвэл шар будаа идвэл тохиромжтой. Харин өдөр ногоотой шөл загасны махтай хамт идээрэй. Ороны хувьд хүнсний ногооны салат хамгийн тохиромжтой.

Түүнээс гадна, хангалттай ус уух хэрэгтэйг мартаж болохгүй. Ингэснээр таны бодисын солилцоог сайжруулах болно. Үүнд цэвэр ус, жимсний шүүс зэрэг шингэн зүйлс багтана. 

Хэвлийгээрээ таргалах нь ямар аюултай вэ?

Саяхны нэгэн судалгаагаар хэвлийгээрээ таргалсан хүмүүс чихрийн шижин, астма, зүрхний шигдээс, элэгний өвчин, хавдар тусах магадлал энгийн хүмүүстээ харьцуулахад хамаагүй өндөр болох нь тогтоогджээ. 

Хэвлийгээрээ таргалах үйл явцыг бодисын солилцооны өвчин гэж үздэг бөгөөд хооллолтондоо анхаарч, эртнээс хэвлий хэсгээрээ турах тал дээр анхаарах хэрэгтэй ажээ.

Иймд та дараах хоол хүнсүүдийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()