ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ БОДЛОО СОЛИЛЦОВ

2017-06-15, 08:56
2,370

Орон нутгийн буюу Өмнөговь аймгийнхаа Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд төрийн бодлого хэрэгтэй. Энэ ч үүднээс уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны хүрээнд ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО, ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ гэсэн 2 зөвлөлийг байгуулсан.

ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ БОДЛОО СОЛИЛЦОВ

Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч, Ханган нийлүүлэлт хариуцсан зөвлөийн дарга С.Мөнхбаяр орон нутгийн бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа. Бизнес эрхлэгчид аймагт харъяалалтай хэрнээ орон нутагт татвар төлдөггүй компаниуд ханган нийлүүлэлт хийдэг, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс авах татвар маш өндөр /15 хувь/ байдаг, уул уурхайн компаниуд захиалсан бараагаа авдаггүй зэрэг асуудлыг хөндөж, гэрээ хэлэлцээрийн түвшинд аймгийн удирдлагууд анхаарлаа хандуулж бодлогоор дэмжих хэрэгтэйг  онцолж байлаа.

Нөгөөтэйгүүр бид нэг хүн шиг нэгдэж байж томоохон уул уурхайн компанид чанартай, урт хугацааны, ашигтай ханган нийлүүлэлтийг хийнэ. Энэ асуудлыг аймгийн  Худалдаа аж үйлдвэрийн танхим дэмжиж оролцох ёстойг хэлсэн юм.

Тус уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөлөл 10 гаруй иргэн оролцож цаашид орон нутгийн компаниудаа дэмжих, бидний үйл ажиллагааг өргөжүүлэх үүнтэй холбогдсон ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийнхээ амьдрал амжиргааг дээшлүүлэх олон зөв шийдэл гаргалгаа байгаа талаар санал бодлоо солилцлоо.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()