1. Бидний хэл нь дахин давтагдашгүй хээтэй байдаг. Мөн хамгийн хачирхалтай нь хүн рүү хэлээ гаргахад, хэл түүнийг санаж байдаг ажээ.
2. Нэг ширхэг үсээр алимыг өргөж дийлдэг байна. Хэдий тийм ч алимны хэмжээ болон, үсний бат бэх байдлаас шалтгаалж, байдал өөрчлөгдөж болно.
3. Хүний аман дахь бактер, дэлхий дээр амьдарч буй нийт хүний тоотой бараг тэнцүү байдаг гэнэ. Магадгүй түүнээс ч их байж мэдэх юм.
4. Хумс маш зөөлөн, хэврэг, саргүй байх юм бол, булчирхайн хавдар тусах өндөр эрсдэлтэй байдаг аж.
5. Бидний тархины импульсийн хурдыг тодорхойлвол, 400 км цагийн хурдтай байна.
6. Үнэндээ 4-өөс илүү олон цусны бүлгүүд байдаг аж. Эрдэмтэд нийт 29 төрлийн цусны бүлгийг тодорхойлоод байгаа ажээ. Тэднээс маш ховор бүлэг нь Японы цөөн хэдэн ам бүлээс илэрсэн байна.
7. Бидний цус өдөрт 19,312 км газартай явсантай тэнцэх хэмжээгээр биеэр эргэлддэг.
8. Хэрэв бидний мэдрэлийн судлуудыг тооцвол, 75 км газар хүрэх хэмжээний урт юм.
9. Хүн өдөрт дунджаар 20 мянган удаа амьсгалдаг.
10. Бидний сормуусанд демодекс хэмээн нэрлэдэг нэг төрлийн хачиг үүрлэдэг.
11. Хүний нүд ойролцоогоор 10 мянган өөр төрлийн өнгийг ялгаж чаддаг. Гэвч бидний тархи тэр бүгдийг санадаггүй юм.
12. Чих бидний амьдралын туршид томорч, ургасаар л байдаг. Жилд цөөн хэдэн мм хэмжээгээр томордог байна.
13. Хүний зүрх жилд дунджаар 35 сая удаа цохилдог.
14. Хүний бие өдөрт дунджаар нэг сая арьсны эд эсээ алдаж байдаг. Үүнийг тооцоолвол жилд дунджаар 2 кг хүрдэг байна.
15. Бидний арьсны 1 см хавтгай дөрвөлжинд дунджаар 100 орчим мэдрэлийн судлууд байдаг.
16. Хөвгүүдийн амтлах мэдрэмж, бүсгүйчүүдийнхээс илүү сул хөгжсөн.
17. Хүн дунджаар амьдралынхаа туршид 35 тонн хоол хүнсийг иддэг ажээ.
18. Хүн амьдралынхаа 5 жилийг нүдээ цавчих, ирмэхэд зарцуулдаг байна. Түүнээс гадна маш олон зүйлийг хийж чадна.
19. Бидний тархинд секунт бүрт 100 мянган химийн урвал явагдаж байдаг.
20. Хэрвээ найтаах хурдыг тооцвол 160 км цаг байна.
21. Биднийг инээх үед нүүрний 17 булчин ажиллаж, харин уйлах үед 43 булчин ажилладаг байна. Тэгэхээр их уйлвал түргэн хөгширнө гэсэн үг.