1
Бууцай, авокадотой цезарь салат
Бэлтгэх хугацаа: 15 минут
Калор: 180 ккал
Орц:
- Талх - 2 зүсэм
- Оливын тос - 1 хоолны халбага
- Итали амтлагч - 1/4 цайны халбага
- Чанасан өндөг - 1 ширхэг
- Авокадо - 1 ширхэг
- Бүлээн ус - 2 хоолны халбага
- Моцералла бяслаг (үрсэн) - 2 хоолны халбага
- Улаан дарс - 2 цайны халбага
- Хэрчсэн сармис - 1 цайны халбага
- Гич - 1/4 цайны халбага
- Давс - 1 цайны халбага
- Хар перец - 1 цайны халбага
- Бууцай - 6 аяга
Хийх арга:
- Оливын тосоо халааж, талхаа шараарай. Үүнийгээ Итали амтлагчаар амталж, жижиг дөрвөлжин хэлбэртэй болгож хэрчээрэй.
- Чанасан өндгөө хальсалж, шарыг нь ялгаж аваад, зөвхөн цагааныг нь хэрчиж бэлтгэнэ.
- Ялгаж авсан өндөгний шар болон авокадо жимсээ хамтад нь сэрээгээр нухаж орхино. Ингээд ус, бяслаг, улаан дарс, сармис, гич, давс, хар перец, авокадо, хэрчсэн өндөг, талх, бууцайгаа хольж, хутгаад л таны салат бэлэн болох аж.
2
Хүрэн манжингийн салат
Бэлтгэх хугацаа: 5 минут
Калор: 210 ккал
Орц:
- Салатны навч - 2 аяга
- Бэрсүүт жүрж - 1 ширхэг
- Лаазалсан хүрэн манжин - 1 аяга
- Бүйлсэн самар - 2 хоолны халбага
Хийх арга:
- Салатны навчаа угааж бэлтгэнэ.
- Бэрсүүт жүржээ хальсалж, хэрчинэ.
- Хүрэн манжингаа шүүстэй нь том аяганд хийх бөгөөд дээр нь хэрчсэн жүрж, хэрчсэн бүйлсэн самар болон салатны навчаа хийж, хутгаарай.
3
Жимс, бууцайтай салат
Бэлтгэх хугацаа: 15 минут
Калор: 376 ккал
Орц:
- Бууцай - 3 аяга
- Усан үзэм - 3/4 аяга
- Хэрчсэн гүзээлзгэнэ - 1/2 аяга
- Нэрс - 1/2 аяга
- Хэрчсэн хушги - 1/4 аяга
- Үрсэн "горгонзола" бяслаг - 1/4 аяга
- Оливын тос - 2 хоолны халбага
- Нимбэгний шүүс - 1.5 хоолны халбага
- Зөгийн бал - 1 цайны халбага
- Хар перец, давс - чимх
Хийх арга:
- Бүх жимс болон бяслагаа хамтад нь том саванд хийгээрэй.
- Үүн дээрээ амтлагчуудаа нэмж, хутгана.
- Ингээд л таны салат бэлэн болох аж.
4
Тоор жимс, стейктэй салат
Бэлтгэх хугацаа: 15 минут
Калор: 447 ккал
Орц:
- Амталгаа
- Канолын тос - 1/4 аяга
- Бальзамын уксус (balsamic vinegar) - 1.5 хоолны халбага
- Кокоа нунтаг - 2 цайны халбага
- Зөгийн бал - 1 хоолны халбага
- Гич - 2 цайны халбага
- Нунтаг чили - 1/4 цайны халбага
- Салат
- Стейкний мах - 450 гр
- Давс - 1/4 цайны халбага
- Хар перец - 1/2 цайны халбага
- Тоор жимс - 3 ширхэг
- Канолын тос - 1 цайны халбага
- Бууцай - 6 аяга
- Өргөст хэмх - 1 ширхэг
- Амтат улаан чинжүү - 1 ширхэг
- Гааны навч - 1/4 аяга
Хийх арга:
- Урьдчилаад гриллээ халаана
- Канолын тос, уксус, кокоа, зөгийн бал, гич, нунтаг чилигээ хольж, бэлтгээрэй.
- Стейкний махаа давс, перецээр амталж, грилл дээр шарна. Нэг талыг нь 6-8 минут шарах бөгөөд хоёр тал нь борлоод ирмэгц гаргана. Махаа 5 минут амраасны дараа нарийн хэрчээрэй.
- Дараа нь грилл дээрээ голоор нь хувааж хэрчсэн тоороо 3 минут шарна. Үүнийгээ мөн л жижиглэж хэрчих хэрэгтэй.
- Бууцайгаа 4 хэсэгт тавганд тэнцүү хувааж, дээр нь мах, тоор, өргөст хэмх, амтат чинжүү, гаагаа хувааж тавиарай. Үүнийгээ өмнө бэлтгэсэн амтлагчаараа амтална.
5
Тахианы махан салат
Бэлтгэх хугацаа: 20 минут
Калор: 436 ккал
Орц:
- Амталгаа
- Оливын тос - 1/3 аяга
- Базилик - 2/3 аяга
- Улаан дарс - 2 хоолны халбага
- Давс - 1/4 цайны халбага
- Хар перец - 1/4 цайны халбага
- Салат
- Өргөст хэмх - 1 ширхэг
- Чанаж, хэрчсэн тахианы мах - 4 аяга
- Тоор - 2 ширхэг
- Үрлэн помидор - 1 аяга
- Амтат шар чинжүү - 1 ширхэг
- Ягаан сонгино - 1/2 аяга
- Дөрвөлжилж хэрчсэн талх - 2 аяга
- Фета бяслаг - 1 аяга
- Ногоо (Baby green) - 6 аяга
Хийх арга:
- Амтлагчуудаа бүгдийг нь хольж, хутгана.
- Салатаа бэлтгэхдээ, өргөст хэмхээ хальсалж, урт нарийн болгож хэрчиж, саванд хийгээрэй. Үүн дээрээ хэрчсэн тахианы мах, хэрчсэн тоор, үрлэн помидор, амтат чинжүү, сонгино, талх, болон бяслагаа хийж, хутгана.
- Ногоогоо 6 тавганд хувааж тавих бөгөөд таваг тус бүр дээр салатаа хувааж таваглана.
6
Ази тахианы махан салат
Бэлтгэх хугацаа: 7 минут
Калор: 389 ккал
Орц:
- Салатны навч - 2 аяга
- Чанасан тахианы цээж мах - 100 гр
- Чанасан бор будаа - 1/2 аяга
- Мандирин - 1/4 аяга
- Гүнжид, цагаан гаатай салат амтлагч - 2 хоолны халбага
- Хэрчсэн бүйлсэн самар - 2 хоолны халбага
Хийх арга:
- Салатны навч, хэрчсэн тахианы мах, бор будаа, мандарин, бүйлсэн самар зэргээ хольж, амтлагчаа хийн хутгаарай.
7
Улаан лооль, оливтой салат
Бэлтгэх хугацаа: 25 минут
Калор: 141 ккал
Орц:
- Аругула ногоо (arugula) - 6 аяга
- Бальзамын уксус (balsamic vinegar) - 3 хоолны халбага
- Ногоон шош - 200 гр
- Оливын тос - 1 хоолны халбага
- Ягаан сонгино - 1 ширхэг
- Олив - 1/4 аяга
- Улаан лооль - 6 ширхэг
- Гангын навч - 3/4 цайны халбага
- Давс - 1/4 цайны халбага
- Хар перец - 1/4 цайны халбага
- Пармезан бяслаг - 1/4 аяга
Хийх арга:
- Аругула ногоог саванд хийж цааш тавиарай.
- Жижиг саванд уксусаа хийж, бага зэрэг халааж, 1 минут байлгана.
- Том саванд ус хийж, халаах бөгөөд дотор нь ногоон шошоо хийж чанаж, болмогц нь гаргаарай.
- Хайруулын тавгандаа оливын тосоо хийж, хэрчсэн сонгино, оливоо 4 минут хуурна.
- Дээр нь ногоон шош, хэрчсэн улаан лооль, гангаа хуурч, давс, перецээр амтлаарай.
- Бэлэн болсон салат дээрээ аругулаг нэмж, үрсэн Пармезан бяслагаа цацаж, уксусаар амтална.
8
Үхрийн махан салат
Бэлтгэх хугацаа: 15 минут
Калор: 170 ккал
Орц:
- Үхрийн гол мах - 340 гр
- Салатны навч - 4 аяга
- Гааны навч - 1 аяга
- Хэрчсэн ягаан сонгино - 1/4 аяга
- Өргөст хэмх - 1 ширхэг
- Лайм жимс - 2 ширхэг
- Соё соус - 1 хоолны халбага
- Нунтаг халуун чинжүү - 1/8 цайны халбага
- Элсэн чихэр - 1/2 цайны халбага
- Ус - 1 хоолны халбага
Хийх арга:
- Урьдчилаад гриллээ халаана. Үүн дээрээ махаа шарж, бэлтгээрэй.
- Жижиг аяганд салатны навч, гаа, сонгино, хэрчсэн өргөст хэмхээ хийж цааш тавиарай. Өөр нэг аяганд лайм жимсний шүүс, соё соус, нунтаг чинжүү, элсэн чихэр, усаа хийж хутгаарай.
- Ингээд хэрчсэн мах, ногоонуудаа нэгтгэж, бэлтгэсэн амтлагчаар амтлахад хангалттай.
9
Гоймонгийн салат
Бэлтгэх хугацаа: 20 минут
Калор: 436 ккал
Орц:
- Мушгиа гоймон - 1.5 аяга
- Лайм жимсний шүүс - 1 хоолны халбага
- Хэрчсэн ногоон сонгино - 2 цайны халбага
- Оливын тос - 1.5 хоолны халбага
- Зөгийн бал - 1/2 цайны халбага
- Нунтаг халуун чинжүү - 1 цайны халбага
- Далайн давс
- Лаазалсан туна - 1 сав
- Үрлэн помидор - 1 аяга
- Хөлдөөсөн ногоон вандуй - 1 аяга
- Хэрчсэн базилик - 2 хоолны халбага
Хийх арга:
- Гоймонгоо чанаж, бэлтгээрэй.
- Лайм жимсний шүүс, ногоон сонгино, оливын тос, зөгийн бал, халуун чинжүү, давс зэргээ нэгтгэж, хутгана.
- Туна, хэрчсэн улаан лооль, вандуй, базилик болон чанасан гоймонгоо хольж, бэлтгэсэн амтлагчаар амтлаарай.
10
Алимны салат
Бэлтгэх хугацаа: 10 минут
Калор: 232 ккал
Орц:
- Оливын тос - 2 хоолны халбага
- Нэрмэл цагаан цуу - 3 хоолны халбага
- Гич - 2 хоолны халбага
- Нимбэгний шүүс - 1 цайны халбага
- Салатны навч - 250 гр
- Давс
- Хар перец
- Алим - 3 ширхэг
- Цэнхэр бяслаг - 60 гр
- Хушги - 1/3 аяга
- Наранцэцгийн үр - 1 хоолны халбага
Хийх арга:
- Жижиг аяганд тос, цагаан цуу, гич, нимбэгний шүүсээ хийж холино.
- Салатны навчаа давс, перецээр амталж, 6 тавганд хувааж тавиарай.
- Таваг тус бүр дээр ижил хэмжээний хэрчсэн алим, цэнхэр бяслаг, хушги, наранцэцгийн үрийг тавих бөгөөд эдгээрийг бэлтгэсэн амтлагчаар амтлаарай.
Та сайхан хооллоорой!