Хэрвээ таны хүзүү хөшиж өвддөг бол эдгээр дасгалыг хийгээрэй!

Хүзүү хөшиж өвдөх нь ихэвчлэн, суугаа ажил эрхэлдэг хүмүүс болон хүнд зүйлсийг өргөдөг, ачаалалтай ажилладаг хүмүүст түгээмэл тохиолддог. Энэ үед ердөө 5 минутыг өөртөө зарцуулж, хүзүүний өвчинг намдааж болдог. Түүнчлэн үдэш унтахдаа аль болох тав тухтай байрлалаар, өндөр бас нам ч биш дэрийг сонгон унтах хэрэгтэй. Ийнхүү мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Хэрвээ таны хүзүү хөшиж өвддөг бол эдгээр дасгалыг хийгээрэй!

1 Дасгал 1

  • Толгойгоо зүүн тийшээ эргүүлж, аажим аажмаар эрүүгээ эгц болгоно. Шилжих байрлал тус бүрээ 2 секунт барих хэрэгтэй бөгөөд толгойгоо баруун тийш эргүүлнэ. 
  • Дараагийн удаа эсрэг чиглэлээс хийх хэрэгтэй бөгөөд мөн 2 секунт хүртэл хугацаагаар барьж өгөөрэй.

Дасгал 1

2 Дасгал 2

  • Хоёр гараараа чагтан барьж, шилэн хүзүүгээ барина.
  • Ингэхдээ шилэн хүзүүгээ барьсан гараа урагш түрж, харин толгойгоо аль болох хойшоо гэдийлгэх хэрэгтэй.
  • Мөн 10-20 удаа давтаж хийхэд хангалттай.

Дасгал 2

3 Дасгал 3

  • Зүүн гараараа хацар, шанаан тус газраа дарна. Энэ үед толгойгоо эсрэг чиглэлд налуулж өгөөрэй.
  • Дараа нь эсрэг чиглэлд давтах хэрэгтэй.
  • Тус дасгалыг 10-20 удаагийн давтамжтай хийнэ.

Дасгал 3

4 Дасгал 4

  • Эрүүгээ хоёр гараараа тулж өгнө. Харин үүний дараа эрүүгээрээ аль болох доошилж өгөөрэй!
  • Харин дараа нь мөн л гараараа эрүүгээ тулсан хэвээр байх бөгөөд, энэ үед толгойгоо хойшоогоо гэдийлгэж өгнө.
  • Ойролцоогоор 10-20 удаа давтаж хийнэ.

Дасгал 4

5 Дасгал 5

  • Зүүн гараа толгой дээрээ тавьж, толгойгоо даран зүүн тал руугаа гилжийлгэнэ. Ийнхүү 20-30 секунт дасгалын байрлалыг хадгалах хэрэгтэй.
  • Эсрэг талдаа мөн ижил хийж өгөөрэй.
  • Ингэхдээ 3 удаагийн давтамжтай хийхэд хангалттай.

Дасгал 5

6 Дасгал 6

Шилэн хүзүүгээ 3-5 минутын турш барьж, иллэг хийж өгөөрэй. Энэ нь таны өдрийн ажилласан алжаалыг тайлж, тав тухтай амрахад тусална.

Дасгал 6

Та эдгээр дасгалыг ажлынхаа хажуугаар ердөө 5 минутыг зарцуулан хийх боломжтой.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()