1
Хонины орд
Тэдний ажил үйлс бүтэж, бүх зүйлс амжилттай байх боловч, гэр бүлийн харилцаанд асуудал үүсч, багагүй төвөг учруулах болно. Хэт их ажилдаа анхаарал хандуулснаар, хамгийн эрхэм нандин хүмүүсээ гомдоох аюултай. Тиймээс та гэр бүлийнхэн, дотны найзууддаа анхаарал хандуулж, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх хэрэгтэй.
Санхүү:
Санхүүгийн тал дээр амжилт арвин байх бөгөөд хамгийн гол нь зөв замыг сонгож, өөртөө итгэлтэй байснаар, мөнгөө өсгөж олох боломжтой.
Хайр дурлал:
Хонины ордныхон хайртай хүндээ анхаарал муу тавьснаас болж, харилцаа хөндийрөх магадлалтай. Харин 6 сарын сүүлээр харилцаа хэвийн байдалд шилжиж, сексийн амьдрал идэвхитэй болно.
Эрүүл мэнд:
Стресс бухимдлаас болж ядаргаанд орж болзошгүй тул, биеэ анзаарч байхад гэмгүй. Аль болох эрүүл зөв хооллож, хэт ажиллахгүй байх тал дээр анхаараарай.
2
Үхрийн орд
Зорилгодоо хүрэхийн тулд, ярианы болон бусадтай ойлголцох чадвараа ашиглах хэрэгтэй. Бусдаас ичиж, санаа зовох нь амжилтаас тань хойш татаж, азгүйтэлд хүргэж мэднэ. Мөн мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой.
Санхүү:
Та 6-р сард мөнгөөр баян байж, санхүүгийн хямрал, дутагдалд орохгүй. Гэхдээ мөнгө өөрөө ороод ирнэ гэж зүгээр сууж болохгүй бөгөөд үргэлж шинэ зүйлсийг сэдэх хэрэгтэй.
Хайр дурлал:
Таны гаргасан шийдвэрээс хайр дурлалын асуудал шууд хамаарах болно. Тиймээс чухам ямар шийдвэр гаргах гэж байгаагаа сайтар бодоорой. Эс бөгөөс эцэст нь гаргасан шийдвэртэй харамсаж мэдэх юм.
Эрүүл мэнд:
Ямар нэгэн өвчин зовлонгүй, эрүүл, эрч хүчээр дүүрэн байх болно.
3
Ихрийн орд
6-р сард танд сайн сайхан зүйлсийг авчрах болно. Өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлж, эрч хүчээр цэнэглэх бөгөөд та төсөөлөл, бодлууд биелэлээ олох аж. Энэ сарыг та тун ч завгүй өнгөрүүлнэ.
Санхүү:
Мөнгөнд төдийлөн ач холбогдол өгөх шаардлагагүй. Учир нь та ямар нэгэн байдлаар их хэмжээний мөнгөтэй болж, эсвэл мөнгөний алдагдалд орохгүй аж.
Хайр дурлал:
Ганц бие ихрийн ордныхон гал халуун хайр дурлалтай учирч мэднэ. Харин гэр бүлтэй ихрүүдийн тухайд, харилцаагаа улам бүр бататгах болно.
Эрүүл мэнд:
Таны эрүүл мэндэд ямар нэгэн асуудал, аюул тулгарахгүй. Гэхдээ дасгал хөдөлгөөн тогтмол хийж байхыг сануулж байна.
4
Мэлхийн орд
Өнгөрсөнтэйгээ зууралдаж, өмнө гаргасан алдаандаа шаналж, суухаас зайлсхийгээрэй. Харин түүний оронд ирээдүйгээ харж амьдрах хэрэгтэй. Энэ нь танд эд баялаг, амжилтыг дагуулах болно.
Санхүү:
Та авхаалжтай сэргэлэн байж, ажлаа амжилтанд хүргэж чадвал, дагаад их хэмжээний мөнгө орж ирнэ. Хамгийн гол нь бүх зүйл зөвхөн таниас хамаарна гэдгийг бүү мартаарай. Энэ сар таны аз од гийж, амжилтанд хүрэхэд бүрэн боломжтой.
Хайр дурлал:
Ганц бие мэлхийнүүд өөрсдөө сэргэлэн байж, сэтгэлээ илчилвэл амжилт олох магадлал өндөр. Харин гэр бүлтэй мэлхийнүүдийн тухайд харилцаа нь улам бүр дотно, халуухан болж өөрчлөгдөнө.
Эрүүл мэнд:
Таны бие, эрүүл мэнд улам бүр сайжирч, залуужих болно.
5
Арслангийн орд
Хэт бардам, өөртөө итгэлтэй зан чанараасаа болж алдаж мэднэ. Тиймээс аливаад хүлцэнгүй байж, бусдын үгсийг ч мөн сонсоорой. Ганцаараа зүтгээд байхаас илүүтэй, зорилготой нэгтэй хүмүүсээр хүрээгээ тэлж, багаар ажиллаад үзээрэй.
Санхүү:
Та сарын сүүл гэхэд багагүй мөнгө олж, ашигтай ажиллах магадлалтай. Хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулж, мөнгөө өсгөх гайхалтай аргыг сонгоорой. Мөн олсон мөнгөө ганцаараа хэрэглэх биш, бусадтай хуваалцаж, буян үйлдсэнээр, цаашид орлогын үүдийг нээх болно.
Хайр дурлал:
Энэ сард хайр дурлалын харилцаанд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бөгөөд бүх зүйлс хэвэндээ байх аж.
Эрүүл мэнд:
Өнгөрсөн сартай харьцуулвал, 6-р сард энергийн түвшин нэмэгдэж, эрч хүчтэй байна.
6
Охины орд
Аливаад хэт сэтгэлийн хөөрлөөр хандах нь асуудал үүсгэж болзошгүй. Шийдвэр гаргахаас өмнө сайтар бодож, төлөвлөхийг зөвлөе. Мөн хэт ихээр ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө ядраахаас зайлсхийгээрэй.
Санхүү:
Бүх мөнгөөрөө хэрэгтэй, хэрэггүй зүйлс худалдаж авах хэрэггүй. Хэр их мөнгө үрж байгаагаа анзаарч, хянахад гэмгүй бөгөөд аль болох мөнгөө хураахыг хичээгээрэй.
Хайр дурлал:
Таны хайр дурлал харилцаа нэг бол сүйрч, үгүй бол улам бүр дүрэлзэн асах болно. Та энэ сард маш том шийдвэр гаргаж, амьдралаа өөрчлөх болно.
Эрүүл мэнд:
Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм баримталж турахад хамгийн тохиромжтой сар аж.
7
Жинлүүрийн орд
Илүү биеэ даасан, эрх чөлөөтэй болох аж. Энэ зуныг та хөгжилтэй, адал явдлаар дүүрэн өнгөрүүлж, хэзээ ч мартагдашгүй дурсамжуудыг бүтээх болно.
Санхүү:
Аялал зугаалга, амралт гэж явсаар олсон мөнгөө бүгдийг нь зарцуулж мэднэ.
Хайр дурлал:
Хэт нэгнээ барьж хорих гэснээс болж, хосуудын дунд хэрүүл маргаан үүсэх аюултай. Ганц бие жинлүүрийн тухайд шинэ хүмүүстэй танилцаж, гал халуун хайр дурлалыг эхлүүлнэ.
Эрүүл мэнд:
Биеийн дааврын тэнцвэр алдагдаж мэднэ. Тиймээс амтат чинжүү, канолын тосыг хоолондоо түлхүү хэрэглээрэй.
8
Хилэнцийн орд
Илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй болж өөрчлөгдөнө. Бүх зүйлс амжилттай бүтэж, таны амьдрал аз жаргалаар бялхах болно. Зорьсон зорилгодоо хүрэх бүрэн боломжтой бөгөөд хамгийн гол нь таниас багагүй хичээл зүтгэл шаардах аж.
Санхүү:
Бусад хүмүүст тусламжийн гараа сунгаснаар, энэхүү буян нь танд буцаад мөнгө болж ирнэ. Хүн бүхэнд чадах зүйлээрээ тусалж, сэтгэлийн дэм өгдөг сайхан зан чанар тань гол хүчин зүйл болж, таныг шагнана.
Хайр дурлал:
Ганц бие хилэнцүүд хостой болох магадлал өндөр боловч, энэхүү харилцаа нь удаан үргэлжлэхгүй байж мэднэ. Бүх зүйл таниас хамаарна гэдгийг бүү мартаарай.
Эрүүл мэнд:
Биеэсээ хорт бодисоо гадагшлуулж, эрүүл хооллох хэрэгтэй. Эс бөгөөс, өөрийгөө хайхрахгүй явсаар бие өвдөх аюултай.
9
Нумын орд
Бусдын тусламжаас татгалзалгүй авснаар, амжилтанд хүрч чадна. Одоогоор бүх зүйлс бүтэхгүй мэт санагдаж байж мэдэх ч, таны хүч хөдөлмөр энэ бүхнийг шийдвэрлэх аж. Хамгийн гол өөртөө итгэлтэй, тууштай байх шаардлагатай.
Санхүү:
Бусдад тавьсан өрөө яаралтай төлөөрэй. Ингэснээр таны орлогын үүд нээгдэж, 6-р сард мөнгөөр дутагдах зүйлгүй байх аж.
Хайр дурлал:
Хайр дурлалын тал дээр төдийлөн өөрчлөгдөх зүйл үгүй боловч, хайртдаа тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ нь гэр бүлийн харилцааг улам бүр жаргалтай болгоно.
Эрүүл мэнд:
Таны бие эрүүл саруул, эрч хүчээр дүүрэн байх болно.
10
Матрын орд
Зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэж, тэмцээрэй. Энэ сар нь ирээдүйнхээ төлөө ямар нэгэн алхам хийхэд хамгийн тохиромжтой бөгөөд зоригтой байж, шийдвэр гаргаарай. Таны гаргасан шийдвэр ирээдүйг тань тодорхойлж, өөрчлөлтийг авчирна.
Санхүү:
Өөртөө байгаа зүгээр нэг хадгалах биш, өсгөх тухай бодож, хөрөнгө оруулалт хийгээрэй. Ингэснээр та мөнгөө улам бүр өсгөх боломжтой.
Хайр дурлал:
Гэр бүлийн харилцаа бага зэрэг асуудалтай байх боловч, энэ нь тийм ч хүнд биш тул санаагаа чилээх шаардлагагүй. Та хүлээцтэй байж, хэт сэтгэл хөдлөлөөр хандахгүй байх хэрэгтэй.
Эрүүл мэнд:
Таны эрүүл мэнд ямар ч аюулгүй бөгөөд өвчин эмгэгээс хол байна.
11
Хумхын орд
Таны хувьд хамгийн чухал зүйл гэр бүл болохыг бүү мартаарай. Ажил хэмээн улайрч явсаар үнэ цэнэтэй эрдэнүүдээ гээж, гомдоох аюултай. Өөрийгөө хамгийн аз жаргалтай болгодог зүйлдээ илүүтэй анхаарлаа хандуулж, цагийг үр дүнтэй өнгөрүүлээрэй.
Санхүү:
6-р сар санхүүгийн ямар нэгэн асуудалгүй, хэвийн байх болно. Гэхдээ бусдын нөлөөнөөс болж, мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулж, алдаа гаргаж мэднэ.
Хайр дурлал:
Хайр дурлал, гэр бүлийн асуудлаа нэг тийш нь болгоход тохиромжтой сар юм. Эс бөгөөс, урсгалаараа явсаар байгаад хайр дурлалын харилцаа хөрч, сүйрэх аюултай.
Эрүүл мэнд:
Эрүүл мэндийн тухайд ямар ч асуудалгүй. Гэхдээ өөртөө анхаарч, аль болох эрүүл хооллож байгаарай.
12
Загасын орд
Аливаад хэт сэтгэлийн хөдлөлөөр хандаж болохгүй. Үүнээсээ болж алдаа гаргахыг үгүйсгэхгүй. 6-р сар таны хувьд шалгуур болох бөгөөд үүнийг давж гарснаар, амжилт өөд нэг алхам ойртлоо гэж ойлгож болно.
Санхүү:
Санхүүгийн асуудалд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бөгөөд мөнгө олж болох өөр боломжит аргуудыг хайж судлахад гэмгүй юм.
Хайр дурлал:
Хайр дурлалын харилцаа үүсгэх маш олон боломжууд таны өмнө нээлттэй байна. Харин эдгээр боломжийг алдалгүй атгаж чадсанаар, нэгэн насны ханиа олох аж.
Эрүүл мэнд:
Өөрт бага ч атугай амралт өгөх хэрэгтэй. Хэт их ядаргаа нь биеийг өвтгөж мэднэ.