Дэлхийн алдартнуудын нууц арал

Олны танил алдартай уран бүтээлчид, хөрөнгөжөөд ирэхээрээ юун түрүүнд амьдарч буй орчноо сайжруулах, хувийн арал худалдаж авахыг зорих болжээ. Энэ нь нөгөөтэйгүүр амралтаа ая тухтай өнгөрүүлэхээс гадна, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа сэтгүүлчдээс нуугдах нуувч болдог гэхэд хилсдэхгүй юм. Тэгвэл бид та бүхэндээ өнөөдөр алдартай оддын эзэмшдэг тансаг арлууд болон, тэдний амралтаа хэрхэн өнгөрүүлдэг тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Дэлхийн алдартнуудын нууц арал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Николас Кейж (Nicholas Cage)

Алдарт жүжигчин залуугийн эзэмшдэг нууц арлыг "Leaf Clay" хэмээн нэрлэдэг бөгөөд Бахама аралд оршдог. Энэхүү арал нь Өмнөд Бахамагийн 365 арлын нэг нь бөгөөд 40 акр буюу 0.161874 хавтгай дөрвөлжин км газрыг хамардаг байна. Тус арал нь 2006 оны байдлаар 3 сая долларт хүрч байсан бөгөөд аралд тансаг зэрэглэлийн байшин нь сүндэрлэдэг. Жүжигчин эрийн хувийн арал нь маш элсэрхэг бөгөөд тунгалаг ус, дал мод зэргүүд нь яг л диваажинг санагдуулна.

Николас Кейж (Nicholas Cage)

2 Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio)

Өнгөрсөн жил Оскарын шагнал авсан гайхалтай чадварлаг жүжигчин эр 104 акр буюу 0.420873 хавтгай дөрвөлжин км хэмжээтэй энэхүү арлаа 2018 оныг хүртэл аялал зуучлалын томоохон бүс нутаг болгохоор зорьж ажиллаж байгаа аж. Түүний хувийн аралд, усан сан, тоглоомын төв, амралтын хэсэг зэрэг хүмүүсийн хараа булаам олон гайхалтай зүйлс багтдаг. Та энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio)

3 Шакира (Shakira)

Үзэсгэлэнтэй дуучин бүсгүй Шакира нь, Бахама дахь "Bonds Cay" хэмээх 700 акр буюу 2.8328 хавтгай дөрвөлжин км хэмжээтэй арлаа 16 сая доллараар худалдан авчээ. Тус аралд тансаг зэрэглэлийн гольфийн талбай, уран зургийн галлерей, зочид буудал болон амралтын хэсгүүд багтдаг юм. 

Шакира (Shakira)

4 Памела Андерсон (Pamela Anderson)

Секс бэлэг тэмдэг хэмээн нэрлэгддэг алдарт "Play boy" модель, насанд хүрэгчдийн киноны жүжигчин бүсгүй Дубайн эрэгт тансаг арлыг худалдаж авчээ. Тус арал нь нийслэлээс 3 км орчмын зайд байрладаг бөгөөд үзэсгэлэнт байгаль, ер бусын тогтоцоороо алдартай байна. Жүжигчин бүсгүй тус газарт гэр бүлийнхэнтэйгээ амарч өнгөрүүлдэг бөгөөд Грек улсад ч мөн хувийн аралтай ажээ.

Памела Андерсон (Pamela Anderson)

5 Жонни Депп (Johnny Depp)

Жүжигчин Жонни Депп тус арлаа 2004 онд салсан эхнэр Ванесса Парадис (Vanisa Paradise) болон хоёр хүүхдийн хамт эзэмшихээр худалдан авч байжээ. 45 акр буюу 0.182109 хавтгай дөрвөлжин км үргэлжлэх тус арлыг 3.6 сая доллараар авч байжээ. Энэхүү арал нь Карибын тэнгист байдаг бөгөөд түүний харъяанд 6 орчим нууц арал байдаг аж. 

Жонни Депп (Johnny Depp)

6 Мел Гибсон (Mel Gibson)

Олон чадварлаг дүрээрээ бидний зүрх сэтгэлд хоногшсон жүжигчин эр, 2005 онд Японы Фижи арал дээр байрлах хувийн арлаа авч байжээ. Тус арал 5400 акр буюу 21.85302 хавтгай дөрвөлжин км газар үргэлжилдэг байна. Түүний ийнхүү авсан шинэ арал нь тус нутгийн газар нутгийн хэмжээтэй харьцуулахад харьцангуй томд тооцогддог юм.

Мел Гибсон (Mel Gibson)

7 Рики Мартин (Ricky Martin)

Дур булаам поп дуучин эр нь, 2008 онд Карибын тэнгис болон Латин Америкт хэд хэдэн жижиг арлыг худалдаж авчээ. Рио Де Жанейрогийн Ангра дос Рейс хэмээх арлыг 8 сая доллараар худалдаж авсан бөгөөд тус газар нь үзэмж, байгалийн үзэсгэлэнт тогтцоороо гайхагддаг байна.

Рики Мартин (Ricky Martin)

8 Фэйт Хилл &Тим Макгроу (Tim McGraw)

Алдартай уран бүтээлчдийн эзэмшдэг энэхүү арал нь, байгалийн өвөрмөц тогтоц, өнгө үзэмжийг цогцлоогоогүй бөгөөд газар нутгийн хувьд, харьцангуй жижигт тооцогддог байна. Гэвч гэр бүлээрээ амрахад зориулан, тансаг чамин байдлаас илүүтэй тав тухыг урьтал болгож, гоёмсог байшин, орчинг бүтээжээ. 

Фэйт Хилл &Тим Макгроу (Tim McGraw)

9 Эдди Мерфи (Eddie Murphy)

Алдартай жүжигчин залуугийн эзэмшдэг арал нь  газрын зурагт нууцлагдмал байдаг гэнэ. Нассаугаас 5 минутын зайтай уг газар нь дэлхийгээс алслагдсан мэт мэдрэмжийг төрүүлдгээрээ онцлогтой. Түүнээс гадна 2007 онд Бахама аралд 15 акр буюу 0.0607028 хавтгай дөрвөлжин км хэмжээ бүхий арлыг 15 сая доллараар худалдан авч байсан байна.

Эдди Мерфи (Eddie Murphy)

10 Тайлер Перри (Tyler Perry)

Жүжигчин залуу нь Бахама аралд байрлах White bay Cay буюу "Цагаан булангийн цохио" хэмээх нэртэй жижиг арлыг авсан байна. Тус аралд,  тансаг байшин болон зочдод зориулсан буудлыг байгуулсан байна. Тус арлаа нууцлагдмал байлгахыг зорьдог тул, олонд нэг их дуулгаад байдаггүй гэнэ шүү.

Тайлер Перри (Tyler Perry)

11 Стивен Спилберг (Steven Spielberg)

Алдартай кино найруулагч тэрбээр хэд хэдэн газарт хувийн аралтай юм. Түүний 2013 онд Португальд худалдаж авсан, 48 хавтгай дөрвөлжин км үргэлжлэх арал нь байгалийн өвөрмөц байдал, онгон зэрлэг байгалаараа алдартай бөгөөд сэтгүүлч, хэвлэлийнхнээс нууцалдаг байна. Магадгүй түүний гайхалтай кино зохиолууд нь энэ л газраас урган гардаг болохыг үгүйсгэхгүй юм.

Стивен Спилберг (Steven Spielberg)

12 Ричард Брэнсон (Richard Branson)

Алдарт Виржин группын үүсгэн байгуулагч, алдартай бизнесмэн эр нь Их Британийн Виржинийн арлууд дахь  74 акр буюу 0.299467 хавтгай дөрвөлжин км үргэлжлэх,  маш тансаг Нэкер арлыг худалдан авчээ. 30 гаруй зочдыг хүлээн авахаар зохион байгуулсан уг арал нь олон гайхалтай зүйлсийг цогцлоож өгснөөрөө онцлогтой. 

Ричард Брэнсон (Richard Branson)

13 Бейонсе (Beyonce), Жей Зи (Jay-Z)

Хөрөнгө чинээтэй хүн бүр л хувийн тансаг эдлэнтэй байдгийн адилаар алдартай хосууд ч мөн өөрсдийн гэсэн 4 сая долларын үнэ бүхий гайхалтай эдлэн, тэр бүү хэл аралтай юм. Энэ нь Бахамын арал хавьцаа байрладаг бөгөөд Жей Зи үүнийг амьдралынх нь гол утга учир болсон хоёр үзэсгэлэнт төгс эмэгтэйд зориулан худалдаж авсан байна.   Та энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Бейонсе (Beyonce), Жей Зи (Jay-Z)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()