Хараа булаам сайхан хөхтэй болгох энгийн дасгалууд

Дур булаам, сэргэр, сайхан хөхтэй болохын тулд заавал өндөр үнэтэй, эрсдэлтэй гоо сайхны мэс засалд орох шаардлагагүй билээ. Та өдөрт ердөө 15 минутыг зарцуулан, төрөлхийн хэрнээ, хэлбэрлэг хөхтэй болох боломжтой юм. Ялангуяа төрсөн ээжүүдэд маань их хэрэг болох болов уу.

Хараа булаам сайхан хөхтэй болгох энгийн дасгалууд

1 Дасгал 1

Зурагт үзүүлснээр, зүүн гараа нугалан, атгасан гараараа эрүүгээ тулж зогсоно. Ойролцоогоор 5 секунд орчим байлгасны дараа, хэвийн байрлалд шилжинэ. Үүнийг 2-3 удаа давтана.

Дасгал 1

2 Дасгал 2

Гарын алгаа нийлүүлэн, хөхнийхөө голд байрлуулна. Ингэхдээ аль болох хөх рүүгээ шахаж өгөөрэй. Нуруугаа эгц байлгах ёстойг анхаар!

Дасгал 2

3 Дасгал 3

Суниалт хийснээр, таны гарын сул мах болон хөх давхар чангардаг. Хэрэв анх удаа хийх гэж байвал, зурагт үзүүлсэн шиг хөлөө өвдгөөр нь нугалаад хийж үзээрэй. 12-15 удаагийн давтамжтай, 3 удаа хийхэд хангалттай.

Дасгал 3

4 Дасгал 4

Хэвлийгээрээ газар хэвтэж, хоёр гараараа хөлөө барина. Тус байрлалыг 20 секунд орчим барих бөгөөд дундаа 10 секунд амарч 3 удаа хийнэ.

Дасгал 4

5 Дасгал 5

Хананаас хагас метр орчмын зайтай зогсож, гараа зангидан, хананд тулж зогсоно.  Энэхүү байрлалаа 20 секунд орчим барьж, дунд нь 10 секунд амран, 3 удаагийн давтамжтай хийгээрэй!

Дасгал 5

6 Дасгал 6

Бөмбөгөн дээр нуруугаараа дээш харан хэвтэнэ. Гартаа 1.5-2 кг хүртэл жинтэй гантил авч, цээж рүүгээ шахна. Дасгалаа 8 удаагийн дамтамжтай 3 удаа хийнэ.

Дасгал 6

7 Дасгал 7

Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Нуруугаа хагас бөхийлгөн хоёр гараа алдлан, гантилтай чигээр дотогшоо чиглэлтэй шахна. 12 удаагийн дамтамжтай 2 удаа хийх бөгөөд гантилийн жин 1.5-2 кг хүртэл байх юм.

Дасгал 7

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()