“Дэлхийн нууц товчоо” ном худалдаанд гарч Дэлхийн ирээдүйн 100 жилийн амьдралыг алган дээр тавьлаa

“Морь унасан Ирээдүйн ном” хэмээн олноо алдаршиж буй “Дэлхийн нууц товчоо” номын нээлт хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрөгч баасан гарагт “Чингис хаан” зочид буудалд амжилттай зохион байгуулагджээ.

“Дэлхийн нууц  товчоо” ном худалдаанд гарч Дэлхийн ирээдүйн 100 жилийн амьдралыг алган дээр тавьлаa
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дуулиан тариад байгаа уг номонд Монгол төдийгүй Дэлхий дахинд ирээдүйн 100 жилд тохиолдох үйл явдалуудыг цаг хугацаа, орон зай, газар орны нэр, хүмүүсийн дүр төрх, онцлох шинжүүдийг зөгнөн бичсэн юм байна.

Номын туурвигч Төмөр багш нь 21 улс, 21 аймагт уншиж байгаа “Дэлхийн ард түмний соён гэгээрэлд зориулав” 1206 лекцээсээ түүвэрлэн авсан 100 сургаал, онч үгсийг номондоо дээжлэн оруулж өгсөн аж.

Номыг алт, мөнгө, шүр, сувд зэрэг 9 эрдэнэ оруулан бүтээсэн нь өөрөө Монголд анхны тохиолдол бөгөөд номын хавчуургыг хурдан удмын 9 цагаан адууны дэлээр хийсэн нь “Морь унасан ирээдүйн ном” гэж нэрлэгдэхэд хүргэжээ.

Түүнчлэн орчин цагийн болон Монголын эзэнт гүрний газрын зураг, Алтан гэрэгэ, ган тулга, бадамлах гал зэргийг оруулсан нь номын философи ухаан, бэлгэдлийн гүн гүнзгий утга агуулга, хосгүй үнэт шинж чанарыг бүрдүүлж байгаа. Уншигчиддаа сонордуулахад тус номыг 9 эрдэнээр бүтээснээс гадна арьсан хавтастай, өврийн дэвтрэн, судран баринтагтай, орос хэлээр гэх мэт 9 коллекц болгон худалдаанд гаргасан бөгөөд эзнээ хүлээж байгаа аж.

9 эрдэнийн коллекци 21,060,000 төгрөг ба үнэ тохиролцон худалдах юм байна. Эрхэм уншигч та бүхэн 120.600 төгрөгөөс эхлэн өөрсдийхөө санхүүгийн боломжид тулгуурлан худалдан авч болох аж. Номыг 21 аймаг, 21 улсад 9985-8084 утсаар захиалан авч болох юм байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.