1
Хийсвэр хагалгаа хийлгэсний дараах нөхцөл байдал
Хийсвэр хагалгаа хийлгэсэн эмэгтэйчүүдэд, секс хийхэд тодорхой хугацаа шаардлагатай бөгөөд үүнд бэлэн биш байдаг.
Ихэнх эмэгтэйчүүд хийсвэр хагалгаа хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлэхэд өвдөлт мэдэрч, ядрах, үтрээ хуурайших зэрэг асуудлуудтай нүүр тулгарах нь бий. Энэ нь судалгаагаар батлагдсан бөгөөд хүүхдийг хийсвэрээр төрүүлэх нь эмэгтэйчүүдийн амьдралд ихээхэн өөрчлөлтийг авчирдаг байна. Түүнчлэн секс хийх үед хэвийн үеийнхээс илүү их өвдөлт мэдрэгддэг ажээ.
2
Хийсвэр хагалгааны дараа секс хийх нь биед яаж нөлөөлөх вэ?
Эмч нар нийт 1244 жирэмсэн эмэгтэйгээс сексийн амьдралынх нь талаар асуулт асууж, судалгаа явуулсан байна. Тэднээс хийсвэр хагалгаа хийлгэснээс хойш хичнээн хугацааны дараа хамтрагчтайгаа секс хийж эхэлсэн талаар асуухад тэд 3, 6, 12, 18 сарын дараа гэж янз бүрээр хариулцгаажээ.
Үүнээс харахад хийсвэр хагалгаа хийлгэсний дараа эмэгтэйчүүд бие организмаа сайтар амраах хэрэгтэй бөгөөд үүнд тодорхой цаг хугацаа ордог болох нь харагдаж байгаа юм. Тэдний секс хийх хүсэл хийсвэр хагалгаа хийлгүүлсний дараа буурч, хэвлийн оёдол орчмоор нь өвдөлт мэдрэгдэж, илүү эмзэг болдог байна.
Харин хийсвэр хагалгаа хийлгээд удаагүй атлаа секс хийх юм бол, хэвлий орчмоор халуу шатаж буй мэдрэмж төрөн, оёдол задрах аюултай байна.
3
Хийсвэр хагалгааны дараа секс хийх зөв үү?
Гэтэл зарим эмэгтэйчүүдийн хувьд секс хийгээд байх тусам тэрхүү өвдөлт нь хэвийн болдог болохыг судалгааг хариуцсан доктор Стефани Браун олж тогтоожээ. Гэвч энэ нь буруу болохыг тэрээр хэлж байгаа юм.
Эцсийн үр дүндээ секс хосуудын хувьд чухал зүйл хэдий ч, эмэгтэй хүн болон хүүхдийн эрүүл мэндийг хамгийн эхэнд тавих нь чухал болохыг эмч нар сануулж байна. Харин 6 долоо хоног өнгөрчихөөд байхад хийсвэр хагалгааны өвдөлт үргэлжилж, секс хийх дур хүсэл төрөхгүй байвал, мэргэжлийн эмчид хандаарай гэж зөвлөе.