Алдартай кинонууд хэрхэн бүтсэн бэ?

Бидний мэдэх алдартай кинонуудад нүд хальтрам аймшигтай үзэгдэл, дэндүү задгай гэмээр эротик хэсгүүд цөөнгүй гардаг билээ. Гэвч тэдгээр хэсгүүд нь үнэндээ бодит биш бөгөөд ердөө л киногоо бодит мэт харагдуулахын тулд кино багийнхны хийсэн хичээнгүй ажлын үр дүн байдаг аж. Ийнхүү бид та бүхэндээ алдартай кинонууд хэрхэн бүтсэн тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Алдартай кинонууд хэрхэн бүтсэн бэ?

1 Архийг ундаа, харин мөсийг желатин эсвэл хуванцар зүйлээр орлуулдаг

Бараг бүх кинон дээр жүжигчид архи, согтууруулах төрлийн ундааг хэрэглэж байгаа үзэгдэл гардаг. Харин тэр бүрийд жүжигчид согтотлоо архи уудаг гэж үү? Үнэндээ энэ нь кино багийнхны хийсэн, яг л шар айраг эсвэл архи мэт харагдах ундаа байдаг байна. Түүнчлэн архин дахь мөс дэндүү хурдан хайлаад алга болчихдог тул түүний оронд желатин буюу царцаамаг, мөн хуванцар зүйлээр орлуулдаг аж.

Архийг ундаа, харин мөсийг желатин эсвэл хуванцар зүйлээр орлуулдаг

2 "Wolf Of Wall Street" кинонд Лео витамин В-г сордог

Ялангуяа Холливуудын кинонуудад ихэвчлэн хууль бусаар хар тамхи татах үзэгдлүүдийг маш их оруулсан байдаг. Харин тэд мэдээж, жинхэнэ хар тамхи бус ямар нэг витаминыг нухаж, яг л хар тамхи мэт харагдуулан сордог байна. Бидний сайн мэдэх, "Wolf Of Wall Street" кинонд жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) нухсан витамин В-г татдаг ажээ. Харин түүнийг хэрхэн жинхэнэ мэт харагдуулж,  хүмүүст бодитоор мэдрүүлэх нь жүжигчний ур чадвар юм.

"Wolf Of Wall Street" кинонд Лео витамин В-г сордог

3 Тэд жинхэнэ тамхи бус зүгээр л эмийн ургамлыг татдаг

Кинон дээр гардаг тамхийг ч мөн та хуурамч гээд боддоо. Энэ нь ердөө л тамхины цаасанд ороосон эмийн ургамал байдаг аж. Тус ургамалд ямар нэгэн никотин агуулагдаагүй бөгөөд "Mad Men" цуврал кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчин Дон Дрэпер (Don Draper), киноны явцад нийт 74 ширхэг хуурамч тамхийг татсан байна. Хэрэв тус тамхи жинхэнэ байсан бол, ямар ч эрүүл хүн киноныхоо явцад уушгины өвнөөр өвдөх байсан биз ээ.

Тэд жинхэнэ тамхи бус зүгээр л эмийн ургамлыг татдаг

4 Баатруудыг шилэн дээр зурдаг

Бидний сайн мэдэх олон гайхалтай кинонуудад, олны хэсэг буюу холоос авсан зураглалыг үнэндээ шилэн дээр яг л бодит харагдахаар зурдаг байна. Кино багийн ард зураач, уран бүтээлчид ажилладаг бөгөөд ингэснээр олны хэсгийг түүртэлгүйгээр авч чаддаг аж. Гэвч тухайн зургийг бодит мэт харагдуулахын тулд тэд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог нь ойлгомжтой. Мөн түүнчлэн тэнгэр баганадсан өндөр барилга, хотын зургийг ч мөн энэ аргыг ашиглан хялбархан хийдэг аж.

Баатруудыг шилэн дээр зурдаг

5 Цусны оронд шоколадны сироп ашиглах нь бий

Ялангуяа хуучны хар цагаан дэлгэцийн бүтээлүүдэд цусны оронд шоколадны кремийг ашигладаг байжээ. Харин сүүлийн үеийн кинонуудад тусгай будагч бодисыг цус болгон ашигладаг бөгөөд энэ нь яг л бодит мэт харагдуулж, хүн бүрийн айдсыг төрүүлдэг байна. 

Цусны оронд шоколадны сироп ашиглах нь бий

6 Зарим киног бодит орчинд бус, зориудаар бүтээсэн хиймэл орчинд авдаг

Бидний хүүхэд байхаасаа шимтэн үзэх дуртай кинонуудын нэг бол яалтчгүй Индиан Жонесын цуврал ангиуд билээ. Анги бүр дээр шинэ содон адал явдлыг дүрслэн харуулдгаараа онцлог юм. Тус киноны  "Indiana Jones and the Temple of Doom" ангийн агуйн хэсгийг бодит орчинд бус, зориудаар бүтээсэн хиймэл нөхцөлд зураг авалтыг нь хийж байжээ. Ингээд бодохоор киноны арын багийнхан үнэхээр хөдөлмөрч, чадварлаг байгаа биз.

Зарим киног бодит орчинд бус, зориудаар бүтээсэн хиймэл орчинд авдаг

7 Тусгай эффект ашиглах

Ялангуяа уран зөгнөлт, адал явдалт, аймшгийн төрлийн бүтээлүүдэд энэ мэт тусгай эффексийг ашиглаж, яг л бодит мэт харагдуулах болсон. Бидний мэдэх маш олон бүтээлүүдийг энэ мэт тусгай өмсгөл, компьютерийн эффектийн тусламжтай хийдэг байх нь ээ. Ингэснээр жирийн нэгэн хүн үлгэр домгийн баатар, мангас болон хувирдаг бөгөөд зарим тохиолдолд яг бодит мэт харагдуулах зориулалтын маскыг хийдэг байна.

Тусгай эффект ашиглах

8 Киноны секс хэсэг дээр жинхнээсээ нүцгэлдэггүй

Киноны 15 секундын секс хэсгийг авахын тулд бүхэл бүтэн 6 цагийг зарцуулдаг болохыг та мэдэх үү? Тэд ихэнхи тохиолдолд кинон дээр бодитоор нүцгэлдэггүй бөгөөд харин яг л бодит мэт харагдуулдаг силикон хувцсыг өмсдөг байна. Мөн жүжигчид хоорондоо жинхнээсээ бэлгийн харилцаанд ордоггүй ба эрэгтэй жүжигчний бэлэг эрхтэнг халхалсан зориулалтын өмсгөлийг өмсдөг байна.

Киноны секс хэсэг дээр жинхнээсээ нүцгэлдэггүй

9 Өвлийг хуурамчаар бүтээж, хиймэл цасыг асгадаг

Алдартай кинонууд дээр гардаг цас, бороо, шуурга, цаг уурын бүхий л үзэгдлүүдийг компьютер график болон хиймэл цасны тусламжтай хийж гүйцэтгэдэг. Хэрвээ аянга цахилуулж, бороо оруулах бол тусгай эффект бүхий орчинд хиймлээр бороо оруулдаг байна. Мөн кинон дээр гардаг цастай хэсгийг хийхдээ хиймэл цасыг асгаж, яг л бодит мэт харагдуулахаар бүтээдэг ажээ.

Өвлийг хуурамчаар бүтээж, хиймэл цасыг асгадаг

10 Хиймэл гарыг тастдаг

Алдарт жүжигчин Жэймс Франко (James Franco)-гийн гол дүрд нь тоглосон, "127 Hours"  буюу "127 цаг"  киног  бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэдгээрээ онцлог юм. Бодит амьдрал дээрээ агуйн чулуунд гараа даруулсан эр, амьд үлдэхийн тулд гараа жижиг хутгаар өөрөө тасалдаг. Харин кинон дээрээ тус үзэгдлийг яг л бодит мэт харагдуулахын тулд залуугийн жинхэнэ гарын цамцан цаана нь нууж, харин хиймэл гарыг бодит мэт будаж өгсөн байна. Ингэснээр тус кино илүү үнэмшилтэй, бодит болж чадсан билээ.

Хиймэл гарыг тастдаг

11 Кинон дээр гардаг бөөлжис нь овъёосны зуурмаг байдаг

Аймшгийн, адал явдалт, инээдмийн гээд л ихэнх кинонд ямар нэгэн байдлаар харахаас огиудас хүрэм, муухай бөөлжсийг дүрсэлдэг. Гэвч энэ нь үнэндээ зүгээр л өнгөнд оруулж бэлтгэсэн овъёосны зуурмаг бөгөөд залуу ердөө амаа ангайж, харин цаанаас нь шүршигч хоолойгоор шингэнийг цацдаг байна. Ингэж л хэний ч дотрыг эвгүйрүүлэм бөөлжисний хэсгийг хийдэг байна.

Кинон дээр гардаг бөөлжис нь овъёосны зуурмаг байдаг

12 Хэн нэгний толгой руу буудахад хуурамч цус, эсвэл тархийг үзүүлдэг

Холливуудын хийгдэж байгаа ихэнх кинонд аллага, буудалцаан гардаг. Мэдээж тийм учраас дор хаяж 2-3 буудалцааны хохирогч гарна шүү дээ. Тэдгээрийн урсгасан цус, задарсан тархийг тусгай зориулалтын будаг, түүхий эдээр хийж гүйцэтгэдэг байна. Ялангуяа алдарт кино найруулагч Квентин Тарантино (Quentin Tarantino)-гийн бүтээлд нүд хальтрам их цуст аллагууд дүрслэгддэг. Түүний бас нэгэн гайхалтай бүтээл болох "Pulp Fiction" кинонд мөн л дээрх аргыг хэрэглэж байжээ.

Хэн нэгний толгой руу буудахад хуурамч цус, эсвэл тархийг үзүүлдэг

13 Ихрүүд үнэндээ жинхэнэ биш

Маш олон кинонд дүрслэгддэг ихрүүд нь үнэндээ жинхэнэ ихрүүд байдаггүй ажээ. Кино багийнхан ихэвчлэн гол дүрийн жүжигчинтэй төстэй хүнийг будаж, ижилхэн болгох, эсвэл тусгай тусгалын эффектийг ашигладаг байна. Энэ нь мэдээж хийхэд нилээдгүй төвөгтэй бөгөөд ихрийн дуу хоолойг, зан төрхийг өөрчлөх нь тийм ч амаргүй юм.

Ихрүүд үнэндээ жинхэнэ биш

14 Тайрсан хөлтэй хэсгийг хийхдээ зүгээр л орыг нь нүхэлчихдэг

Алдартай киноны хөлөө тайруулсан хэсгийг үзээд та яаж ийм зүйл болдог байна аа хэмээн гайхаж байсан уу? Гэвч энэ нь яг л илбэ мэт үзэгчдийг төөрөгдүүлсэн зүйл бөгөөд энэ үед жүжигчний хөлийг орны цоорхой хэсэг рүү шургуулдаг байна. Ялангуяа тус аргыг "Forrest Gump" кинон дээр ашиглаж байжээ.

Тайрсан хөлтэй хэсгийг хийхдээ зүгээр л орыг нь нүхэлчихдэг

15 Илүү бодит болгохын тулд, хуурамч яриа өрнүүлдэг

Киноны үйл явдал, арын хэсгийг илүү амьд, үнэмшилтэй харагдуулахын тулд хүмүүсийг хооронд нь хуурамч яриа өрнүүлэн, худал дүр төрхийг гаргуулдаг байна. Тиймдээ ч тэдний яриа нь ихэнхдээ шал утгагүй зүйлс байдаг бөгөөд өөрсдөө ч юуны тухай ярьж буйгаа мэддэггүй байна. 

Илүү бодит болгохын тулд, хуурамч яриа өрнүүлдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()