Одууд гоо үзэсгэлэнгээ хэрхэн хадгалдаг вэ?

2015-09-21, 22:01
16,120
Холливудын оддын гялалзсан эрүүл үс, толигор арьс, гоолиг бие нь эрчүүдийн харцыг булааж, бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлдэг билээ. Тэдний гоо сайхандаа хэрэглэдэг зарим аргууд үнэхээр үр дүнтэй гэгддэг ч зарим нь арай л хачин юм аа. Уншигч та дараах аргуудаас таалагдсанаа туршаад үзэхэд юу нь болохгүй гэж?
Одууд гоо үзэсгэлэнгээ хэрхэн хадгалдаг вэ?


1. Demi Moore – Хануур хорхойн эмчилгээ
Жүжигчин Дэми Мур насандаа баймгүй үзэсгэлэнтэй залуу харагддаг. Харин 2008 онд өгсөн ярилцлагандаа тэрээр хануур хорхойн эмчилгээ хийлгэдэг хэмээн нэгэнтээ ам алджээ. Жижигхэн шимэгчид түүний муу цусыг гарган гадагшлуулж залуужуулдаг гэжээ.



2. Sandra Bullock – Үрчлээнээс салах арга
Түүний үрчлээнээс сэргийлэх арга нь шамбарамын (бидний хэлж заншсанаар цагаан мах эргэх) тосыг байнга хэрэглэх ажээ. “Өгзөгөнд түрхдэг тосыг нүднийхээ эргэн тойронд болон духныхаа үрчлээн дээр түрхэхэд жижиг зураасан үрчлээсүүд удалгүй арилдаг” хэмээн Сандра хэлжээ.



3. Zoe Saldana – Майонез
Түүний гялалзаж намирсан гоёмсог үсийг та өмнө нь харж байсан байх. Тэгвэл Zoe үсэндээ ямар ч үнэтэй бүтээгдэхүүн авдаггүй харин, ангижруулагчны оронд майонез хэрэглэдэг ажээ. Түүнийг бүр бага байхад ээж нь энэхүү аргыг зааж өгсөн ба түүнээс хойш байнга майонезийг ангижруулагчийн оронд хэрэглэсээр иржээ.



4. Kate Hudson – Цэв хүйтэн ус
Од гэхээрээ л гоо сайхандаа үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж ойлгож болохгүй. Kate өглөө болгон нүүрээ цэв хүйтэн усаар угаадаг бөгөөд энэ нь хуурайшиж өнгөө алдсан арьсийг сэргээж, цусны эргэлтийг сайжруулан, ядарч сэлхэрсэн зовхийг чангалдаг хэмээжээ.



5.  Gwyneth Paltrow – Буржгар үсээ “номхотгосон нь”
Бие угаадаг зөөлөн поролоноор үсээ самнахад буржгар нь гарч зөөлөрдөг гэнэ шүү. Энэ аргыг Gwyneth Paltrow байнга ашигладаг байна.



6. Catheren Zeta Jones – Шар айраг
Үсээ шар айргаар ангижруулах нь ямар ч үс арчилгааны үнэтэй бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй гэдгийг баталж байна.



7. Rachel Bilson – Вазилен
“Телевизээр сурталчилдаг үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд миний нүүрэнд харшил өгөөд байдаг юм. Тийм болохоор би нүүрний будгаа вазиленээр арилгадаг” гэжээ.



8. Katie Holmes – Эхэсний тос
Манай улсад ийм бүтээгдэхүүн түгээмэл биш болохоор та гайхаж байж магадгүй. Гэхдээ үхэр болон хонины эхэс агуулсан тосыг хэрэглэх нь нүүрний чийгшил, коллагенийг удаан хугацаанд хадгалдаг байна. Алдарт жүжигчин Katie Holmes, Eva Longaria нар энэхүү аргыг өдөр бүр хэрэглэдэг гэнэ шүү.



9. Victoria Beckham – Шувууны сангасан маск
Үлгэр жишээч гэр бүл, загварын ертөнц болон хөлбөмбөгийн одууд болох David Beckham, Victoria Beckham нар шувууны сангасаар маск тавьдаг гэнэ. Гэхдээ энгийн нэг шувуу биш, арлын Японоос онцгойлон захиж авчруулдаг шувуу бөгөөд эртний гейша нар энэхүү аргыг хэрэглэдэг байсан ажээ.



10. Cindy Crawford – Сүүн шүршигч
“Сүүгээр нүүрээ шүршин усаар зайлахад будаг удаан тогтож, арьс маань өдрийн турш өнгөлөг гялалзсан байдлаа хадгалж чаддаг” гэжээ. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()