Хүн төрөлхтөн анх тэртээх 1956 оноос эхлэн шумуулын эсрэг үйлчилгээтэй төрөл бүрийн эм, бэлдмэл болон бүтээгдэхүүнүүдийг хийсээр ирсэн ч, эдгээр нь орц найрлагандаа химийн бодисууд агуулдаг учраас арьс болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Харин та бидний бэлтгэн хүргэж буй энэхүү шидэт бэлдмэлийг гэрийн нөхцөлд хийж, хэрэглэснээр үр дүнтэй байхаас гадна, эрүүл мэндээ хамгаалж, мөнгө төгрөг үрэхгүй байх давуу талтай юм.
1
В1 витамин хэрэглэх
В1 витамин нь стрессийг эсэргүүцэгч, хүний биед чухал хэрэгцээтэй амин дэм юм. Байцаа, өндөг, бор будаа, хөрөнгө, элэг, овъёос зэрэг хүнсэнд их хэмжээгээр агуулагддаг.
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ та дээрх амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэж хэвших юм бол, шумуулнаас сэргийлэх бүрэн боломжтой аж. Яагаад гэвэл В1 витаминаас гарах үнэрт шумуул дургүй байдаг гэнэ.
Түүнчлэн судлаачид В1 витамин нь хүний биед ямар ч хортой нөлөөгүй болохыг олж тогтоожээ. Тийм ч учраас согтууруулах ундааны хордлого, хоолны дуршилгүй болох, ходоод гэдэсний өвчлөлийн үед В1 витаминыг ихээр хэрэглэдэг байна. Иймд В1 витамин хэрэглээрэй гэж танд зөвлөе.
Мөн та В1 витаминаар баялаг "Тиамины уусмал"-ыг 2 долоо хоногийн хугацаанд өдөр 100 мг хэмжээтэйгээр хэрэглэж болох бөгөөд ингэснээр таныг дахин шумуул хазахгүй байх ач тустай болохыг дуулгахад таатай байна.
2
Шумуулнаас сэргийлэх цацлагыг хэрхэн хийх вэ?
Мөн та гэрийн нөхцөлд шумуулнаас сэргийлэх цацлага хийж болох бөгөөд хэрхэн хийж, хэрэглэх тухай танд дуулгая.
Орц:
- Цайны модны тос /Tea tree oil/
- Лавандын навчны тос /Lavender oil/
- Ойн самар /Hazelnut/
- Буцалсан ус
Хийх заавар:
- 8 унц буцалсан ус болон 1/2 цайны халбага нунтагласан ойн самар, тус бүр нь 15 дусал цайны модны тос болон лавандын навчны тосоо саванд хийж, хооронд нь сайтар хольж, бэлтгэнэ.
Хэрэг болох зүйл:
Хэрэглэх заавар:
- Гадуур гарахдаа цацлагнаасаа биеийнхээ ил гарсан хэсгүүд дээр цацаж, хэрэглэнэ.
Танд амжилт хүсье!