1
Давстай шөл
Та амттай шөл уухын тулд олон орц бэлтгэж, цагаа гарздах шаардлагагүй.
Үүнийг бэлтгэх их энгийн юм.
- Та тахианы тунгалаг шөлийг буцалгаарай.
- Үүн дээрээ улаан лооль болон бага зэрэг бор гурил нэмж, сайтар хутгана.
- Ингэснээр таны амттай шөл бэлэн болох аж. Та шөлөндөө бага зэрэг давс, перец хийж, хоолныхоо амтыг нэмэгдүүлж болно.
2
Халуун ногоотой хоол
Та халуун ногоотой хоолны амтыг хадгалж, тэнцвэржүүлэхийг хүсвэл:
- Сахар буюу элсэн чихэр бага зэргийг хийж, хурц амтыг нь дарж болно.
- Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хоолныхоо орцонд нэгтгэж, амтыг нь тэнцвэржүүлээрэй.
- Цагаан цуу эсвэл нимбэгний шүүсийг халуун ногоотой хоолонд хийж, амтыг нь хадгалах боломжтой.
3
Шарсан элэг
Та элгээ сонгинотой шарж бэлтгээд, бага зэрэг давсаар амтлаарай. Харин үүнийгээ цөцгийтэй хольж, идсэнээр, улам бүр амтыг нь нэмэгдүүлэх боломжтой. Хэрэглэхээс өмнө цөцгийгөө 15-20 минут буцалгаж, өтгөрүүлээрэй. Мөн цөцгий нь таныг таргалуулахгүй.
4
Амтат зутан
Та өглөөний цайндаа хялбархан хийж болох амтат зутанг бэлтгэж, идээрэй.
- Төмсний цардуулыг, сүү эсвэл тахианы тунгалаг шөлтэй хольж бэлтгэнэ.
- Үүнийгээ зөөлөн гал дээр буцалгаснаар, зутан бэлэн болох аж.
5
Хүүхдийн будаа
Хүүхдийн будааг чанаж, сүү хийн буцалгаарай. Үүндээ бага зэрэг масло, элсэн чихэр хийж, сайхан амт оруулна. Харин хүүхдийн будааг бөөгнөрсөн тохиолдолд, шүүлтүүр ашиглан, шүүж болох юм.
6
Амтат бялуу
Бялууг жигнэж болгосны дараа, зарим хэсэг нь савны ирмэгт наалдсан байх нь бий. Энэ тохиолдолд та бялуугаа муухай болголгүйгээр, цэвэрхэн гарган авч болох юм.
- Бялуугаа хөргөөд, хүйтэн алчууранд боож, хэсэг байлгаж болох бөгөөд энэ нь наалдсан хэсгийг салгах болно.
- Мөн халуун усыг бялууны дор байрлуулж, хэсэг байлгаад үзээрэй.
7
Шоштой зутан шөл
Орц:
- Цагаан шош - 500 гр
- Сонгино - 100 гр
- Оливын тос - 50 гр
- Ус - 500 мл
- Давс, амтлагч
Хийх арга:
Шошоо усанд хийж, 30-40 минут чанаарай. Дараа нь оливын тосоо хайруулын тавганд хийж халаагаад, нарийн хэрчсэн сонгиноо хийж хуурна. Үүн дээрээ шошоо нэмж, давс, амтлагчаа хийгээд, 5 минут буцалгасны дараа блендэрт хийж, өтгөрүүлнэ. Ингээд л таны амттай шөл бэлэн болох аж.
Мөн шошны зутан шөл тань хэт шингэн буюу хоолшихгүй санагдвал, дээр нь бага зэрэг агшаасан будаа хийж, идэж болно.
8
Шарсан будаа
Орц:
- Масло- 1 халбага
- Өндөг- 2 ширхэг
- Масло- 1 халбага
- Хэрчсэн сонгино- 1/4 аяга
- Хэрчсэн ногоон чинжүү- 1/4 аяга
- Агшаасан будаа- 2 аяга
- Чанаж бэлтгэсэн гахайн мах- тал аяга
- Соё соус- 1/4 аяга
- Вандуй- тал аяга
Хийх арга:
Хайруулын тавгаа халааж, 1 халбага маслоо хийх бөгөөд үүндээ өндгөө хийж, салгаж хуурсаны эцэст гаргаж авна. Дахин хайруулын тавгаа халааж, үлдсэн 1 халбага масло хийж, үүндээ сонгино, чинжүү зэргээ 3 минут хуурах аж. Харин үүндээ шарж бэлтгэсэн өндөг, будаа болон махаа хийж хуурах төдийгүй соё соусаар амтлах байна. Ингээд л таны хоол хормын төдийд бэлэн болох юм.
Харин та будаагаа шарах явцдаа ёроолыг нь түлж, хоолонд тань түлэнхий амт орсон бол маш энгийн аргаар үүнийг шийдвэрлэж болно.
- Та хоолоо өөр тогоонд хийж, дээр нь бага зэрэг сүү болон давсыг нэмж хийгээд, буцалгахад хангалттай. Ингэснээр хоолны түлэнхий амт арилдаг.
9
Шингэн соус
Таны бэлтгэсэн соус хэт шингэн болоод байвал доорх аргыг хэрэглэж, өтгөрүүлж болох юм.
- Та соустай ижил хэмжээний төмсний цардуул хийж, хутгаарай.
- Эсвэл соусаа шарах шүүгээнд хийж, хэсэг хугацаанд байлгахад хангалттай.
Та гэртээ амтат соус хэрхэн бэлтгэх аргыг ЭНД дарж үзээрэй.
Та сайхан хооллоорой!