1
Хооллолт, витамин
Үс бол таны титэм л гэсэн үг. Үргэлж чимж, гоо үзэсгэлэнг тань улам бүр нэмэгдүүлнэ. Харин анхаарал халамж муу тавьснаар, үс хугарч, муудах нь бий. Энэ үед та шампунь, ангижруулагч, тос хэрэглээд төдийлөн нэмэр болохгүй л болов уу? Эхлээд та ямартай ч эрүүл хооллолтыг илүүд үзэж, өөрт хэрэгтэй амин дэмүүдийг аваарай. Эдгээр нь үсийг бат бөх болгож, биеийг эрч хүчээр тэтгэх болно.
- Уураг
- С витамин
- Төмөр
- Биотин
- А витамин
- Омега 3
- Е витамин
- Селен
- Зэс
Та хоол хүнснээсээ эдгээр витамин, эрдэс бодисыг авснаар, үс тань улам бүр өтгөн, урт болох аж. Ямартай ч та хооллолтондоо анхаарч, төрөл бүрийн витаминыг биедээ хуримтлуулснаар, үсний ургалтанд онцгой нөлөөг үзүүлэх болно.
2
Гадилны маск
Гадил жимс нь таны үсний ургалтыг дэмжих гайхалтай бүтээгдэхүүн билээ. Энэ нь зэс, кали, төмөр, А, В, С болон Е витаминаар баялаг төдийгүй хуурайшсан хуйхыг чийгшүүлнэ. Харин та энэхүү жимсийг ашиглаж, үсний маск бэлтгэж болох юм.
Орц:
- Гадил - 1 ширхэг
- Өндөг - 2 ширхэг
- Кокосын сүү
- Зөгийн бал
- Оливын тос
Бүх орцоо нэгтгэж, блендэрт хийж эргүүлээрэй. Үүнийгээ үсэндээ түрхэж, 30 минут байлгах бөгөөд үснийхээ гадуур шүршүүрийн малгай өмсөх хэрэгтэй. Дараа нь та үсээ урьдын адил шампунь ашиглаж угаагаарай.
3
Намирсан зөөлөн үс
Та эдгээр аргыг хэрэгжүүлснээр, намирсан, урт, өтгөн үстэй болох төдийгүй энэ нь таны үсийг долоо хоногт 4 см ургуулах аж. Гадил нь таны үсийг чийгшүүлж, өндөг нь гэмтлийг эмчлэх бол, зөгийн бал, оливын тос нь үсийг зөөлрүүлж, торгомсог болгох аж.
Энэхүү маскыг хэрэглэснээр, та мөнгөө хэмнэж, үсээ химийн найрлагатай бүтээгдэхүүнээр гэмтээхээс давхар сэргийлж байгаа юм.
Танд амжилт хүсье!