Тантай хэзээ ч гэрлэхгүй залуугийн 8 шинж

Судалгаанаас үзэхэд, нийт эрчүүдийн 25-30% нь гэрлэлтээс айж зугтдаг байна. Харин та алт шиг үнэтэй амьдралынхаа үнэт цагийг зовлон жаргалыг хамтдаа туулахгүй, хаяад явах нэгэнд зориулж байгаа юм биш биз? Гаднаа хайртай, дуртай гэж хэлж, өч төчнөөн амлалтыг өгөх боловч, бодит амьдрал дээр тэдгээрээс нэгийг ч хийлгүй ам, үйлдэл хоёр нь зөрдөг залуус олон байдаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ тантай хэзээ ч гэрлэхгүй эрийн шинжүүдийг дуулгая. 

Тантай хэзээ ч гэрлэхгүй залуугийн 8 шинж

1 Секс хийхээс татгалзах

Хосуудын хайр дурлалыг улам бүр бадрааж, халуухан болгодог зүйл бол яахын аргагүй секс билээ. Харин хайртай залуу тань секс хийхээс татгалзаж, үргэлж зайгаа бариад байвал, сайтар ярилцах хэрэгтэй. Магадгүй энэ нь түүний сэтгэл хөрснийг илтгэх нэгээхэн дохио байж болох юм. 

Секс хийхээс татгалзах

2 Сексийн дараах хариу үйлдэл

Хайрт тань халуухан сексийн дараа, хамаг хувцсаа өмсөөд алга болчихоод байвал, түүнтэй гэрлэж, үлдсэн амьдралаа туулна гэж саналтгүй. Учир нь тэрээр ердөө л таашаал авахын тулд таниас хөндийрч чадахгүй байж мэднэ. Аливаад хянуур байж, өөрийгөө ашиглуулах зүйл бүү хийгээрэй. 

Сексийн дараах хариу үйлдэл

3 Танд хүрэхээс эмээх

Урьд нь чөлөөтэй харилцаж, яг л нэг хүн болсон байсан ч, амраг тань өөрчлөгдөж, одоо бүр танд хүрэхээ больсон бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Энэ нь эрчүүдийн гэрлэлтээс айж байгаагийн нэг шинж тэмдэг байж болох юм. Таньтай гэрлэх биш, зүгээр л хамтдаа аз жаргалтай байхыг хүсэх бөгөөд хэн нэгний өмнө хариуцлага хүлээж, боогдож амьдрахад бэлэн биш байгаа үедээ, ийм төрлийн үйлдэл гаргадаг байна. 

Танд хүрэхээс эмээх

4 Бүхнийг хүндээр тусгаж авах

Та ердөө л түүнд "цамцаа өмс, битгий оймсоо тарааж шидээд бай" гэх зэрэг үгсийг хэлснээс болж, хэрүүл маргаан үүсч, хайрт тань маш ихээр бухимдаж байвал, түүнээс холдох тухай бодож эхлэхэд буруудахгүй. Учир нь тэр таны мэдэлд орохгүй гэсэндээ, одооноос хариу үйлдэл үзүүлж байгаа бөгөөд энэ нь таньтай хэзээ ч гэрлэхгүй гэдгийг илтгэх дохио байж ч болох юм. 

Бүхнийг хүндээр тусгаж авах

5 Хаягдахаас айх

Бага байхад аав ээж нь салж, үргэлж хэрүүл маргаантай орчинд өссөн хүүхдүүд ихэвчлэн, хүнтэй гэрлэхийг хүсдэггүй. Харин таны найз залуу тийм орчин нөхцөлд өссөн бол таньтай гэрлэнэ гэж бодохгүй байгаа нь гарцаагүй. Тэд өөрсдийн сэтгэлийн гүнд үүссэн шархнаас болж, хайр дурлалд итгэдэггүй бөгөөд хэзээ нэгэн цагт хайр нь хөрж, хаягдана хэмээн эмээж явдаг аж.

Хаягдахаас айх

6 Нэг хүнийг насан туршдаа хайрлана гэх итгэлгүй

Хүүхэмсэг эрчүүд гэрлэлтийн эсрэг байр суурьтай байдаг. Тэд амьдралдаа ганцхан бүсгүйг хайрлаж, түүнээс өөр хэн нэгнийг харалгүй амьдарч чадна гэх итгэлгүй байдаг бөгөөд таныг уулзаад хагацдаг хүүхнүүдийнхээ нэг гэж бодож байж ч мэднэ. 

Нэг хүнийг насан туршдаа хайрлана гэх итгэлгүй

7 Санхүүгийн асуудал

Үргэлж нарийлж, болзоо бүртээ таниар даалгадаг залуутай гэрлэж, хамтдаа амьдарна гэж саналтгүй. Учир нь хэт нарийн байдал нь тэр танд хайргүй болохыг илтгэж байгаа юм. Таныг мөнгөнөөс дор үзэж байгаа нэгэнтэй насыг хамт барна гэдэг утгагүй зүйл билээ. 

Санхүүгийн асуудал

8 Нууцаа дэлгэхгүй

Дурлалт хосууд угтаа бол бие биедээ нууцаа дэлгэж, бүх л зүйлээ ил болгох ёстой байдаг. Харин хайртай залуу тань бүх зүйлээ таниас нууж, хардах шалтгаан бий болгоод байвал ямар нэгэн байдлаар сэтгэл нь хөрч байна гэж ойлгож болох юм. Магадгүй тэр таны хардалт дээр дөрөөлж, харилцаагаа өндөрлөхийг хүсч байж ч мэднэ. Тийм бол зүгээр л түүнийг чөлөөлөөд явуулах нь хамгийн зөв шийдвэр болох нь бий. Нэгэнт сэтгэл нь хөрсөн эр эргээд таныг хайрлаж, халамжийг мэдрүүлнэ гэдэг юу л бол...

Нууцаа дэлгэхгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()