Английн порно од, ихэр эгч дүүс Дубайд зургаан сар хоригдохоор боллоо

2018-06-20, 13:11
14,583

Их Британийн иргэн, ихэр эгч дүүс Алена (Alena Parker) болон Саша Паркер (Sasha Parker) нар Арабын нэгдсэн Эмират улсын (АНЭУ) тансаг зочид буудлын гадаа танхайрч, цагдаагийн ажилтанд халдсан хэргээр  баривчлагдан, хорих ял сонссон нь Их Британи даяар шуугиан тарьж байгаа аж. Ихэр эгч дүүст Дубайн Эрүүгийн шүүхээс зургаан сар хорих ял оноож, тус улсаас албадан гаргах шийдвэр гаргажээ. Тэдэнд чухам юу тохиолдсон талаар дэлгэрэнгүй танилцацгаая.

Английн порно од, ихэр эгч дүүс Дубайд зургаан сар хоригдохоор боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ихэр эгч дүүс Алена, Саша нар беларусь гаралтай бөгөөд найман жилийн өмнө Их Британийн иргэн болсон аж. Энэхүү хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард болсон юм байна. 

Алена Паркер наймдугаар сарын 4-ний өдөр Дубай хотын Аль Барша дүүрэгт байрлах зочид буудлын мини баарнаас уух юм авах гэж байгаад гараа гэмтээн түргэн тусламж дууджээ. Эмч нарыг тусламж үзүүлэхээр ирэхэд тэд согтуу байсан бөгөөд тун зохисгүй авирлаж байсныг гэрчүүд хэлж буй. Эгч дүүсийн нэг нь түргэн тусламжийн машины хаалгыг савж, эмчийн гарыг цохисон гэнэ.

“Биднийг очиход Алена Паркер түргэний машинд сууж байсан. Харин дүү нь машины хажууд орилоод зогсож байсан” гэж Дубай хотын цагдаагийн офицер мэдүүлжээ.

Согтуу байснаас гадна бусдыг хэл амаар доромжилсон учир цагдаагийнхан тэднийг саатуулан авч явахаар завджээ. Гэтэл бүсгүйчүүд цагдаагийн ажилтан бүсгүйг самардаж, цохин газар унагаасан байна. 

Дубай хотын тэргүүлэгч шүүх Шайка Хамад эгч дүүсийг буруутай гэж үзэх хангалттай нотлох баримттай байгааг онцлоод  зургаан сар хорих ял өгч, АНЭУ-аас албадан гаргах шийдвэр гаргажээ. Гэхдээ шүүх хуралд бүсгүйчүүдийг суулгаагүй бөгөөд тэд сарын дотор давж заалдах эрхтэй гэнэ.

Эгч дүүс шүүхээс тэдэнд өгсөн ялыг эсэргүүцэж, өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж байгаа юм. Баривчлуулахаас эсэргүүцэж, хүн зодож, үгээр доромжлоогүй гэж тэд хэлж буй. Өнгөрсөн хугацаанд  болсон хэд хэдэн удаагийн шүүх хурлын явцад эгч дүүс ял сонсохгүй гэдэгтээ итгэлтэй байжээ.

Бүсгүйчүүд Лондонд сурч байхдаа порно кинонд тоглож, мөнгө олдог байсан бөгөөд сургуулиа төгссөний дараа Английн “Al Safar & Partners” хуулийн фирмд дөрвөн жил ажиллажээ. Алена прокурор болох шалгалтад унасан тул ажлаасаа гарсан гэнэ. Харин Саша фирмийн хэрэглэгчийн менежерээр ажилладаг байсан ч хуулийн мэдлэг тун хомс учир  ажилдаа тэнцээгүй байна. 

“Бид Дубайд баривчлагдсан Их Британийн иргэдийг хамгаалах болно. АНЭУ-ын хууль хяналтын байгууллагынхантай байнгын холбоотой байгаа” гэж Их Британийн Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч ярьсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()