Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бидний маш сайн мэддэг юм шиг хэрнээ ихэвчлэн огт мэддэггүй сэдэв бол хувийн санхүү. Хувийн санхүүгээ зөв удирдаж, өөртөө дадал хэвшил бий болговол цалингаас цалингийн хооронд, зээлнээс зээлний хооронд “хоног тоолон” амьдрахгүй байж болно. “Цалин буутал хэдэн төгрөг хэрэгтэй байна, яах вэ”, “Маргааш зээл төлөлт хийх өдөр. Хаанаас мөнгө олох уу” гэж сандрах тохиолдол хэнд маань ч хаа нэгтээ тохиолддог. Тэгвэл ийм байдалд хэзээ ч орохгүйгээр сэтгэл хангалуун, санаа амар амьдрах боломж хэн бүхэнд байдаг гэдгийг “Хувийн санхүүгээ удирдаж Амжилтанд хүрэх “3х” зарчим” номонд өгүүлжээ. Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч залууст аль хэдийнэ хүрч, тэдний амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж эхлээд байгаа энэхүү ном Монгол, залуу хүний бүтээл төдийгүй үлгэр дуурайлал болсон монгол залуусын хувийн санхүүгээ удирдах бодит туршлага, түүхэнд үндэслэсэн гэдгээрээ бусад орчуулгын номноос ялгаатай.
Хувийн санхүүгээ удирдана гэхээр нэг л том, хүнд төвөгтэй арга, томъёо байх мэт санагдаж байж мэднэ. Гэвч энд маш энгийн арга, зарчмуудыг тайлбарлаж, хэрхэн үр дүн гардаг болохыг дэлгэрэнгүй өгүүлжээ. Үнэхээр ч энэ тухай уншигчид нь сэтгэгдлээ хуваалцаад эхэлсэн байна. Уг номын албан ёсны фэйсбүүк хуудсаар ороход “Амьдралд маш ойр, хажууд суугаад зөвлөж байгаа мэт санагдаж байна” хэмээн бичсэн уншигчийн сэтгэгдэл анхаарал татсан юм. Тэрээр үргэлжлүүлэн “Хувийн санхүүгээ удирдаж Амжилтанд хүрэх "3х" зарчим номыг уншиж байна. Одоогоор зардлаа "А, Б"-гүй бүртгэх ёстой гэдгийг сайн ойлголоо. Залууст үнэхээр хэрэгтэй ном болжээ” гэжээ. Мөн нэг уншигч “Би мөнгөтэй харилцахдаа хаана алдаа гаргаад байгаа юм бол гэж олон жил эргэцүүлж явсан. Харин энэ номыг уншиж байхдаа алдаагаа ойлголоо. Энэ ном миний хувийн санхүүдээ хандах хандлагад юу буруу байсныг илрүүлж өглөө” гэж сэтгэгдлээ хуваалцсан байв.
Үнэхээр л санхүүгийн асуудал биднийг хамгийн ихээр “чангаадаг” зүйл. Харин хувийн санхүүгээ тогтмол зөв удирдсанаар хэзээнээс хүсч, зорьж явдаг зорилго, мөрөөдөлдөө хүрэх боломж хэн бүхэнд бүрдэж буй. Тиймээс ч энэхүү ном олон зуун залууст шинэ сэдэл, шинэ санаа, урам зориг, хүч өгөх биз ээ. Санхүүгийн хараат бус, сэтгэл хангалуун амьдралыг бүтээх оюунлаг уншигч таны аялалд амжилт хүсье.
Та “Хувийн санхүүгээ удирдаж Амжилтанд хүрэх 3х зарчим” номын талаархи мэдээллийг фэйсбүүк хуудаснаас авч болох юм байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.