Бага оврын зуухнуудыг зогсоож, төвлөрсөн шугам сүлжээнд холбож эхэллээ

2017-06-14, 09:39
2,376
Бага оврын зуухнуудыг зогсоож, төвлөрсөн шугам сүлжээнд холбож эхэллээ

Нийслэлийн Яармаг орчмын бага оврын 7 зуухнаас хангагддаг Хан-Уул дүүргийн төрийн байгууллагууд төвлөрсөн дулаан хангамжид холбогдож байна. Яармагийн нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар тусгай дунд сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар болон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгыгдулааны шугам сүлжээний шинэчлэлд хамрууллаа. Төслийн хүрээнд 1780 метр дулааны шугам, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий 2 ширхэг дулаан дамжуулах төвийг суурилуулсан байна. Нийт 820 гаруй сая төгрөг зарцуулжээ. Яармаг орчмын бага оврын зуухнуудыг зогсоосноор жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээ буурч, агаарт хаягдах хорт хаягдал 115.2тн-оор багасах судалгаа гарсан байна.


Яармагийн нэгдсэн эмнэлгийн захирал Д.Бааст хэлэхдээ “Эмнэлэг маань төвийн дулааны шугам сүлжээнд холбогдож буйд ихэд баяртай байна. Ингэснээр уурын зуунаас ялгардаг байсан хорт утаа багасч, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх бодит ажил болсон гэж харж байна. Өвлийн улиралд бага оврын зуухнаас дулаанаа хангахад нүүрс түлээнээс эхлээд асар их зардал гардаг байсан. Харин одоо энэ бүх асуудал ард хоцорлоо. Бидний хувьд төвлөрсөн, найдвартай дулаан хангамжтай болох нь том мөрөөдөл байсан” гэв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()