12 цагийн турш тасралтгүй суувал бидний биед юу болох вэ?

Ялангуяа офиссын ажил хийдэг хүмүүс өдөрт дунджаар 8-10 цагийг ширээний ард сууж өнгөрүүлдэг. Энэ нь таны хувьд нэг их ач холбогдолгүй зүйл мэт санагдаж болох ч, удаан хугацаанд сууснаар бидний бие хөшиж, аажим аажмаар булчингийн массаа алдсаар байдаг ажээ. Түүнчлэн маш олон аймшигтай үр дагаврыг дагуулдаг байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

12 цагийн турш тасралтгүй суувал бидний биед юу болох вэ?

Бид амьдралынхаа ихэнх цагийг сууж өнгөрүүлдэг

Бид ажлын 8 цагийг компьютерийн дэлгэц ширтэн сууж өнгөрүүлдэг. Үүний дараа гэртээ ирээд телевизын өмнө мөн л тодорхойг хугацааг буйдан дээр сууж өнгөрүүлдэг шүү дээ. Ингээд бодохоор бид амьдралынхаа ихэнх цагийг сууж өнгөрүүлдэг байгаа биз? Эрүүл мэндийн талаасаа бид нэг цагийг ямар нэгэн хөдөлгөөнгүй, хөшөө мэт сууж өнгөрүүлснээр, биеийн хэсгүүдэд саажилт өгдөг хэмээх судалгаа байдаг аж. Мөн яс булчингийн масс алдагдан турж эцэх, зүрхний өвчлөл, таргалалт, чихрийн шижин зэрэг өвчнүүдийг дурдаж болно.

1 Цусны эргэлтийн асуудал

Бидний бие суухад бус хөдөлгөөнд зориулагдан бүтээгдсэн. Анатомын талаасаа авч үзэхэд, бидний бие булчингуудаас бүрддэг билээ. Бид тэдгээр булчингуудын тусламжтай, сууж босох, гүйх, дасгал хийх, бүжиглэх зэрэг хөдөлгөөнүүдийг ямар нэгэн саадгүй хийж гүйцэтгэдэг юм. Хэрэв таны шөрмөс үе үе татдаг бол энэ нь хөдөлгөөн дутагдаж байгааг илтгэдэг байна. 

Цусны эргэлтийн асуудал

2 Булчингийн массаа алдах

Бидний хамгийн залхуу бөгөөд ажиллагаагүй булчингуудын нэг бол "өгзөгний булчин" юм. Удаан хугацаагаар суух, дасгал хөдөлгөөн хийхгүй байснаар өгзөгний булчингийн масс алдагдаж эхэлдэг. Зөвхөн өгзөг гэлтгүй биеийн бүхий л булчингууд ажиллагаагүй болж, яваандаа та сууж босох энгийн хөдөлгөөнийг ч хийж чадахаа болино.

Булчингийн массаа алдах

3 Өөх тос задалдаг фермент ажиллагаагүй болно

Удаан хугацаанд  хөдөлгөөнгүй сууснаар, "lipoprotein lipase" хэмээх бидний цусаар дамжих өөх тосыг задалдаг фермент ажиллагаагүй болж эхэлдэг байна. Ингэснээр таргалалт үүсэх бөгөөд та суугаа байдалд удаан байснаар өөх шатах үйл явцыг удаашруулж буй хэрэг юм.

Өөх тос задалдаг фермент ажиллагаагүй болно

4 Мэдрэлийн эсүүд

Удаан хугацаанд суугаа байдалд байснаар нуруу болон шилэн хүзүүнд ачаалал ирж, тэр нь бидний мэдрэлийн эсүүдийг цочроон, сөргөөр нөлөөлж байдаг. Мөн цусны эргэлт удаашран, биедээ авах шаардлагатай эрчим хүч, энергийг авч чадахгүйд хүрдэг.

Мэдрэлийн эсүүд

5 Нурууны өвчин

Офиссын ажил хийдэг хүмүүс ихэвчлэн нурууны асуудалтай тулгардаг. Удаан хугацаанд суух, нуруугаа бөгтийлгөх нь таны нуруунд яав ч сайнаар нөлөөлөхгүй. Тиймээс бид ажлаа сольдоггүй юмаа гэхэд, ядаж зөв суух техникэд суралцах нь зүйтэй. Түшлэгтэй сандал дээр нуруугаа эгцлэн суух, мөн 15-30 минут тутам суух байрлалаа өөрчлөх, шаардлагатай нөхцөлд сандлын түшлэгэндээ дэр хийх хэрэгтэй.

Мөн сууж байхдаа дундуур нь босох, алхах, дасгал хийсэн ч болох юм. Хэрэв та дээрх аргуудыг хэрэгжүүлэхгүйгээр нэг байрлалаар сандал дээр удаан суувал, нуруу бөгтөр болох, шохойжих, суулт өгөх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Мөн нуруу нь аажимдаа тархи мэдрэлдээ нөлөөлдөг юм.

Нурууны өвчин

Өөртэйгөө тэмц

Нэгэнт суугаад сурчихсан бол, түүнийг нэг л өдөр өөрчлөн, идэвхитэй амьдарна гэж үгүй. Тиймээс та ирээдүйн идэвхитэй амьдралдаа өөрийгөө бэлдэн, бага багаар хөдөлгөөнөө нэмээрэй. Эс бөгөөс огцом хөдөлгөөн хийснээр, толгой эргэх, зүрх савлах зэрэг шинжүүд илэрч болно.

Бид хөдлөхийн тулд төрсөн

Хэрэв та суудлын ажлаас болж таргалсан, нурууны өвчинтэй болсон бол спортыг сонгоод үзээрэй! Их ачаалалтай дасгал хийдэггүй юм гэхэд, ойр зуурдаа алхаж байх хэрэгтэй.

Үүний тулд сэтгэл санаагаа бэлдэж, өөртөө чадна хэмээх урам зоригийг хангалттай өгөөрэй! Дээрх зовиурууд нь бидний өдөр тутмын буруу хэвшилтэй холбоотой тул, үүнийгээ л засахад, бүх зүйл дагаад өөрчлөгдөх болно.

Та аль болох бага сууж, илүү идэвхитэй амьдралаар амьдраарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()