Энэ зун охид, бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй зүйлс

Энэ зун ямар хувцсаар гоёж, бусдын харцыг булаахаа сайн мэдэхгүй байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ халуухан "тулаанч" бүсгүйчүүдээр төлөөлүүлж, энэ зуны трэнд хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Бүсгүй та тэдэнтэй адил хувцаслаж, гоо сайхан төрхөө улам бүр тодотгох боломжтой юм.

Энэ зун охид, бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй зүйлс

1 Саша Бэнкс (Sasha Banks) - Тод өнгийн үс

Сүүлийн үед хүмүүс нэгэн хэвийн байдлаас татгалзаж, аль болох шинэ, сонин содон зүйлсийг туршиж үзэхийг хүсэх болсон билээ. Харин нэрт тулаанч Саша Банксийн үсний өнгө нь хүмүүст таалагдаж, сонирхлыг нь татдаг байна. Бүсгүй та ч мөн түүн шиг үсээ тод өнгөөр будаж, бусдаас ялгарч болно шүү дээ. Өөрийгөө шинээр дахин төрсөн мэт мэдэрч, өөртөө итгэх итгэл тань нэмэгдэх нь гарцаагүй. 

Саша Бэнкс (Sasha Banks) - Тод өнгийн үс

2 Саммэр Рей (Summer Rae) - Цагаан өнгийн хувцас

Алдартай тулаанч бүсгүй нь уран гоолиг биеэрээ хүмүүсийн харцыг булаадаг. Харин тэрээр чөлөөт цагаараа цагаан өнгийн хувцсыг сонгон өмсөх дуртай бөгөөд үүнийгээ зуны хамгийн тансаг гоёл гэж үздэг байна. Бүсгүй та ч мөн, зуны халуун өдрүүдэд нимгэн цагаан цамц, майк зэргийг өмсөж, сэрүүцэхийн зэрэгцээ загварлаг харагдаж болох юм. 

Саммэр Рей (Summer Rae) - Цагаан өнгийн хувцас

3 Марис (Maryse) - Бэлтгэлийн хувцас

Марис нь мөн л чадварлаг тулаанч бүсгүй билээ. Тэрээр нөр их хичээл зүтгэлийнхээ үр дүнд, хараа булаам сайхан биетэй болж чадсан. Харин өдөр тутамдаа тэрээр бие барьсан загвартай, бэлтгэлийн хувцас өмсдөг бөгөөд энэ нь түүнийг улам бүр халуухан харагдуулдаг билээ. Ингэхдээ мэдээж загварлаг бэлтгэлийн хувцсыг сонгож өмсөх ба үүнийг хаана ч өмсөж болно гэдгээрээ давуу талтай. Биеийн галбирыг улам бүр тодотгох энэ төрлийн хувцсыг галбирлаг биетэй охид сонгож өмсөхөд тохиромжтой. 

Марис (Maryse) - Бэлтгэлийн хувцас

4 Эва Мари (Eva Marie) - Хар өнгийн хослол

Төгс бие галбирыг, гайхалтай ур чадвартай хослуулсан нэрт тамирчин Эва нь бие барьсан, хар өнгийн хувцас өмсөх дуртай. Түүний хувьд хар өнгө нь хүчирхэг байдлыг илтгэдэг бөгөөд эмэгтэй хүнийг улам бүр бардам харагдуулдаг гэж үзсэн билээ. Хамгийн гол нь өөрийн царай төрхөнд тохируулан хувцаслах хэрэгтэй гэж үздэг ба бүсгүй өөрийгөө хурц, ширүүн төрхтэй гэж тодорхойлдог байна. Тиймдээ ч хар өнгийн бариу хувцсаар гоёж, халуухан төрх үүсгэхийг хичээдэг аж. Та ч бас өөрийнхөө царай төрхөнд тохируулж, хувцаслаарай. 

Эва Мари (Eva Marie) - Хар өнгийн хослол

5 Никки Белла (Nikki Bella) - Чөлөөт хувцас

Холливуудын одод, загвар өмсөгчдөөс дутахааргүй царай зүс, биетэй Никки нь үргэлж олны анхаарлыг татсаар ирсэн билээ. Түүний тухайд аль болох чөлөөт атлаа, загварлаг хувцаслахыг хичээдэг бөгөөд энэ нь бүсгүйн гоо сайхныг илүүтэй тодотгодог байна. Халуухан бүсгүйн хувцаслалтаас санаа авч, өөрсдийн имижээ бүрдүүлдэг маш олон охид байдаг аж. 

Никки Белла (Nikki Bella) - Чөлөөт хувцас

6 Жожо Оффермэн (JoJo Offerman) - Бариу даашинз

Тэрээр сайн тулалдахаас гадна, өөрт нь ямар хувцас зохихыг тун сайн мэддэг. Төгс биеийн галбираа тодотгож, үргэлж бариу даашинзаар гоёдог бөгөөд эрчүүдийн харцнаас мултарч чаддаггүй байна. Та ч бас дур булаам халуухан харагдахыг хүсвэл өөрт тохирох бариу даашинзыг сонгох хэрэгтэй юм. 

Жожо Оффермэн (JoJo Offerman) - Бариу даашинз

7 Лана (Lana) - Спорт дотуур хувцас

Дээр дурдсанчлан Лана нь, эмэгтэйлэг байхыг хичээдэг бөгөөд энэхүү зурагт "Calvin Klein"-ий дотуур хувцсыг гайхалтай амилуулж, төгс төрхийг бүтээжээ. Түүнийг үзэсгэлэнтэй инээмсэглэл, зургийг улам бүр үзүүштэй болгосон байна. Харин та түүний чөлөөт хуцваслалтаас ч мөн санаа аван, өөрийн имижийг бүрдүүлж болох юм. 

Лана (Lana) - Спорт дотуур хувцас

8 Алекса Близз (Alexa Bliss) - Омбре будалт

Олон залуусын харцыг булааж, хайрыг татсан Алекса нь, үргэлж шинэлэг байдлыг эрэлхийлдэг нэгэн билээ. Тиймдээ ч өвөрмөц үс засалт хийлгэж, аль болох чөлөөтэй хувцаслахыг эрхэмлэдэг. Энэ нь хүн бүхэнд таалагдаж, эрхгүй хараа булаадаг байна. Та ч бас түүнтэй адилхан онцгой харагдахыг хүсч байвал, үсээ өвөрмөц байдлаар засч будуулаад, өөртөө итгэлтэй бардам алхахад хангалттай. 

Алекса Близз (Alexa Bliss) - Омбре будалт

9 Кармелла (Carmella) - Дур булаам төрх

Түүний энэхүү гайхалтай зураг нь бүсгүйг ихэмсэг бардам, үзэсгэлэнтэй харагдуулж байна. Энэ нь түүний хувцаслалт, нүүр хувиргалт зэрэгтэй салшгүй холбоотой юм. Бүсгүй үсээ өтгөн харагдуулахуйц янзалж, торон цамц, савхин хүрмийг хослуулж өмссөн төдийгүй нүүрээ төгс харагдахуйц буджээ. Яг түүний адил хувцаслаж, нүүрээ будаж, үсээ зассан бүсгүй ямар ч тохиолдолд үзэсгэлэнтэй харагдаж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Кармелла (Carmella) - Дур булаам төрх

10 Лана (Lana) - "Crop Top"

Үзэсгэлэн гоо төрх, гайхалтай сайхан биеэрээ гайхагддаг бас нэгэн тулаанч бол Лана юм. Тэрээр спортын хүн ч гэлээ, эмэгтэйлэг байдлыг эрхэмлэдэг аж. Зөөлөн ягаан өнгийн, богино топыг, урт банзалтай хослуулан өмссөн нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Харин бүсгүй та яагаад түүн шиг хувцаслаж болохгүй гэж? Таныг илүү дур булаам, халуухан харагдуулна гэдэгт итгэлтэй байна. 

Лана (Lana) - "Crop Top"

11 Эва Мари (Eva Marie) -Торон цээживч

Эва Марид хар өнгөнөөс илүү цагаан өнгө зохиж байна гэдэгтэй та санал нийлэх үү? Бүсгүй өөрөө хар өнгийн хувцсанд дуртай боловч, түүнд энэхүү цагаан торон майк, уранхай жинстэй үнэхээр гайхалтай харагдана. Ямар ч бүсгүй байлаа гэсэн өөрийн давуу талаа тодотгож, хувцаславал, үзэсгэлэнтэй харагдах аж. Хэрэв та Эва шиг нарийхан бэлхүүстэй нэгэн бол, түүний хувцаслалтын хэв маягаас санаа авч, хувцсаа сонгоорой. 

Эва Мари (Eva Marie) -Торон цээживч

12 Шарлотт Флэр (Charlotte Flair) - Бариу хар даашинз

Түүний хувьд эмэгтэй хүн гэдгээрээ үргэлж бахархаж, өөрийгөө илүү эрхэмсэг байдлаас бусдад харуулахыг зорьдог аж. Тиймдээ ч үргэлж бие барьсан загварлаг даашинзаар гоёж, олны харцыг булаадаг юм. Мөн түүний өмссөн хар бариу даашинз нь хэзээ ч моодноос гарахгүй тул манай охид ч сонгож өмсөн, өөрсдийн гоо үзэсгэлэнгээ тодотгож болно. 

Шарлотт Флэр (Charlotte Flair) - Бариу хар даашинз

13 Кэти Келли (Cathy Kelley) - Тод өнгийн даашинз

Кети Коллигийн тухай сонсож байгаагүй, спорт сонирхогч гэж үгүй болов уу? Түүний авьяас чадвар нь хэдийн хүмүүсийг өөртөө дурлуулсан билээ. Бүсгүй өөрийн булчинлаг, хүчирхэг биеийг улаан ягаан өнгийн бариу даашинзаар халхалж, үзэсгэлэнтэй төрхийг бүрдүүлжээ. Ямар ч эмэгтэй хүнд бариу даашинз үнэхээр сайхан зохидог бөгөөд дур булаам нэгэн болгож хувиргадаг. Тиймээс та ч бас заримдаа бариу даашинзаар гоёж, өөрийн гоо сайхнаа тодотгож байгаарай. 

Кэти Келли (Cathy Kelley) - Тод өнгийн даашинз

14 Алисиа Фокс (Alicia Fox) - Сул загварын хувцас

Алисиа Фокс нь уран гоёмсог зодоон, гоолиг сайхан биеэрээ гайхагддаг. Тэрээр чөлөөт цагаараа аль болох сул задгай хувцсаар гоёдог бөгөөд хэт баригдмал байхыг хүсддэггүй гэнэ. Тиймдээ ч үргэлж нэвсгэр, сул загварын хувцсыг өмсөж, охидын атаархлыг төрүүлдэг байна. 

Алисиа Фокс (Alicia Fox) - Сул загварын хувцас

15 Бекки Линч (Becky Lynch) - Эрс шийдэл

"WWE"-ийн ертөнц дэх цор ганц Ирланд гаралтай бүсгүй болох Бекки нь өөрийн өвөрмөц байдлаар үргэлж ялгарч чаддаг. Түүний шаргал үс, хайнга хувцаслалт нь бүсгүйг улам бүр хүчирхэг болоод бардам харагдуулдаг байна. Беккигийн энэхүү хувцаслалтаас санаа авч, өөрсдийгөө өөрчлөх охид бүсгүйчүүд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа төдийгүй эрчүүдэд ч өвөрмөц сэтгэгдэл төрүүлж, харцыг нь булаадаг аж. 

Бекки Линч (Becky Lynch) - Эрс шийдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()