1
Бариу хөхний даруулга зүүгээд хэрэггүй
Ихэнх эмэгтэйчүүд өөрийнхөө хөхнөөс 1-2 размер бага хөхний даруулга зүүх нь илүү тохиромжтой гэж үздэг. Гэвч энэ нь маш буруу бөгөөд хөхөнд тав тухгүй мэдрэмж төрүүлж, олон төрлийн өвчин тусах үндэс болдог байна.
2
Гүйх үедээ хөхний даруулга зүүгээд хэрэггүй
Олон бүсгүйчүүд хөхний даруулга зүүгээгүй үедээ тав тухыг мэдэрдэг нь нууц биш юм. Гэвч энэ нь хөхөнд аюул учруулдаг байна. Харин спорт загварын майкууд нь хөхний даруулгаас дутахгүй хөхийг дарж өгдөг аж. Иймд спортоор хичээллэх үедээ хөхний даруулга зүүхгүй байж болно.
Түүнчлэн хэтэрхий сул загвартай хөхний даруулга нь хөхийг гэмтээдэг болохыг анхаараарай.
3
Хүчтэй хүрч болохгүй
Хөх нь маш эмзэг эрхтэн болохыг дээр дурдсан. Тиймээс болж өгвөл хөхөндөө хамаагүй чанга хүрч болохгүй. Эс бөгөөс өвдөлт мэдрэгдэж, хөндүүр бий болж мэдэх талтай юм.
4
Хөхний товчны ойролцоох үсийг бүү ав
Зарим тохиолдолд эмэгтэйчүүдийн хөхний товчны ойролцоо үс ургадаг бөгөөд энэ үед гоо үзэмж талаасаа бодолцож, тэдгээр үсийг шууд авахыг урьтал болгодог.
Хэрэв та хөхний товчны ойролцоох үсийг авах аваас удалгүй илүү их хэмжээгээр ургаж эхэлдэг байна. Мөн арьсыг нь үрэвсэхэд хүргэдэг аж.
5
Чимхэж болохгүй
Хөхний товчийг чимхэх нь эрүүл мэндэд маш аюултай байдаг. Тиймээс хөхнийхөө товчийг хэрхэвч чимхэж болохгүй болохыг анхаарна уу.
6
Хөхнийхөө товчийг цоолох
Хөхний товчийг цоолох нь аюултай байдаг. Энэ нь үрэвсүүлээд зогсохгүй, хөхний булчирхайг гэмтээдэг аж.
Хөхнийхөө эрүүл мэндийг бодолцож, та дараах зөвлөгөөнүүдийг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Мөн хөх тань ямар нэгэн байдлаар өвдөх шинж тэмдэг илэрвэл, цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай гэж хүсье!