1
Чангаанзтай тахианы мах
Орц:
- Зөгийн бал - 1/4 аяга
- Гангын навч - 1 хоолны халбага
- Ус - 1 хоолны халбага
- Ясгүй тахианы цээж мах - 550 гр
- Чангаанз - 8 ширхэг
- Шорлогны мод - 8 ширхэг
- Оливын тос
- Давс, перец
Бэлтгэх арга:
Жижиг аяганд зөгийн бал, гангын навч, усаа хольж хутгаад цааш тавиарай. Тахианы махаа 4 см хэмжээтэй, чангаанзаа голоор нь хувааж хэрчинэ. Үүнийгээ давс, перец, оливын тосоор амталж, шорлогны модондоо хийнэ. Бэлтгэсэн махаа гриллдэж шарах бөгөөд бэлэн болмогц нь өмнө бэлтгэсэн зөгийн бал, гангандаа дүрж идээрэй.
2
Хулуу болон гуатай шорлог
Орц:
- Хулуу - 2 ширхэг
- Шар хулуу - 2 ширхэг
- Гахайн мах - 170 гр
- Лайм жимсний хальс - 1 цайны халбага
- Лайм жимсний шүүс - 1/4 аяга
- Хэрчсэн гаа - 1/4 аяга
- Сармис - 2 хумс
- Оливын тос - 1/4 аяга
- Давс болон перец
Бэлтгэх арга:
Урьдчилаад гриллээ халаана. Жижиг аяганд лайм жимсний үрсэн хальж, шүүс, гаа, болон хэрчсэн сармис, оливын тосыг хийгээрэй. Махаа маш нимгэн хэрчиж, давс, перецээр амтлах бөгөөд хулуу болон шар хулууг мөн л нарийхан уртааш нь хэрчих хэрэгтэй. Ингээд ногоо болон махаа шорлогны модондоо хатгаж, шарна. Та бэлэн болсон шорлогоо, өмнө бэлтгэсэн соусандаа дүрж амтлан идээрэй.
3
Хулуутай, хурганы мах
Орц:
- Хурганы мах - 900 гр
- Хулуу - 450 гр
- Тараг - 1/4 аяга
- Халуун перец - 1 хоолны халбага
- Гоньд - 1 цайны халбага
- Бүх төрлийн амтлагч - 1/2 цайны халбага
- Сармис - 2 хумс
- Оливын тос - 1 хоолны халбага
- Давс болон перец
Бэлтгэх арга:
Томхон аяга сонгож, үүндээ тараг, халуун чинжүү, гоньд, бүх төрлийн амтлагч, хэрчсэн сармис, оливын тосоо хийж, хутгаарай. Үүн дээрээ 1.5 цайны халбага давс, 1/2 цайны халбага перец хийнэ. Хурганы махаа 2.5 см хэмжээтэй хэрчиж, амтлагчиндаа хийгээд, 3 цаг байлгаарай.
Гриллээ халаана. Мах болон хэрчсэн хулуугаа шорлогны модондоо хатгаж, бага зэрэг тослоорой. Бага зэрэг давс болон перецээр амтлахад гэмгүй. Одоо махаа дунд хэмд шарахад хангалтатй.
4
Улаан лоольтой, сам хорхой
Орц:
- Сам хорхой - 40 ширхэг
- Үрлэн помидор - 30 ширхэг
- Цагаан гаа - 1/4 аяга
- Сармис - 4 хумс
- Килантро - 1/4 аяга
- Базилик - 2 хоолны халбага
- Гааны навч - 1 хоолны халбага
- Халуун чинжүү - 1 цайны халбага
- Лайм жимсний шүүс - 2 хоолны халбага
- Зөгийн бал - 2 цайны халбага
- Давс - 2 цайны халбага
- Оливын тос - 2 хоолны халбага
Бэлтгэх арга:
Цагаан гаа, сармис, килантро, базилик, гааны навч, халуун чинжүү, лайм жимсний шүүс, зөгийн бал, давс болон оливын тосоо хамтад нь холигчинд хийж, эргүүлээрэй. Үүнийгээ томхон аяганд хийж, дээр нь сам хорхойг нэмээд, хөргөгчинд 4 цаг байлгана.
Амталсан сам хорхой болон улаан лоолийг шорлогны модонд хатгаж, тослосон гриллэнд шараарай. Ойролцоогоор 6 минут шарахад болох юм.
5
Илд загастай шорлог
Орц:
- Илд загас - 900 гр
- Оливын тос - 3 цайны халбага
- Сармис - 3 хумс
- Гоньд - 2 цайны халбага
- Халуун чинжүү - 2 цайны халбага
- Яншуй - 1/4 аяга
- Улаан перец - 1/2 цайны халбага
- Давс
Бэлтгэх арга:
Том аяга сонгож, оливын тос, сармис, гоньд, халуун чинжүү, яншуй, улаан перец зэргийг хийж, хутгаарай. Үүндээ илд загасаа хийж, 1 цаг хөргөгчинд байлгана.
Гриллээ халаах хэрэгтэй. Махаа шорлогны модонд хатгаж, давсаар амтлаарай. Үүнийгээ ойролцоогоор 8 минут шараарай.
6
Чермула соустай шорлог
Орц:
- Үхрийн мах - 6 хэрчим
- Улаан сонгино - 2 ширхэг
- Амтат чинжүү - 2 ширхэг
- Яншуй - 1 багц
- Килантро - 1 багц
- Сармис - 3 хумс
- Үсүү - 1 цайны халбага
- Халуун чинжүү - 1 цайны халбага
- Давс - 1 хоолны халбага
- Нимбэгний шүүс - 1/4 аяга
Бэлтгэх арга:
Яншуй, килантро, сармис, гоньд, үсүү, халуун чинжүү зэргээ хамтад нь холигчинд хийж, эргүүлнэ. Үүн дээрээ нимбэгний шүүс, оливын тос, 1 хоолны халбага давс нэмж хийгээрэй. Бэлтгэсэн амтлагчынхаа талыг өөр аяганд хийж аван, хөргөгчинд хадгална.
Үлдсэн амтлагчаа аяганд хийж, дээр нь хэрчсэн махаа нэмэн, 2 цаг хөргөгчинд байлгаарай.
Гриллээ халааж бэлтгэнэ. Амталсан махаа, хэрчсэн амтат чинжүү, сонгины хамт шорлогны модонд хатгаж, шараарай. Бэлэн болсон шорлогоо хөргөгчинд хадгалсан соустайгаа хольж иднэ.
7
Тахианы махан шорлог
Орц:
- Газрын самар - 1 аяга
- Цагаан гаа - 1 хоолны халбага
- Сармис - 3 хумс
- Тахианы мах амтлагч - 1 ширхэг
- Халуун чинжүү - 2 цайны халбага
- Нунтаг сонгино - 1.5 цайны халбага
- Тахианы цээж мах - 450 гр
- Оливын тос - 1/4 аяга
- Давс, перец
Бэлтгэх арга:
Эхлээд самраа нухаж, дээр нь цагаан гаа, хэрчсэн сармис, тахианы мах амтлагч, халуун чинжүү, нунтаг сонгино зэргээ хийж, холино.
Тахианы махаа давс, перецээр амтлаарай. Үүнийгээ шорлогны модонд хатгасны дараа хуурай амтлагчиндаа өнхрүүлж, 30 минут өрөөний температурт байлгана.
Гриллээ халааж, махаа шараарай.
8
Илд загас, хиамтай шорлог
Орц:
- Хиам - 220 гр
- Үрлэн помидор - 16 ширхэг
- Илд загас - 700 гр
- Ягаан сонгино - тал
- Нимбэгний шүүс - 2 цайны халбага
- Килантро - 2 хоолны халбага
- Франц талх - 1 ширхэг
- Сармис - 1 хумс
- Улаан лооль - 1 ширхэг
- Давс, перец
Бэлтгэх арга:
Гриллээ халаана. 4 зүсэм хиам, 4 үрлэн помидор, 4 зүсэм загас, 4 зүсэм сонгиныг шорлогны модонд хатгаж, давс, перец, оливын тосоор амтлаарай.
Үүнийгээ грилл дээр шарж, тал бүрийг нь 4 минут байлгана. Энэ хооронд жижиг аяганд, 2 хоолны халбага оливын тос, нимбэгний шүүс, клинтрогоо хольж, бэлтгээрэй. Та үүндээ шорлогоо дүрж идэж болох юм. Мөн талх, улаан лооль, сармисаа грилл дээр шарж, шорлогтойгоо цуг иднэ.
9
Хулууны шорлог
Орц:
- Хулуу - 300 гр
- Оливын тос - 2 хоолны халбага
- Сармис - 2 хумс
- Яншуй - 1 цайны халбага
- Давс, перец
- Оливын тос - 2 цайны халбага
- Сармис - 2 хумс
- Сонгио - тал
- Хулуу - 2 хэрчим
Бэлтгэх арга:
Хулуугаа хэрчиж, 2 шорлогны модонд хувааж хатгаарай. Үүнийгээ сармис, яншуй, давс, перец, оливын тосоор амталж, 30 минут амраана.
Гриллээ халаах хэрэгтэй. Хайруулын тавганд 1 халбага оливын тос хийж, хэрчсэн хулуу, сармис, сонгино хуурч, 8 минутын дараа гаргаж аваарай. Та үүнийгээ шорлогтойгоо хольж идээрэй.
Та бүхэн амтархан зооглоорой!