1
"Аюурвед"-ийн турах арга
Энэтхэгийн алдарт амьдрах ухаан болох "Аюурвед" нь 5000 гаруй жилийн түүхтэй бөгөөд хүмүүст зөв амьдарч, уужуу тайван байхыг сургамжилдаг. Харин тус ухаанд тураах арга гэж байдаг бөгөөд энэ нь хүмүүсийг биеийн хэлбэрээр нь ангилж, тус тусад нь турах арга, идэх хоолнуудыг зааварлаж өгдөг байна. Хамгийн гол нь энэхүү аргыг ашиглаж турснаар эргэж таргалдаггүй байна. Энэтхэгийн гоолиг биетэй, сайхан бүсгүйчүүдийн гоо сайхны нууц нь "Аюурвед" арга юм.
2
Хүмүүсийн ангилал
"Аюурвед" арга нь тухайн хүний сэтгэл санаа болон эрүүл мэндэд суурилж, тураадаг байна. Хинду лам нар 5000-6000 жилийн тэртээгээс тус аргыг хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь тэдний урт насалж, эрүүл амьдарч байсны гол том нууц аж.
Энэ нь хүн бүхэнд ижил үйлчлэх бөгөөд богино хугацаанд тураадаг. Тэд таргалалттай хүнийг энерги, биеийн хэлбэр, онцлог байдлаас нь хамарч, Ус, Гал, Үндэс хэмээн 3 ангилж, үздэг байна.
1. Ус төрлийн хүмүүс
Ус төрлийн хүмүүс нь яг л салхи шиг хийсч явдаг бөгөөд цусны эргэлт, хоол боловсруулах систем болон дархлаагаа сайжруулах хэрэгтэй.
Онцлог шинж:
- Жижиг биеийн бүтэц, ястай
- Хурдан хөдөлгөөнтэй
- Хоол боловсруулах систем нь тогтвортой бус
- Нойргүйддэг
- Өтгөн хаталтаас болж шаналдаг
- Хөл, гар нь хүйтэн байдаг
- Биеийн дулаан нь алдагддаг
- Байнгын айдас түгшүүр, уур бухимдал дунд байдаг
- Хөлрөлт багатай
- Хуурай арьстай
2. Гал төрлийн хүмүүс
Хоол шингээхдээ муу бөгөөд боловсруулж чаддаггүй. Мөн дааврын ялгаралт асуудалтай тул, таргалж эхэлдэг.
- Дундаж биеийн бүтэцтэй
- Хангалттай хүч чадал, тэсвэртэй
- Өлсөж, цангах нь амархан
- Цагаан царайтай
- Цочромтгой
- Хурц ухаантай
- Үс нь шаргал эсвэл хүрэн байдаг
- Огцом уурладаг
3. Үндэс төрлийн хүмүүс
Хүч чадал ихтэй мэт боловч, хэт хөдөлгөөнгүй байснаас болж таргалж, жин нэмдэг.
- Хүчтэй биетэй
- Бат бөх шүд, хумс, үстэй
- Удаан хөдөлгөөнтэй
- Арьс нь зөөлөн
- Тухтай тайван унтаж чаддаг
- Хоолны дуршил сайн, хоолоо удаан боловсруулдаг
- Өглөө сэрэхдээ тааруу
- Хоол хүнсгүйгээр сэтгэлээр унаж, шаналдаг
3
Тэдэнд ямар хоол тохирох вэ?
Та дээрх мэдээллээс өөрийнхөө төрлийг мэдэж авсан гэдэгт итгэлтэй байна. Харин одоо та өөрийн онцлогт тохирох хоолыг идэж, турах боломжтой юм. Эдгээр хоол нь таны асуудлыг үгүй хийж, тураах бөгөөд эрч хүчээр тэтгэж, эрүүл мэндэд ч онгой нөлөө үзүүлэх болно.
1. Ус төрлийн хүмүүст зориулсан хоол
Халуун ногоотой хоолыг түлхүү хэрэглээрэй. Харин халуун ногоотой хоол идсэн тохиолдолд хүйтэн ундаа, ус ууж болохгүйг анхаарах хэрэгтэй. Энэ нь таны хоол боловсруулах системийг дэмжиж, уур бухимдлыг намжааж, хуурайшсан арьсыг тань чийгшүүлэх төдийгүй нойргүйдлийг эмчилнэ.
Мөн сүү сүүн бүтээгдэхүүн, наранцэцгийн тос, гүнжидийн тос зэргийг өдөр тутамдаа хэрэглэж болно. Үүнээс гадна овъёос, буудайн гурил зэргийг түлхүү хоолондоо идэж, самар, гадил, авокадо, манго, алим, лийр зэрэг жимсээр эрч хүчээ нөхөөрэй. Энэ нь таны эрүүл мэндийг тэтгэж, эрч хүчийг нөхөх бөгөөд хамгийн гол нь жинг бууруулж, богино хугацаанд тураах болно. Хүний бие эрүүл байгаа тохиолдолд хамгийн хурдан жингээ хасч чаддаг гэдгийг бүү мартаарай.
2. Гал төрлийн хүмүүст зориулсан хоол
Цагаан цуу, бяслаг, тараг болон халуун ногоотой хоолноос татгалзаарай. Үүний оронд сэрүүн чанарын хоол идэж, жингээ хасч болно. Оливын тосоор амталсан ногооны салат, буудайн гурил, будаа, самар, төрөл бүрийн байцаа, хулуу, төмс, амтат чинжүү, улаан лооль, лууван, хүрэн манжин, бууцай зэрэг нь таны дотны нөхөр болж, өдөр тутамдаа эрч хүчийг нөхөх аж. Та эдгээр хоол хүнсийг идсэнээр, өөртөө итгэлтэй аажуу тайван нэгэн болж хувирах төдийгүй жингээ хасч, ахиж хэзээ ч илүүдэл жинтэйгээ зууралдах хэрэг гарахгүй юм.
3. Үндэс төрлийн хүмүүст зориулсан хоол
Чихэртэй, калор ихтэй хоолноос татгалзаж, аль болох эрүүл хооллохыг хичээх хэрэгтэй. Төрөл бүрийн ногоо, жимс болон тахианы махаар хооллож, эрүүл мэнддээ анхаараарай. Чанга махтай, том биетэй тул жин хасах нь бага зэрэг төвөгтэй мэт санагдаж болох ч, эрүүл хооллоод ирмэгц, аажимдаа жин буурч, гоолиг биетэй болж чадна.
Та өөрийн онцлогтоо тохируулан хооллосноор богино хугацаанд турж, гоолиг биетэй болж чадна. Танд амжилт хүсье!