Ямар бүсгүйчүүд ганц бие байдаг вэ?

Хорвоо ертөнц, тэр дундаа хүний хувь төөргийг таамаглахад хэцүү билээ. Түүнчлэн зарим хүмүүс "Би тийм хүнтэй гэрлэнэ, тэдэн хүүхэдтэй болно" гэхчлэн ам гарж бардамнан ярьсан бүхэн нь бүтэлгүйтэж, хүсээд хүсээд хүүхэдтэй болохгүй, мөн санаанд ороогүй хүнтэйгээ гэрлэсэн тохиолдлууд цөөнгүй. Тиймээс амьдралыг урьдчилан таамаглаж болохгүй бөгөөд гагцхүү зөв бодолтой, сайн сайхан руу тэмүүлж явдаг хүнийг бурхан шагнадаг мэт... Ингээд бид та бүхэндээ ямар бүсгүйчүүд ихэвчлэн ганц бие байдаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Ямар бүсгүйчүүд ганц бие байдаг вэ?

1 Бүтэлгүй гэрлэлттэй учирсан

Бүтэлгүй гэрлэлттэй учирч, хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ гомдож, хууртсан бүсгүйчүүд ихэвчлэн ганц бие амьдралыг сонгох нь бий. Учир нь тэд хэрвээ ахин нэг хүнд итгэж, хамтын амьдралаа холбовол, түүнийг ахиад л хуурч, итгэлийг нь алдахвий гэхээс айдаг. Тиймээс дараа дараагийн учралдаа илүү няхуур, хянамгай ханддаг бөгөөд тэр бүр хэн нэгэнд зүрх сэтгэлээ уудлаад байдаггүй байна.

Бүтэлгүй гэрлэлттэй учирсан

2 Карьерынхаа төлөө гэрлэсэн

Өөрийн хайр сэтгэл гэхээсээ илүү ирээдүйд хөрөнгө чинээтэй, сайхан амьдрахын тулд сонголт хийгээд алдсан хүмүүс олон байдаг. Мэдээж сайн муу хосолдог тул өнөөдөр хийсэн сонголтынхоо үр шимийг хүртээд явж байгаа нэгнийг ч үгүйсгэхгүй шүү дээ. Гэвч муу нь хэзээд сайнаасаа олон байдаг учир энэ мэт шийдвэрийг зориглон гаргаад ганц биеэр үлдсэн бүсгүйчүүд дэндүү олон юм. Тэд дахин иймэрхүү эрсдэлтэй алхам хийхээс эмээж, ихэвчлэн ганц бие байхыг илүүд үздэг ажээ.

Карьерынхаа төлөө гэрлэсэн

3 Сексэд дургүй

Ийм эмэгтэйчүүд хэдийгээр цөөн ч гэсэн, сексийн харилцаанд дургүй бөгөөд үүнээсээ болж эрчүүдээс дөлж явдаг бүсгүйчүүд байдаг аж. Тэдэнд секс огтхон ч хэрэггүй санагддаг төдийгүй түүний оронд ганц биеэр байж, өөрийнхөө хоббиг хөгжүүлэн, дуртай зүйлээ хийхийг хүсдэг гэнэ.

Сексэд дургүй

4 Чөлөө завгүй ажилладаг

Яг л ажиллахын төлөө төрсөн мэт хичээнгүй, зарчимч бүсгүйчүүд гэрлэлтийг нэг их ойшоодоггүй бөгөөд өөрийн карьер, ажлыг хамгийн эхэнд тавьдаг байна. Тиймээс ч хожуу гэрлэдэг эсвэл бүр ганц бие амьдралыг сонгох нь бий. Харин зарим бүсгүйчүүдийн хувьд хэдийн амьдрал зохиосон хэдий ч, завгүй байдлаасаа болж эр нөхрөөсөө салж сарнин, ганц бие амьдралыг сонгодог аж. 

Чөлөө завгүй ажилладаг

5 Ганцаардмал

Хүүхэд байхаасаа л зожиг, олон дунд байх дургүй, зүгээр л гэртээ дуртай хүүхэлдэйгээрээ тоглож өссөн хүүхдүүд тийм ч элэгсэг, бас нөхөрсөг биш. Тиймээс нас биед хүрсэн хойноо ч, олон нийтийн үйл ажиллагаа, хамт олны уулзалт цугларалт, хайрын болзооноос үргэлж зугтаж, дөлж явдаг байна. Мөн маш гэнэн зантай тул, бусдад хууртаж, амьдралдаа алдах нь бий.

Ганцаардмал

6 Амьтанд маш хайртай

Хачирхалтай сонсогдох хэдий ч, амьтанд зүрх сэтгэлээ өгсөн, тэдэнд үнэн голоосоо хайртай эмэгтэйчүүд ганц биеэр удаан явах нь элбэг тохиолддог байна. Тэдэнд ганцаардахгүй байхад нь гэрийн тэжээмэл амьтад хань болдог бөгөөд удаан хугацаанд иймэрхүү байсаар хүнээс илүү амьтан тэжээх нь тэдэнд илүү амар санагддаг байна. Түүнчлэн тэжээж буй амьтад нь тэднийг хэзээ ч хуурахгүй ба урмыг нь хугалахгүй гэдэгт итгэлтэй байдаг аж.

Амьтанд маш хайртай

7 Өнгөрсөн амьдрал нь дардан байгаагүй

Залуу насандаа амьдралын эрхээр, эсвэл алдаж онож явахдаа буруу замаар амьдарсан бүсгүйчүүдэд тэр бүр сайн хань заяадаггүй. Хэдийгээр одоо л зөв амьдаръя хэмээн сэтгэл шулуудсан ч, хүмүүс түүнийг өнгөрсөн амьдралаар нь дүгнэх тул тэр бүхнээс зайгаа барьж, ганцаараа амьдрахыг илүүд үзэх нь бий. Гэвч урьдны алдаа дутагдлыг нь ойлгоод, хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа хосууд олон байдаг билээ. 

Өнгөрсөн амьдрал нь дардан байгаагүй

8 Хувиа хичээсэн

Зан чанар, хүнлэг байдлын хувьд хувиа хичээсэн бөгөөд үргэлж өөрийгөө бодож байдаг бүсгүйчүүдтэй таарч тохирон, хамтдаа амьдрах эрчүүд цөөн. Хэдийгээр гэр бүл болсон байлаа ч, бүхий л зүйлд хувиа хичээсэн хандлага гаргаж, хайртай залуугаа гомдоон ганцаараа амьдрах тохиолдол олон гардаг байна. 

Хувиа хичээсэн

9 Хүүхэд байхдаа осолд орсон эсвэл төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй

Тааламжгүй сонсогдож байгаа хэдий ч, хүүхэд байхдаа золгүй байдлаар осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсан, эсвэл төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйчүүд, эрүүл саруул эмэгтэйчүүдийг бодоход, хүнтэй гэр бүл болох, хамтын амьдралаа зохиох нь цөөн байдаг аж. Гэсэн хэдий ч хайр бүхнийг ялдаг тул, жинхэнэ хайраар учирч, аз жаргалтай амьдарч байгаа хосуудыг үгүйсгэхгүй юм.

Хүүхэд байхдаа осолд орсон эсвэл төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй

10 Адаар ааштай

Ганц бие амьдралаар удаан амьдарсан, эсвэл хэтэрхий зожиг, ааш муутай хүний дэргэд тэсч үлдэх эрчүүд дэндүү цөөн юм. Манай нийгэмд иймэрхүү шалтгаанаар өнөөг хүртэл ганц биеэр амьдарч яваа бүсгүйчүүд ч мөн мэр сэр байдаг билээ.

Адаар ааштай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()