Долоохон хоногийн дотор итгэмээргүй үр дүнг мэдрүүлэх 7 төрлийн тос

Гаднаас үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн авах гэж байвал, та түр хүлээгээд бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай! Учир нь бид та бүхэндээ гарын доорх материалаар, 7 төрлийн тосны хандыг бэлтгэж, түүгээр шүд болон биеийн асуудалтай хэсгүүдийг хэрхэн эмчлэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Долоохон хоногийн дотор итгэмээргүй үр дүнг мэдрүүлэх 7 төрлийн тос

1 Гүнжидийн тосоор шүдээ цайруулах

Тус тос нь өөртөө поливитамины хүчил болон биед хэрэгтэй чухал элемэнтүүдийг агуулдаг. Энэхүү тосоор өдөр тутамдаа амаа зайлж, хэл болон амны хөндийгөө цэвэрлэж байснаар санаанд оромгүй үр дүнд хүргэдэг. Мөн шүдээ угааснаар цайруулах, давхар эмчлэх үүргийг гүйцэтгэдэг. Үүнийг бэлдэхдээ:

Орц:

  • 1 цайны халбага гүнжидийн тос
  • 1/2 цайны халбага хүнсний сода
  • 1/4 аяга бүлээн ус

Хэрхэн хэрэглэх вэ?:

  • Гүнжидийн тосноос амандаа хийж 15-20 минут зайлах хэрэгтэй.
  • Үүний дараа тосоо асгана.
  • Тосны нөлөөгөөр таны шүд цайрч, амны хөндий цэвэрлэгдэх болно. 
  • Харин дараа нь содатай бүлээн усаар ахин амаа зайлж, тосоо арилгах хэрэгтэй.

Гүнжидийн тосоор шүдээ цайруулах

2 Газрын тос нь үсийг ургуулж, өтгөрүүлнэ

Үсний ширхэг нарийсан хугарамтгай болж, өнгөө алдсан бол та сэтгэлээ чилээх хэрэггүй. Хибискус хэмээх газрын тос (Hibiscus oil)-нд агуулагдах витамин С нь үсний коллагений хэмжээг ихэсгэж, шаардлагатай амин хүчлээр хангаж, бат бөх байдлыг хангадаг юм. 

Хэрхэн хэрэглэх вэ?:

  • 100 грамм үсний шампуньд 3 дусал хибискус тосыг хийж өгнө.
  • Үсээ чийгтэй байхад нь тос нэмсэн шампуниас багаханыг авч, үсэндээ 2-3 минутын турш иллэг хийх хэрэгтэй.
  • Дараа нь үсээ бүлээн усаар угааж, ангижруулагчийг үсний угаас 2-3 см хүртэл байхаар түрхэж, усаар зайлна. 

Үсээ хатаахдаа аль болох агаар салхинд, өөрөөр нь хатаах хэрэгтэй бөгөөд үсний сэнсээр хатаахаас зайлсхийгээрэй. 

Газрын тос нь үсийг ургуулж, өтгөрүүлнэ

3 Тосон туулгаар хөмсөг болон сормуусаа ургуулаарай!

Энэхүү тос нь бага зэрэг хурц үнэртэй. Гэвч маш олон зүйлд эерэг нөлөөг үзүүлдэг. Үсний бат бөх байдлыг хангаж, шаардлагатай чийг, амин хүчлүүдээр хангадаг бөгөөд нар салхи, гадны нөлөөллөөс үсийг давхар хамгаалж өгдөг юм. 

Орц:

  • Дууссан сормуусны будаг
  • 3-5 мг тосон туулга

Хэрхэн хийх вэ?:

  • Бидний хэрэглэдэг бүхий л сормуусны будганд үсийг хэврэгшүүлж, бат бэх байдлыг нь алдагдуулдаг силикон агуулагддаг. Иймд та дууссан сормуусны будгаа халуун усанд хийж сайтар угаах хэрэгтэй.
  • Угаасан сормуусны будаг дотроо тосон туулганаас хийж, тасалгааны хэмд тавиарай. 
  • Ингээд бэлдсэн тосноосоо орой унтахын өмнө сормуус болон хөмсгөндөө түрхэнэ.
  • Ердөө 7 хоногийн дотор үр дүнгээ өгөх бөгөөд таны сормуус урт болсон нь илэрхий мэдэгдэх болно.

Тосон туулгаар хөмсөг болон сормуусаа ургуулаарай!

4 Маалингын тос нь биеэс хорт бодисыг гадагшлуулдаг

Бүр эртнээс хүмүүс тус тосыг маш олон төрлөөр хэрэглэж, үр шимийг нь хүртэж иржээ. Энэхүү тосонд өөхөн хүчил, амин дэм, кали, олон төрлийн ашигтай витамин агуулагддаг. Тус тосыг хэрэглэж эхэлснээс 7 өдрийн дараа бодисын солилцоо сайжирч, биеийг хоргүйжүүлдэг. Мөн хоол хүнсэндээ хэрэглэж хэвшсэнээр биеийг эрүүлжүүлэн, хэвлий хэсгээр давхар тураадаг байна.

Хэрхэн хэрэглэх вэ?:

Маалингын тосноос 1 цайны халбагыг хүйтэн бүлээвтэр усаар даруулан уугаарай. Ингээд хагас цагийн дараа өглөөний хоол идэх хэрэгтэй.

Мөн өдрийн хоол идэхээс 30-40 минутын өмнө 1 цайны халбага маалингын тосыг хүйтэн бүлээвтэр усаар даруулж ууна.

7 хоног энэ маягаар уусны дараа маалингын тосны хэмжээг 1 цайны халбагаар нэмэгдүүлж, хүссэн үр дүндээ хүртэл тогтмол хэрэглэж хэвшээрэй!

Маалингын тос нь биеэс хорт бодисыг гадагшлуулдаг

5 Цайны модны тос нь батгыг эмчилдэг

Тус тос нь үрэвсэл болон бактерийн эсрэг үйлчилдэг бөгөөд арьсан дээр гарсан шарх, батга, ямар нэгэн өвчинд сайнаар нөлөөлдөг.

Орц:

  • 2 цайны халбага овъёос
  • 2 цайны халбага гоо сайхны шавар
  • 20 мг кефир
  • 2 дусал цайны модны тос

Хэрхэн хийх вэ?:

  • Овъёос, шавар, кефирийг нэгтгэж, саванд хийнэ.
  • Үүн дээрээ цайны модны тосноос хийж зуурна. 
  • Бэлдсэн маскаа нүүрэндээ тавьж, 15-20 минут болсны дараа нүүрээ хүйтэн бүлээн усаар угаагаарай!

Цайны модны тос нь батгыг эмчилдэг

6 Оливийн тос нь хөлийг зөөлрүүлдэг

Оливийн тос нь элэг болон гэдсэнд сайнаар нөлөөлдөг бөгөөд холестрины түвшинг тогтворжуулдаг. Түүнээс гадна арьс, үс, хумсанд сайнаар нөлөөлдөг юм. Мөн гоо сайхны ихэнх бүтээгдэхүүний найрлагад тус тос багтдаг.

Орц:

  • 200 мг оливийн тос
  • 5 дусал нимбэгний шүүс
  • иоджуулсан архи

Хэрхэн хийх вэ?:

  • Оливийн тосоо бүлээсгэнэ.
  • Дээр нь нимбэгний шүүс нэмээрэй.
  • Бэлдсэн зуурмагтаа хөлийн өсгийгөө дүрж 10-15 минут болсны дараа арилгана.
  • Үүний дараа хөлдөө оймс өмсөх хэрэгтэй бөгөөд ингэснээр тосны нөлөөг ихэсгэж, үр дүн сайтай юм.

Оливийн тос нь хөлийг зөөлрүүлдэг

7 Бүйлсний самрын тос нь хумсны бат бэх байдлыг сайжруулдаг

Бүйлсний самар нь арьсны эд эсийг нөхөн төлжүүлдэг бөгөөд мөөгөнцрийн эсрэг сайн нөлөөг үзүүлдэг. Тус тосыг хэрэглэхдээ, өөрийн хэрэглэдэг гоо сайхны тосон бүтээгтэхүүнд хийж болох бөгөөд 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой.

Орц:

  • 45-50°C хэмийн халуунтай 250 грамм ус
  • 1 цайны халбага бүйлсний тос

Хэрхэн хийх вэ?:

  • Бэлдсэн усан дээрээ тосоо хийж, гар болон хумсаа 10 минут орчим дүрэх хэрэгтэй. Дараа нь тосоо гартаа сайтар шингээж өгнө.
  • Орой бүр хийснээр таны хумсны өнгө, бэт бөх байдал сайжрах болно.
  • Мөн тосны нөлөөг сайжруулахыг хүсвэл, 50 мг бүйлсний тос + 30 дусал лаванда цэцгийн тос + 15 дусал нимбэгний шүүсийг нэмээрэй

Бүйлсний самрын тос нь хумсны бат бэх байдлыг сайжруулдаг

Тосны нөлөөллөөс болж, бие болон арьсан дээр харшил тууралт гарвал хэрэглэхээ зогсоож, даруй эмчид хандаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()